Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан билээ.
Уг хуулийг батлагдахаас дөрвөн сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хаягтаа "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" хэмээн жиргэсэн юм.
Харин "Мета" компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чен Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх жиргээний хариуг нэгдүгээр сарын 27-ны өдөр буюу өнөөдөр твиттер хаягаар дамжуулан өглөө. Тэрбээр жиргэхдээ ""Тийм биш. Парламент яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл эсвэл хуулбарыг нь огт аваагүй. Хууль болоод батлагдсаных нь дараа л анх удаагаа харсан" гэжээ.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар худалч уу, "Мета" компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чен худалч уу?
Д.Батчулуун