зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ачитсайхан, Х.Бадамсүрэн 2 “Эрдэнэс Алт”-ын эзэмшлийн алтны ордын лицензийг “Степ голд”-д “бэлэглэжээ”

2023-1-26
0
ЖИРГЭХ

2018 оны дөрөвдүгээр сард “Эрдэнэс Монгол” компанийн 100 хувийн эзэмшлийн нэгэн компанийг Засгийн газар байгуулсан нь “Эрдэнэс Алт ресурс” байв. Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металын хайгуул, олборлолт, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан “Эрдэнэс Алт ресурс”-ын гол зорилго улсынхаа алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлж, олборлосон үнэт металаа дотооддоо цэвэршүүлснээр эрдэнэсийн санг арвижуулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх байлаа. Иим үүрэг хүлээсэн “Эрдэнэс Алт ресурс” Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдад хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрлийг эзэмших болсон.

Үүний нэг нь Хүрэнцавын алтны орд. 34.5 тонн алтны нөөцтэй хэмээгдэж байгаа Хүрэнцавын ордыг 2020 онд Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Алт”-д эзэмшүүлэх болсон юм. Гэтэл энэ ордын лицензийг “Хамтран ажиллах санамж бичиг” гэх нэрийн дор “Степ голд”-д “бэлэглэсэн” ноцтой хуйвалдаан 2022 оны есдүгээр сарын 20-нд болжээ.

Санамж бичигт Хүрэнцавын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Алт ресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан нэг талаас, нөгөө талаас “Степ голд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батаа гарын үсэг зурсан бөгөөд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байдаг Хүрэнцавын алтны ордын хайгуулын талбайд  гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаар хайгуул хийх, бүс нутгийн хэмжээнд олон улсын стандартад нийцүүлэн нөөцийг тогтооно хэмээн зорилгоо тодорхойлсон байдаг. Хамтын ажиллагааны хэлбэрээ ““Степ голд” “Эрдэнэс Алт ресурс”-д хөрөнгө оруулалт, санхүүжилт олгох, хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх, төслийн үнэ цэн, үнэлгээг тогтоолгож, цаашдын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж хамтран ажиллана” хэмэээн Санамж бичигт дурджээ.

Энэ нь Засгийн газрын мэдлийн буюу “Эрдэнэс Монгол”-ын 100 хувийн эзэмшлийн лицензийг охин компанийнх нь Гүйцэтгэх захирал дур мэдээд хувийн компаниар хайгуул хийлгэж, цаашдын хөрөнгө оруулалтыг нь хийх эрхийг тэр компанид олгохоор завдсан гэсэн үг. Уг нь хууль дүрмээр бол энэ эрх нь толгой компани буюу “Эрдэнэс Монгол”-ын удирдлага, ТУЗ-д хадгалагддаг.

Тэгвэл өөртөө байхгүй эрх үүсгээд “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн Хүрэнцавын ордыг хувийн компанид найр тавин өгөх гэж байсан Б.Ачитсайхан бол Уул уурхайн яамны мэргэжилтэн байж байгаад “Эрдэнэс Алт ресурс”-ын захирлаар 2019 оны хоёрдугаар сард томилогдсон. Энэ албанд томилогдох үедээ Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байсан. Хэнтийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Төрийн өмчит компанид “крандуулж” очлоо гэснээс өөрөөр олонд танигдаагүй байсан тэрбээр дахин нэг удаа олны анхаарлын төвд орж ирсэн нь Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны хуралдааны Алт цэвэршүүлэх үйлдвэр барих боломжийг судлах тухай гаргасан шийдвэртэй холбоотой. Засгийн газар ийм шийдвэрийг сая дурдсанчлан 2020 оны хоёрдугаар сард гаргасан. Гэтэл Б.Ачитсайхан томилогдсоноосоо долоон сарын дараа буюу 2019 оны аравдугаар сарын  11-нд Казахстаны “Сымбат инжинеринг” ХХН-тэй Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг юм.

Бүр Казахстаны “Даниель М” ХХК-иар “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ТЭЗҮ”-г хийлгэхээр ямар нэгэн тендергүйгээр шууд сонгон шалгаруулалтаар гэрээ хийсэн байсан нь энэ үед ил бол Хэнтийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Эрдэнэс Алт ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан ахин нэг олны анхааралд орж байв.

“Эрдэнэс Алт ресурс”-д ийм үүх түүхтэй Б.Ачитсайхан тэгвэл энэ удаа Хүрэнцавын алтны ордыг “Степ голд”-д хадаг болгон өгөх гэж байсан нь энэ. “Степ голд” бол Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд “Алтан цагаан овоо” төслийг хэрэгжүүлж байгаа, 2016 онд анх байгуулагдсан компани. 2018 онд Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж олон нийтэд нээлттэй болсон уг компани Алтан цагаан овоо холимог металлйн ордын ашиглалтын лиценз эзэмшихээс гадна Уудам хөндийн алтны ордын хайгуулын лиценз эзэмшигч. Энэ Уудам хөндийн орд нь Баянхонгорын алтны хүдрийн дүүрэгт орших хамгийн том хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай, “Эрдэнэс Алт ресурс”-ийн Хүрэнцавын ордтой хаяа дэрлэдэг ийм орд.

Гэтэл төрийн өмчийн тусгай зөвшөөрлийг хажууханд нь хаяа дэрлэн оршдог орд газрын лиценз эзэмшигчид ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр, дээд удирдлагадаа мэдэгдэлгүйгээр хөрөнгө оруулах эрхийг Б.Ачитсайхан “Санамж бичиг” нэрээр олгосон байж таарч байна. Энэ тухай нь толгой компанийн удирдлагууд нь “Степ голд”-ын мэдээллээс олж мэдсэн гэдэг бөгөөд тэр даруйд нь “Степ голд” руу бичиг явуулж Б.Ачитсайханы ”Санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ бол “Эрдэнэс Алт ресурс”-ийн Б.Ачитсайхан дур мэдэн хувийн компанитай Санамж бичиг байгуулснаас 20 хоногийн дараах явдал. Харин үүний дараа дөнгөж 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд буюу Санамж бичиг байгуулснаасаа 3 сарын дараа л Б.Ачитсайхан “Степ голд” руу Санамж бичгийг цуцлах тухай албан тоот илгээжээ.

Гэтэл үүнийг нь “Степ голд”-ынхон санал гэж хүлээн авсан бөгөөд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаа тухайгаа “Эрдэнэс Алт ресурс” руу 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн албан тоотдоо дурдсан байдаг. Ийм л зүйл “Эрдэнэс Алт ресурс”-ийн Хүрэнцавын алтны ордын хайгуулын лицензэд учраад буй.

“Степ голд”-ынхонтой ийм Санамж бичиг байгуулах болсон шалтгаанаа Б.Ачитсайхан “Х.Бадамсүрэн даргын шахалт” хэмээн тайлбарлаж байгаа аж.  “Эрдэнэс Алт ресурс” бол “Эрдэнэс Монгол” компанийн Зэс, метал группэд харьяалагддаг. Энэ группийн даргаар 2022 оны наймдугаар сарын 31-нд буюу Б.Ачитсайханыг Санамж бичиг байгуулахаас хэдхэн хоногийн өмнө Х.Бадамсүрэнг Засгийн газрын хуралдаанаар томилсон.

Б.Ачитсайханы шууд удирдлага нь Х.Бадамсүрэн гэсэн үг. Х.Бадамсүрэн даргын хувьд “Эрдэнэт” захирлаар томилогдсоныхоо дараа 49 хувийнхан буюу Б.Шинэбаатар нартай хамтран ажиллаж байсан. Энэ үед, тодруулбал 2017 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтнуудыг шагнаж урамшуулах жагсаалт гэсэн нэгэн цаас хэвлэлүүдээр гарч шуугиан тарьж байсны дотор Х.Бадамсүрэн захирлын нэр ч байсан юм.

Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь нь ХХБ-ны мэдэлд байх тэр үед төрийг төлөөлж томилогдсон Х.Бадамсүрэн захирал 49 хувийнхантай маш дотно ойлголцдог байсан гэдгийн нэгэн жишээ болгож хуучин баримтыг энд ийн сөхөж байна. Тэгвэл “Эрдэнэс Монгол”-ын Зэс, металлын группийн “Эрдэнэс Алт ресурс”-ийн Хүрэнцавын алтны ордыг бараг л эзэмшихээ шахсан “Степ голд” компанийн Баянхонгор дахь Уудам хөндийн төслийн ард ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрээс эхэлсэн Х.Бадамсүрэн, Д.Эрдэнэбилэг гэдэг хоршил өдгөө Хүрэнцавын ордыг хувийн компанид өгөх болтлоо үргэлжилж буй юм биш биз гэсэн хардлага байгаа нь зүй ёсных болоод байна.

С.Ононтуул

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.212.116.108)
    хййий ёх мйшыйи йжб үлиш түиашша хглайш хшшр нйсйх нгтй уиу Мйбйтыгжуи хглайшёх
    2025 оны 03 сарын 25 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.61.57)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.94)
    Хулан чи ажлаасаа халагдсан уураа ингэж гаргах юмуу
    2023 оны 01 сарын 30 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.65)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 29 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.65)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.126.88.221)
    Новшийн сдакуудыг өөгшүүлээд байлгаад байх юм
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
  • Балдан (124.158.68.110)
    ХУЛГАЙГ өөхшүүлж авилга авдаг хууль цагдаа нь ажиллахгүй болохоор л ийм замбраагүй луйвар газар авдаг.
    2023 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.195.72)
    Новшнууд
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • ЛУЙВАРЧИД (192.82.85.94)
    ийм ХҮМҮҮС Л ТӨРД АЖИЛЛАДАГ ГЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ. Одоо улсаа хоиролгүй болгож өгнө дөө. Хуулийнхан ажлах байлгүй.
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin (124.158.120.154)
    HENTIIGUI DARGA BAIHGUI BOLJEE
    2023 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирц хангалтгүй байгаа тул Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалтыг хойшлууллаа
    7 мин
  • Эмч нарын цалинг ирэх оноос 30 хувь нэмэхээр тохиролцжээ
    13 мин
  • ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАРСАН ШИЛДЭГ ТӨСЛИЙН 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
    18 мин
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
    40 мин
  • Монгол-Энэтхэгийн парламент хоорондын харилцааг эрчимжүүлнэ
    1 цаг 29 мин
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
    1 цаг 31 мин
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
    2 цаг 10 мин
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
    2 цаг 15 мин
  • Ж.Энхбаяр: УИХ-ын даргын суудлын санал ирвэл татгалзана
    2 цаг 21 мин
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
    2 цаг 26 мин
  • ЦЕГ: Галт зэвсэг, хэрэгслийн үзлэг тооллого ирэх сарын 4-нд дуусна
    2 цаг 43 мин
  • Зам ашиглалтын төлбөрийг 30 хоногт төлөхгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
    3 цаг 31 мин
  • Тээврийн цагдаагийн алба “CS 2 ”-ын аварга шалгарууллаа
    3 цаг 39 мин
  • Т.Доржханд: АН-ынхан Засгийн газраас ХҮН намыг гаргах бол хэлээрэй
    4 цаг 18 мин
  • "Менторшип" хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа
    4 цаг 36 мин
  • Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын сонсголд 7 Ерөнхий сайд 5 Сангийн сайд нар гэрчээр дуудагджээ
    5 цаг 13 мин
  • “Улаанбаатар трам” төслийг төр хувийн хэвшлээр хэрэгжүүлэхээр бүрэн шинжилгээ хийгдэж эхэллээ
    5 цаг 30 мин
  • Эрүүл Мэндийн Даатгалын Газрыг Эрүүл Мэндийн Яамны газраас нэн яаралтай тусад нь гаргах шаардлагатай
    5 цаг 50 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
    6 цаг 6 мин
  • Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
    6 цаг 18 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
24 баримт
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК