Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас, Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж, улмаар 48 цаг саатуулаад байсан юм.
Харин өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Бат-Эрдэнийг 30 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гарсан байна.
Сэтгэгдэл (5)