Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын намрын чуулганаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулна

2022-9-16
0
ЖИРГЭХ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг УИХ-ын ирэх намрын чуулганаар огцруулах талаар саарал ордны тамхины цэгээр ярьж эхэлжээ. Огцруулах шалтгаан нь угаасаа бэлэн. Өнөөдөр Монгол төгрөг шиг “хямдхан” үндэсний мөнгөн тэмдэгттэй улс дотоодын зөрчилдөөн, дайн самуунтай улсад л байгаа байх.

Б.Лхагвасүрэнг Төв банкны ерөнхийлөгч болсноос хойших төгрөгийн уналт, гадаад валютын ханшийн өсөлт хоёр нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо эрчээ авсан гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл үүн дээр нэмээд “Чингис хаан” банкны асуудал түүний албан тушаалаас нь буулгах шалтгаан болж байна. Банк дампуурах нь гайхах зүйл биш болсон зах зээлийн 30 гаруй жилийн хугацаанд олон ч банк үүдээ барьсан. Харин хамгийн сүүлд хаалгаа барьсан “Чингис хаан” банкинд мөнгөө байршуулсан байсан иргэд, аж ахуйн нэгжүүд их хэмжээний хохирол амссан. Харилцах болон хадгаламжийн дансан дахь мөнгийг нь гаргаж өгч чадахгүйд хүрэх хүртэл нь тэр банкны доголдолтой үйл ажиллагааг харсаар ирсэн Б.Лхагвасүрэн ч үүнд буруутай. Дампуурах нь тодорхой болоод даруй 3 жилийн нүүрийг үзэж буй “Чингис хаан” банкны үйл ажиллагаанд Монголбанкны зүгээс хянан шалгагч томилсон ч мөн л үр дүнд хүрсэнгүй.

Мөнгөө хадгалуулсан иргэд нэгдэн нийлж, “Чингис хаан банкны хохирогчдын холбоо” төрийн бус байгууллага байгуулж, Монголбанкинд удаа дараа гомдол гаргасан байдаг. Гэвч “Чингис хаан” банкийг 10 сая төгрөгөөр торгоод өнгөрсөн байна. Товчхондоо, энэ нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монголбанкнаас “Чингис хаан” банкны үйл ажиллагааны доголдолд авсан цорын ганц арга хэмжээ юм.

Үүнтэй зэрэгцэн Хөгжлийн банкны асуудал сөхөгдөж, олон ч улстөрч, бизнесмэн, аж ахуйн нэгжид анхаарлын тэмдэг тавив. Тэдгээрийн дунд Хөгжлийн банк 2014 онд “Чингис хаан” банканд 13 тэрбум төгрөгийн зээл өгсөн ч 1.1 тэрбум төгрөгийн эргүүлэн авах боломжгүйд хүрсэн нь анхаарал татсан юм.

Гэвч асуудал үүгээр дууссангүй, энэхүү 13 тэрбум төгрөгөөс гадна Монгол Улсын Хөгжлийн банк “Чингис хаан” банкнаас үүнээс өндөр дүнтэй авлага авахаар байгаа нь тун удахгүй тодорхой болсон юм. Тодруулбал, Хөгжлийн банк “Чингис хаан” банктай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөнгөн хадгаламж байршуулах гэрээ байгуулж, 25 тэрбум төгрөгийг жилийн 14 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай байршуулсан байна. Уг гэрээний хугацаа 2020 оны гуравдугаар сарын 20 болон 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр тус тус дуусгавар болсон ч “Чингис хаан” банк гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн болон хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ огт биелүүлээгүй, одоогоор огт төлөлт хийгээгүй байгаа юм. Товчхондоо, 13 тэрбум төгрөгийн зээлд нь анхаарлын тэмдэг тэгнэж байхад Хөгжлийн банк дахин мөнгө байршуулж, тэдгээрийг эргүүлэн төлөх асуудал өдгөө мухардалд хүрээд байна.

Монгол Улсын банк санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монголбанк ажилладаг. Секторын нэг арилжааны банкны үйл ажиллагаа доголдоод байхад Монголбанкны ерөнхийлөгч - Монголын мөнгө, санхүүгийн бодлогыг зангиддаг цөөн эрхмийн нэг Б.Лхагвасүрэн даацтай арга хэмжээ авч чадахгүй л байна. Харин түүний хүү, Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин Хөгжлийн банкны мөнгийг дампуурах эрсдэл бүхий арилжааны банканд удаа дараа байршуулахад гар бие оролцоод байна. Өрх, аж ахуйн нэгжийн санхүү төдийгүй Монгол Улсын эдийн засагт макро түвшинд нөлөөлөхүйц энэ асуудал шийдэл хүлээгээд багагүй хугацаа өнгөрч байна. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн секторынхоо арилжааны банкны асуудалд хэзээ анхаарах нь тодорхой бус байгаа УИХ-аас хариуцлагаа тооцохоор болсон гэдгийг ойрын эх сурвалж дуулгалаа.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Zochin (103.57.94.186)
    Ert l huuh bsn yum
    2022 оны 09 сарын 19 | Хариулах
  • William (129.205.124.142)
    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
    2022 оны 09 сарын 18 | Хариулах
  • Shudraga ard (64.119.19.139)
    Ter ueiin hugjliin bankind ajillaj bsan Lhagvaduren,G.Dulguun nariin hereg yu bson be?bas argalaad ungursun uu?ard tumen huleej bna
    2022 оны 09 сарын 18 | Хариулах
  • Нженерүүд (202.126.89.235)
    Монбанк маш хариуцлагагүй ажиллаж төгрөгийн ханшийг жорлонгийн цаас болгох гэж байна төгрөгийн ам доллартай хаьцах харьуцааг тогтмол болгох ажил хий монголд алт мөнгө төмөр цайр хөнгөн цагаан уран нефть бүгд байна баялаг ихтэй орон өрөнд орох бус баян байх тавилантай Монголд наборот ийм улсыг үхэр монгол гэж хэлэх нь зөв
    2022 оны 09 сарын 17 | Хариулах
    • Irged
      Золбаяр ч билүү ах дүү банкир монголыг далайд живүүлээд доллар хулгайлж аваад монголоос зугатаалаа Элбэгдорж санаачилсан байх гэж харддаг Яагаад эб гийн ах нямдорж өөрийгөө дүүжлэх боловт Амгалангийн хороон даргаас БХЯ ны сразу моеор болсон шуу
      2022 оны 09 сарын 17
  • Зочин (66.181.189.254)
    ЭНЭ УЛС ОРНЫ ТӨСВИЙН МӨНГИЙГ ХЯНАДАГ БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ ЮМ УУВ БАЙДАГГҮЙ БОЛ БАЙГУУЛААЧ ЭЭ. БАЙДАГ БОЛ ДАРГЫГ НЬ СОЛЬ ХАЛ ШОРОНД ХИЙ
    2022 оны 09 сарын 17 | Хариулах
  • irgen (150.129.141.62)
    Elbegdorj, Hurelbaatartanguudiin ued Mongol bank utgaa aldaj yu ch bish bsniig harin ch hul deer ni bosgoj, jinhene utgaar ni yavuulj bgaa mergeljiin bankir munuusuu mun shuu. Uur hun bsan bol bol banknii sistem dampuurch, dollar 5000 tug uus deesh garsan bh bulguu.
    2022 оны 09 сарын 17 | Хариулах
  • Иргэн (192.82.80.7)
    УИХ-д сонгогдсон нөхдүүд тангараг өргөсний дараа намайг сонгогдоход хандив өргөсөн,цүнх барьж дээлийн зах мушгисан, хамаатан найзууд гээд олон багийн гараа чирээд ирдэг.Түүний нэг хөл холбосон багадсан гутлын эзэн бол энэ этгээд.Хөрөнгө оруулалтын банкны НДЁГ өрийг төлсөн,ХААН банк гээд...Монголын эрдэнийн санг аль ч үед үнэг шиг зальтай Золжаргалаас өгсүүлээд учир битүүлэг олон олон нөхдөд атгууллаа.Дээрдсэнгүй.Одоо чухам яах юм бол.Хайран хөрөнгөө чононууд хадгалуулах гэж,заяагүй юм бид.
    2022 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.117.112)
    Энэ новшийг дэлхийгээс зайлуул
    2022 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    30 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    1 цаг 9 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    1 цаг 30 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    1 цаг 43 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    1 цаг 47 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    2 цаг 1 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    3 цаг 5 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    3 цаг 45 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    4 цаг 8 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    4 цаг 40 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    5 цаг 7 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    5 цаг 10 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    6 цаг 7 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    6 цаг 8 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    6 цаг 29 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    6 цаг 39 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    6 цаг 52 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    7 цаг 30 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    7 цаг 36 мин
  • Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    8 цаг 3 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК