Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?!

2022-9-09
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банкны гэх 79 холбогдогчтой хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ. Ийм мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Түүнээс хойш арав гаруй хоног өнгөрлөө. Прокурор дээр байсаар л байгаа бололтой. Учир нь шүүх хүлээж авсан талаарх мэдээлэл алга.

Уг хэрэгт холбогдсон 79 хүний дийлэнх нь Хөгжлийн банканд удирдах болоод гүйцэтгэх ажил эрхэлж байсан хүмүүс, бас тэндээс зээл авсан компанийн захирал, нягтлангууд байна. Бас багагүй хэсэг нь төрийн томоохон албан тушаал хашиж байсан, одоо хашиж буй эрхмүүд байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, Төрийн нарийн бичгийн дарга асан, мөн одоогийн УИХ-ын гишүүд, Төрийн нарийн бичгийн дарга нар, тэр ч байтугай Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч хоёр нь яллагдагчаар татагдчихсан байх юм.

Ийм том “бүрэлдэхүүн”-тэй хэрэг учраас шүүх рүү шилжсэн хойно сүртэй л адал явдал өрнөж таарна.

Гэхдээ шүүх шударга шийдвэр гаргаж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тодруулбал, зарим холбогдогчийн тухайд нэр бүхий шүүгч нарын итгэл үнэмшилд итгэж болохооргүй холбоос байна.

Тухайлбал, Монголд гардаг томоохон хэргийг голдуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийддэг. Тэнд Б.Дуламсүрэн гэдэг шүүгч бий. Хөгжлийн банкны хэргээс хамгийн дуулиантай нь болоод байгаа “Пирамид орд” ХХК-тай Б.Дуламсүрэн шүүгчийн хадам аав холбоотой. Хадам аав нь ШЕЗ-ийн гишүүн асан Д.Дамдин-Од юм.

Тэрбээр “Пирамид орд” ХХК-ийг төлөөлдөг аж. Түүнийг нь тус компанийн “Буман залуус” хорооллын барилгын цутгалтыг хийгээд мөнгөө авч чадаагүй гэх “Бэсон” компанийн захирал Д.Батжаргал ч олон удаа ярьсан байна. Мөн Д.Дамдин-Од нь “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмонгийн 2011 оны нэгдүгээр сарын 25-наас 100 хувь эзэмшиж байсан “Би Эс Эй Си” /5198348/ ХХК-ийг 2017 оны аравдугаар сарын 17-ноос 100 хувь эзэмшиж байжээ. Харин тус компанийн бүртгэлд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд өөрчлөлт орж, компанийг эзэмшигч нь “Санвин холдинг” ХХК болж, гүйцэтгэх захирлаар нь Хятадын иргэн Sharinuotai Tala гэх нэр бүртгэгджээ. “Санвин холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь дээрх Хятадын иргэн Sharinuotai Tala гэж байна.

Ийм учраас “...Хөгжлийн банкны хэрэг шүүхэд очоод хэрэг байгаа юм уу” гэж асуумаар болж байгаа юм. Гэтэл Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн “зээл” авсан “Пирамид орд” ХХК-ийн асуудлыг шалгах явцад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханы гэрээс “Пирамид орд” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гар бичмэл олдсон зэргээр шүүхэд очих нөхцөл нь бүрдсэн байгаа юм.

Түүнчлэн “Пирамид орд” ХХК-тай холбоотой зээлийн асуудал дээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ЗГХЭГ-ын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Д.Даажамба, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Ж.Үхэртар, Б.Баттулга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Хөгжлийн банкны Хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж,  Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, тус компанийн захирал Г.Санжмятав, Г.Цолмон нар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Бас Х.Баттулгын нэр ч яригдаж буй билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.10.21.255)
    Сүржин эхэлдэгч луйварчид буцаад бүүр том албан тушаалаар шагнуулчдаг ийм юм дандаа л болдог зөндөө л харлаашдээ ядаж торго хөрөнгий нь хураа
    2022 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.21.140)
    ТУР ТУСМА ХУЛГАИЧ ЛУИВАРЧДАД САИН ЯАЛЛАХ ХЭРЭГТЭИ
    2022 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    30 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    1 цаг 9 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    1 цаг 31 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    1 цаг 44 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    1 цаг 47 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    2 цаг 1 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    3 цаг 5 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    3 цаг 45 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    4 цаг 8 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    4 цаг 40 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    5 цаг 7 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    5 цаг 10 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    6 цаг 8 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    6 цаг 8 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    6 цаг 29 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    6 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    6 цаг 52 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    7 цаг 30 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    7 цаг 36 мин
  • Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    8 цаг 3 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК