
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: "Ийм хүйтэнд жагсаал болж байгаад маш их санаа зовж байна. Дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй байгаагаар нь, хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор, үл тоож байгаа энэ засагт бол үнэхээр гомдож байна. Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж бага талаар хөндсөн. Гэтэл Ерөнхий сайд бол огт сонсоогүй хүн шиг л байлаа. 320 мянган төгрөг бол амьжиргааны түвшин, ядуурлын түвшингээс доор тооцогдоно. Гэтэл яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангадаггүй юм бэ. Энийг тайлбарлах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ирэх оны төсвөөс 169 тэрбум төгрөгийг зориулахад ямар ч дараа учрахгүй. Учир нь бүсийн хөгжил нэртэйгээр 170 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна"
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:" Нийт төсвийн 35 хувь нь замд төсөвлөгдсөн. Зам, барилга барих нь чухал ч гэсэн нэн түрүүнд хүнээ бодох ёстой. Байнгын хорооны хурал, намынхаа бүлэг дотроо байнга ярьж, хэлж байгаа. Зорилгодоо хүрэхийн тулд та бүгд ч мөн өөрийн тойргийн УИХ гишүүд, сайд дарга нарт шаардлага тавих хэрэгтэй" гэлээ .





















































