зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сүхбаатар: Улстөрчид хуулийн хүрээнд зөрчилдөх нь муу зүйл биш, харин сүлжээ хэлхээ үүсгээд байвал асуудал

2023-1-23
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатартай ярилцлаа. Энэ удаа Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд гэдэг албан тушаалыг нь “хойш тавиад” өнгөрсөн долоо хоногийн турш олны анхаарлын төвд байсан Хөгжлийн банкны ерөнхий сонсголын түр хорооны гишүүн Ж.Сүхбаатарын хувиар ярилцахаар урилаа.


-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль батлагдсанаас хойш парламент хэд хэдэн түр хороо байгуулж, Ерөнхий хорооны сонсгол хийлээ. Харин өнгөрсөн долоо хоногт болсон Хөгжлийн банкны сонсгол жишиг болохуйц сонсгол болж чадлаа. Энэ түр хорооны анхны даргын хувьд, бас түр хорооны хуралд маш идэвхтэй оролцсон гишүүний хувьд Танаас асуух асуултуудтай ирлээ.

-За.

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийг Та ахалж байсан билүү. Ийм мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг эрх өөр улс орны парламентад байдаг уу?

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэж байхад парламентын мөрдөн шалгах сонсголтой холбоотой зүйл заалтыг хэрхэн хуульд тусгах талаар эрдэмтэн судлаачид оролцоод санал бодлоо солилцож байсан. Энэ сонсголтой холбоотойгоор Б.Чимид багш олон жилийн өмнө “Парламентын мөрдөн шалгах сонсгол бол маш хэрэгтэй зүйл, манайхан цаашдаа авч хэрэгжүүлэх ёстой” гэж байсан. Ер нь манай парламентад дутагдаж явсан зүйлийн нэг нь энэ парламентын сонсгол байсан. Зарим улс орон шууд мөрдөн шалгах сонсгол гээд нэрлэчихсэн байдаг. Бидний хувьд ингэж шууд нэрлээгүйгээс бусад сонсголтой андуурагдах, эндүүрэгдэх зүйл бас гарч байна. Уг нь Хөгжлийн банкны сонсгол бол парламентын мөрдөн шалгах сонсгол. Парламентын мөрдөн шалгах сонсголыг Англо-Саксоны эрх зүйтэй орнууд хагас шүүхийн хэлбэрээр хэрэглэдэг. Парламент нь мөрдөн шалгах ажиллагаа хийгээд буруутай этгээдийг шахах, хэргийн нөхцөл байдлыг гаргах, хариуцлага тооцох ийм нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Ёс суртахууны хариуцлага гэдэг бол ийм улс орнуудад маш том хариуцлага байдаг. Ийм системтэй улс орнуудад парламентдаа дуудагдсан олон албан тушаалтан гэм буруугаа өөрсдөө хүлээдэг. Ингэх нь хуулийн байгууллагад ч, тухайн албан тушаалтанд ч зарим таатай нөхцөлийг үүсгэдэг. Тэгэхгүй бол цаашдаа хяналт шалгалт чангардаг учраас парламентын сонсгол гэдэг бол маш хүчирхэг механизм болоод ирдэг л дээ. Манайд бол энэ сонсгол шинэ юм. “Байцаана” гэдгийг зөвхөн эрүүгийн мөрдөн байцаалтад л хамруулж боддог манай хувьд үнэхээр шинэ зүйл.

-Нэн шинэ, бас жишиг тогтоохуйц энэ сонсголыг зохион байгуулах түр хорооны гишүүдийг яаж сонгож авсан бэ?

-УИХ-ын хяналт шалгалтын хуулиар түр хороог байгуулах үндэслэл зарчмаа тогтоосон байдаг. Хуульд түр хороонд орох гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь сөрөг хүчин буюу цөөнхөөс байна гээд заагаад өгсөн. Одоогийн парламентад суудалтай гурван нам байгаа. МАН, АН, ХҮН. Түр хороонд энэ гурван намын төлөөлөл 12 гишүүн хуульд заасны дагуу орсон. Энэ түр хороо байгуулагдахад УИХ-ын дарга түр хорооны даргад миний нэрийг дэвшүүлсэн. Миний нэрийг дэвшүүлэхдээ “УИХ-ын хяналт шалгалтын хуулийн ажлын хэсгийг ахалсан, парламентын хяналт шалгалтыг цоо шинэ шатанд гаргах үзэл баримтлал, томъёолол дээр ажилласан учраас үүнийгээ анхнаасаа зөв хэрэгжүүлэх ёстой” гэж байсан. Хянан шалгах түр хороо буюу парламентын мөрдөн шалгах үүрэгтэй энэ түр хороо бол бусдаас их онцлогтой.  Монголд түүхэндээ анх удаа учраас хуульч хүний хувьд хүрээ зааг, хэмжээ хязгаарыг зөв мөрдөх ёстой, анхнаасаа мордохын хазгай байж болохгүй гэж хуулийн ажлын хэсгийг ахлахдаа ч, түр хорооны анхны даргаар ажиллахдаа ч хичээсэн. Сайдаар томилогдсон учраас түр хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон. Миний зарчим тодорхой. Би өөрөө тодрохоос илүүтэй төрд зүтгэж байгаа механизмуудаа сайжруулаад явах, анхдагч хүнийхээ ажлыг хийгээд миний үүрэг дуусна гээд бусдадаа шилжүүлдэг тийм арга барилаар ажилладаг. Хууль хяналтын байгууллагууд дээр шалгагдаж байгаа мөрдөн байцаалтын нууц гэдгээр олон жил хэргүүд шийдэгдэхгүй яваад байдаг. Бусад улс оронд ийм хэргийг жишээ нь парламент нь татаж аваад хэргийн нөхцөл байдлыг тодруулах замаар энэ хэргийг илрүүлэх юм уу, хариуцлага тооцох замыг хурдасгаж байсан. Туйлын болгоомжтой, бусад хуулийг зөрчихгүйгээр парламент өөрийн эрх мэдлийг хэтрүүлэхгүйгээр гэхдээ бас өөрийн эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаад зааг хязгаар дээр байх үүднээс түр хорооны гишүүдээ сонгосон. 

-Хуульчийнхаа хувьд хүрээ хязгаарыг маш сайн тогтоож ажилласан гэж Та хэллээ. Сонсголын үеэр харин мэргэжлийнхээ амбийцыг яаж дарж байсан бэ. Жишээ нь хуульчдын мөрдөх, шалгах, яллах тэр мэргэжлийн мэдрэмжийг...

-Анхны мөрдөн шалгах сонсгол учир бүгд хичээсэн. Цаашид бүр л сайжирна. 2024 онд нэг шат ахисан л байна. 2028 онд дэлхийн улс орнуудын парламентын жишигт очсон байна. Хэдийгээр түр хорооны хэдэн гишүүн л гэрчийг дуудаад сонсоод байгаа мэт боловч биднээр дамжаад нийтэд соснсгох аижллагаа явагдаж байна гэсэн үг. Ингээд сонсгох ажиллагаа явуулаад, бүгдээрээ адилхан мэдээлэлтэй болохоор шийдвэр зөв гарах нөхцөл аяндаа үүсэж байна гэсэн үг.

-Гэхдээ түр хорооны зарим гишүүн хэт улстөржөөд, хувийн амбийцаа бусад гишүүдэд гаргаад байх шиг байсан...

-Энэ дундаас хэн хожоод байгаа юм гэдэг л асуудал байгаа. Ийм сонсгол хийснээр албан тушаалтан хожоод байна уу, иргэд хожиж байна уу. Ер нь улс төрд байгаа эрх мэдэлтнүүд хуулийнхаа хүрээнд зөрчилдөх нь муу зүйл биш шүү дээ. Харин хуйвалдаад, сүлжээ хэлхээ холбоонд ороод байвал л энэ асуудал мөн. Зарим тохиолдолд улстөржих нөхцөл гарна. Гэхдээ нотлох баримт дээр суурилж л ярина. Гол нь үүн дунд иргэдийн мэдэх эрх хангагдаж байгаа нь чухал.Үндэслэлгүй ерөөсөө асуудлыг тавих ёсгүй, санаанаасаа зохиогоод яриад байна гэж байхгүй. Хэрвээ тэгж байвал үр дагавартай. УИХ-ын түр хорооны гишүүдийн оролцооны, хэлж ярьж байгаа зүйлийнх нь тун нь хэтрээд ирвэл олон нийт босоод л шүүнэ. УИХ-ын гишүүд гэдэг сонгогчдоос хамааралтай хүмүүс.

-Хэт их попроод байна шүү гээд л үү?

-Сонгогчид харж байгаа. Энэ хүн ийм эрх мэдэлтэй байвал нотлох баримтыг ингэж гуйвуулж ашиглах нь байна шүү, эсвэл өс хонзонгийн сэдлээр ярьж байна гээд сонгогчид ялгаад салгачихна. Түр хорооны гишүүн зөв яриад байна уу, буруу яриад байна уу гэдэг нь иргэдийн нүдэн дээр ил л өрнөнө гэсэн үг. Баримтыг хүмүүс олон янзаар үнэлдэг. Гол нь тэр яриад байгаа баримт нь бидний дундын юм болоод хувирч байна, бүгдийн нүдэн дээр ил байна гэдэг нь л чухал. Тэр баримт дээр өөрийгөө хамгаалах, бусдыг шүүмжлэх, үнэлэлт өгөх гэдэг нь нээлттэй явах асуудал.

-Хөгжлийн банкны хяналт шалгалтын хорооны 12 гишүүн бид бол энэ хэрэгт холбоогүй нэр цэвэр хүмүүс ээ гэдгээ нэг талаар зарлаж байгаа хэрэг. Нөгөө талд нь дуудагдаж байгаа гэрчүүд дунд яг л та бүхэн шиг тангаргаа өргөөд ороод ирсэн, халдашгүй бүрэн эрхтэй УИХ-ын гишүүд байгаа. Нөлөөлөл орохгүй юу?

-Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны гишүүдийг сонгоход энэ асуудалтай холбоотой, хамаарал бүхий этгээд нь холбоотой хүн байхгүй гэдэгт итгэж байна. Энэ асуудал дээр өөрсдөө, өөрийнх нь хамаарал бүхий этгээд  холбоотой бол үүнийгээ мэдэгдээд энэ хороонд орохгүй байх ёстой. Харин гэрчүүдийн хувьд нөлөөлөх зүйл байхгүй.

-Энэ удаагийн сонсголд дуудсан гэрчүүдээс хэчнээн хүн ирж, мэдүүлэг өгсөн бэ?

-Энэ удаагийн сонсголд Хөгжлийн банкнаас зээл авсан 60 аж ахуйн нэгжид хамаарах 306 гэрчийг дуудсан. Эдгээрийн 175 нь ирж гэрчээр оролцсон. Хянан шалгах шинжээчид эдгээрийн 3 сая гаруй гүйлгээн дээр хяналтын ажиллагаа хийлээ. Сонсгол дээр яригдсан баримтууд шүүхэд ч нотлох баримт болж болохуйц олон зүйл яригдсан. Ардчиллын нэг бас зарчим нь бүх нийтээрээ адилхан мэдээлэлтэй байх шүү дээ. Шүүхэд л мэдүүлэг өгч, мөрдөн байцаагчид л дуудагддаг гэж боддог хүмүүс ард түмний төлөөллийн дээд байгууллагын өмнө ирээд мэдээлэл өгсөн нь бүх нийтэд ил явагдлаа. Зарим нэгний хэлээд байгаа шиг Сүхбаатар ч юм уу, Энхбаяр ч юм уу илүү эрх эдлээд гэрчээр дуудаад байгаа юм биш. Ард түмний төлөөллийн байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд парламент дуудаж байгаа. Хөгжлийн банкны 7.5 их наяд зээлтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагад хэдэн хүн шалгагдаж байгаа. Тэр нь ихэвчлэн мөрдөн байцаалтын нууц гээд мэдээлэл өгдөггүйд нь хүмүүс сэтгэл дундуур байгаа. Гэтэл ингэж сонсгол явуулж гэрчүүдийн мэдээллийг нийтэд ил сонссоноор Хөгжлийн банкны зээл дээр компаниуд яаж хандав, зээл олгосон эрх мэдэлтнүүд яаж хандав гээд бүгд л ил гарч ирж байна. Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжээрээ зээл аваад хувийн данс руугаа шилжүүлээд авчихсаныгаа зарим хүн хэвийн гэж үзэж байгааг бүгдээрээ л энэ сонсголын үеэр харж авлаа. Хүмүүс хэвийн бус гэж байхад мань хүн л хэвийн гэж тайлбарлаад байгаад харцгаалаа. Нийтийн мөнгийг зээлж авчихаад зориулалиаас нь тэс өөрөөрөө үрэн таран хийчихээд эргэн төлөхгүй байгаагаа хэвийн гэж үздэг ийм юм лав энэ сонсголоос хойш алга болох байх. 

-Шалтгаангүйгээр гэрчүүд ирээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага хуульд байгаа юм уу?

-Гэрчээр дуудагдсан хүмүүс шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэж болно. Харин албан тушаалтнуудад хамаарах парламентыг үл хүндэтгэх гэдэг агуулга байгаа. Төрийн албан тушаалтнуудад Зөрчлийн хуулиас илүүтэй төрийн албаны сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах үндэслэл болно. 

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар лав гэрчээр дуудагдсан ч ирээгүй. Ирээгүй шалтгаан нь юу байсан бэ. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу?

-Ерөнхийлөгч асан Х.Баттулга бичгээр ирүүлсэн. Нэгдүгээрт намын дотоод ажилтай, хоёрдугаарт, мөрдөн байцаалтын нууцын баталгаа гаргасан учраас энэ асуудлаар нэмж яримааргүй байна гэсэн байсан. Ер нь бол гэрч бол Үндсэн хуулиар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Гэхдээ энэ байдал нь сонсголоор олон нийтэд шууд байгаагаараа танилцуулагдаж байгаа. Тодорхой итгэл үнэмшил төрүүлэхгүй шалтгаанаар гэрчийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийж байгаа бол эргэлзээтэй асуудлууд цаана нь үлдэж байна л гэж олон нийтэд харагдана. Хууль хяналтын байгууллагууд ч илүү тодруулж асуух үндэслэл үүснэ. Хууль тогтоогчоор ажиллаж байгаа хүний хувьд түүн дээр бас л эргэлзээ тээнэ. Сэжиг таамгийг алга болгох нь энэ сонсголын нэг үндэслэл байсан бол ингэж гэрчийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийнэ гэдэг нь сэжиг таамгийг хэвээр нь үлдээж байна гэсэн үг. Сэжиг таамаг хэвээрээ үлдэхээр түүнийг мухарлахын төлөө хууль хяналтынхан үргэлжлүүлэн бүр гүнзгий шалгах ёстой л болно.

-Сонсголын хамгийн сонирхолтой хэсэг нь мэдээж шинжээчдийн дүгнэлт байсан. Шинжээчдийг яаж томилсон бэ?

-Монголбанк, Үндэсний аудитын газрын ажилтнуудаас авсан. Авахдаа огт даргаас нь асуулгүйгээр харилцан хамаарлыг нь судлаад авсан. Тэднийг нөлөөлөлд автахгүйгээр ажлаа хийх боломжийг бүрдүүлэх нь чухал гэж үзээд ажилласан. Б.Энхбаяр дарга ч мөн тэгж ажилласан. Миний хувьд эхнээсээ баримталсан зарчим бол хүрээ зааг хязгаараа их зөв тавих ёстой л гэж үзсэн. Эхнээсээ энэ бол олон өдрийн сонсгол болно оо, тодорхой хугацаа шаардана аа, хяналт шалгалт хийх шинжээчийг томилно оо. Энэ хянан шалгах шинжээч нь нийтэд мэдээлэл өгөхгүйгээр ажлаа хийнэ, түр хорооны гишүүдтэй ч уулзахгүй гэдэг зарчмаар би ажилласан. Би ч бас тэдэнтэй уулзаад юу хэлсэн бэ гэхээр та нар намайг өөрт чинь нөлөөлөх боломжгүй байдлаар ажлаа хийх ёстой. Тухайлбал, би та хэдэд янз бүрийн үүрэг даалгавар өгөөд байвал та хэд протокол үйлдэх ёстой гэдгийг хэлж байсан. Монгол жижигхэн ш дээ. Янз бүрийн субъектив нөлөөлөлд шинжээчдийг оруулахгүй байх үүднээс үүнийг хийсэн. Тиймээс нөлөөлөлд автахгүйгээр зөвхөн баримтанд тулгуурлан дүн шинжилгээ хийнэ шүү гэдгийг нь сануулсан. 

-Нээлттэй сонсголоор Хөгжлийн банкны зээл болгон муу байгаагүй гэдгийг ч мөн харлаа. Жишээ нь “Говийн зам”-ыг “Эрдэнэс Монгол”-д авсан нь сайн зүйл байжээ. Энэ хугацаанд “Эрдэнэс Монгол”-ыг тэжээж байсан нь тэр “Говийн зам” байж. “Эрдэнэс Монгол”-д ирснээсээ хойш 400 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон байхад харин худалдаж авахдаа Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө төлөхгүйгээр үйл ажиллагаандаа зарцуулаад байсан энэ компанийн удирдлагууд л буруу менежменттэй байжээ гэдэг нь бас харагдлаа. 

-Дүгнэлт хийхэд эрт байна. Гэхдээ зээл бүр муу байгаагүй. Яг зориулалтын дагуу, зорилгодоо хүрсэн эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжтэй тийм төслүүд байжээ гэдэг нь харагдаж эхэлж байгаа. Тайлан дүгнэлт гарахад үүнийг сайн ялгах хэрэгтэй гэдгээ л түр хорооны гишүүддээ хэлж байгаа. Хөгжлийн банкны удирдлагууд өмнөх зээлүүдийн зарим зээлийг сайн төсөл байсан гэдгийг сонсголын үеэр хэлж байгаа. Ганцхан чамлалттай байгаа юм нь энэ авсан зээлүүдийн дийлэнх нь эргэлзээтэй байгаад л асуудал байгаа юм. 

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (58.137.3.168)
    Bas zovhon $ zeel ogson,hanshiin zoruugees ih aldagdald orson g/m zuil hamgiin iheer naidvargui zeel bolgohod noloolson haragdsan ..
    2023 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
    9 мин
  • Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
    16 мин
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАРСАН ШИЛДЭГ ТӨСЛИЙН 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    20 мин
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
    42 мин
  • Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
    1 цаг 32 мин
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
    1 цаг 34 мин
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
    2 цаг 12 мин
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
    2 цаг 17 мин
  • Ж.Энхбаяр: УИХ-ын даргын суудлын санал ирвэл татгалзана
    2 цаг 24 мин
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
    2 цаг 29 мин
  • ЦЕГ: Галт зэвсэг, хэрэгслийн үзлэг тооллого ирэх сарын 4-нд дуусна
    2 цаг 46 мин
  • Зам ашиглалтын төлбөрийг 30 хоногт төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
    3 цаг 34 мин
  • Тээврийн цагдаагийн алба “CS 2 ”-ын аварга шалгарууллаа
    3 цаг 41 мин
  • Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй
    4 цаг 20 мин
  • "Менторшип" хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
    4 цаг 39 мин
  • Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд 7 Ерөнхий сайд 5 Сангийн сайд нар гэрчээр дуудагджээ
    5 цаг 15 мин
  • “Улаанбаатар трам” төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийгдэж эхэллээ
    5 цаг 32 мин
  • Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
    5 цаг 53 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    6 цаг 8 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    6 цаг 21 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК