Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орон сууцны барилга барих гэж байсан газрыг нийтийн эдэлбэрт бүртгэнэ

2022-11-18
0
ЖИРГЭХ

Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна. Иймээс оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зохион байгуулалтад орж, НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ханджээ. Энэ дагуу НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, мөн НИТХ-ын төлөөлөгч нараас бүрдсэн хоёр Ажлын хэсэг гарч, дүгнэлтээ гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ иргэдэд танилцуулсан юм.

“Наран трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургуулийн цогцолбор зориулалтаар 19,980 ам метр газар эзэмшдэг. Гэвч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байна.

Иймээс өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 ам метр газрыг хасаж, эзэмших талбайн хэмжээг өөрчиллөө. Мөн “Наран трейд” ХХК нь эзэмшиж байгаа газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан бөгөөд тус компанид барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн тул Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгов.  

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр болгож, ирэх хавраас ногоон байгууламж, тоглоомын талбай байдлаар тохижуулна. Тухайн компанид сонсох ажиллагаа хийсэн. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн буюу ард түмний өмч. Газрын эзэмшил, ашиглалтай холбоотой асуудалд нийт иргэдийн эрх ашгийг бодолцож үзэх хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хүн амын нягтаршил хэтэрсэн газруудад шинээр барилгын ажил эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглосон. Нийслэлийн зүгээс иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, гарааш, хашаа, самбаруудыг буулгаж байна. Мөн ногоон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ. Түүнчлэн Хотын дарга иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангасан шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгааг онцолсон.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Халиун “Манай хороо 4000 орчим иргэнтэй. “Наран трейд” ХХК орон сууцны барилга барих гэж байсан нь олон хүний эрх ашгийг хөндсөн. Бид хэдэн жилийн өмнөөс энэ газрыг улсад зарах саналыг тус компанид тавьж ирсэн ч хүлээж аваагүй. Анх сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглана гэж байсан ч гэнэт 16 давхар барилга барих болсон. Байрны иргэд маань мөнгөө нийлүүлж, хуульч хөлсөлж, тэмцлээ санхүүжүүлсэн. Бид долоодугаар сараас хойш энэ асуудлыг хөөцөлдсөн. Олонхын эрх ашгийг хүндэтгэж, Хотын дарга ийм шийдвэр гаргасанд баяртай байна” хэмээлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (192.82.81.1)
    ХЭДЭН ЛУЙВАРЫН КОМПАНИУД ЯМАР ИХ ГАЗАР АВСАН БАЙДАГ ЮМ БЭ? УЛААНБААТАРЫН БҮХ ГАЗРЫГ ТЭДЭНД ӨМЧЛҮҮЛЖЭЭ. ЭЗЭМШҮҮЛЭХ НЭРЭЭР.
    2022 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    26 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    27 мин
  • Говь цөлийн найдвар
    31 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    38 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    1 цаг 26 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    1 цаг 32 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    1 цаг 43 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    4 цаг 16 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    4 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    4 цаг 56 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    5 цаг 34 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    6 цаг 3 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    6 цаг 14 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    6 цаг 23 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    6 цаг 36 мин
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
    6 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгнө
    6 цаг 51 мин
  • НҮБ хиймэл оюуны хөгжлийг зохицуулах дэлхийн комисс байгууллаа
    7 цаг 7 мин
  • Хорт хавдраа даван туулсан Торстейн Трээн "Тур де Франц-2026" уралдаанд тэргүүллээ
    7 цаг 14 мин
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 26 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК