Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Сар шинийн баяр"-ын өдрүүдээс онцлох ТАВАН мэдээ

2023-2-27
0
ЖИРГЭХ

Монголын ард түмэн уламжлалт "Сар шинийн баяр"-ыг энэ жил өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Цаг дулаарч, амьтан хүний магнай тэнийлгэж хавар айлчлав. Энэхүү баяраар бид олон өдөр амарч, баяр тэмдэглээд зарим чухал мэдээ, мэдээллээс хоцорсон байж мэднэ. Тэгвэл бид та бүхэнд битүүний өдрөөс хойш өрнөсөн онцлох таван мэдээг тоймлон хүргэж байна. 


Нэг. Сар шинийн баярт зориулсан барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий хоёр дахиа түрүүлэв

Уламжлалт "Сар шинийн баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилж Улсын заан Б.Бат-Өлзий хоёр дахь удаагаа түрүүлэв. Үзүүр бөхөөр Улсын Даян аварга Н.Батсуурь шалгарсан бол их шөвөгт Улсын аварга О.Хангай, Улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарсан юм. Улсын заан Б.Бат-Өлзий 2018 оны шороон бар жилийн барилдаанд анх түрүүлж байлаа. Тухайн үед Улсын аварга П.Бүрэнтөгс үзүүр булаажээ.

Уг барилдаанаас хоёр амыг онцолж байна. Эхнийх нь барилдааны тавын даваанд Улсын залуу арслан Б.Орхонбаяр Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатарыг амалсан барилдаан байв. Хоёр бөхийн барилдаан үзэгч олныг шуугиулж, Улсын харцага Б.Зоригтбаатар давсан билээ. Хоёр дахь нь барилдааны долоогийн даваанд Улсын Даян аварга Н.Батсуурь Улсын аварга О.Хангайг амалсан явдал байлаа. Туршлагатай Даян аварга шинэхэн аварга хангайг гар дарж, хонгодо мэхээр унагаж үзүүр түрүүнд шалгарсан юм. 


Хоёр. Монголчууд "Сар шинийн баяр"-ыг өргөн дэлгэр тэмдэглэв

2020-2022 онуудад дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлы улмаас Азийн улсууд уламжлалт баяраа цомхон хүрээнд тэмдэглэн өнгүүрүүлсэн. Тэдгээрийн нэг нь манай улс билээ. Тэгвэл энэ жилийн баярыг Монголын ард түмэн өмнө жилүүдийнхээс ч илүү өргөн дэлгэр тэмдэглэв. 

Хөдөө орон нутгийн замд түгжрэл үүсэж, айл болгонд зочид, гийчдийн хөл тасрахгүй байсан гэдгийг бид харлаа. Баярын дараах шинэ долоо хоног эхэлж, ажимл, хичээлийн хуучин хэмнэлдээ орж байгаа энэ цаг үед золголт хийгээд бэлгийн хур тасрахгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.


Гурав. Ерөнхийлөгч баярын мэндчилгээндээ юу өгүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улиран одож байгаа “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 68 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 460 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо таван төрлөөрөө өсөж, нийт малын тоо 71 саяыг давж, түүхэн үзүүлэлт тогтоолоо.

Монголчууд бид цар тахлын хүнд үеийг даван туулж, хил боомт нээгдэж, худалдаа, хөрөнгө оруулалт сэргэж, гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, унаж байсан эдийн засаг 4.5 хувиар өсөж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн сайхан мэдээг сар шинийн баярын энэ өдөр ард түмэндээ дуулгахад таатай байна.

Түүнчлэн хөгжил дэвшлийн төмөр судас болсон стратегийн өндөр ач холбогдол бүхий “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт 900 гаруй км урт төмөр замыг манай Зэвсэгт хүчин, үндэсний 500 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, 10,000 гаруй инженер, техникийн ажилчин, төмөр замчид, монгол залуусын маань ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадлаа.

Эдгээр стратегийн төмөр замууд нь Монгол Улсад өндөр үр ашиг өгч, өргөн боломжийг нээж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэр оруулах болно.

Үүний зэрэгцээ манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой жил байлаа.

Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд амжилттай хийгдсэний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд “Дэлхий ертөнцийн энэхүү амаргүй цаг үед Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн хэлсэн нь манай улсын нэр хүндийг дэлхий дахинаа өндрөөр үнэлсэн үйл явдал боллоо.

“Буян үйлдэгч” хэмээх бар жилдээ монголчууд бид тив дэлхийд амар амгалан, энх тайвныг цогцлоосон Их Монгол Улсыг үндэслэгч, мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, хүн төрөлхтний түүхэнд анх удаа Их хаанаараа овоглосон “Чингис хаан” музейн өндөр үүдийг өргөн, алтан босгыг мялааж, даян дэлхийн түмэн олны хүртээл болгож чадлаа" хэмээв.  


Дөрөв. Монголын сагсанбөмбөгийн шигшээ баг ААШТ-ий урьдчилсан шатанд тоглох эрхээ авав

Энэ сарын 24-26-ний өдрүүдэд "UG Arena" цэнгэлдэхэд зохион байгуулагдсан 2025 оны Азийн аварга шалгаруулах сагсанбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд тоглох багуудыг шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ баг хоёр хожил авч, урьдчилсан шатанд тоглох эрхийг өвөртөллөө. 

Тэд эхний өдөр Хонконгийн шигшээ багийг 76-69 харьцаатайгаар, хоёр дахь өдөр Сингапурын шигшээ багийг 73-49 харьцаатайгаар буулган авч, дараагийн шатанд оролцох эрхээ баталгаажуулсан. Харин өчигдөр болсон тоглолтод Гуам улсын шигшээ багт 82-81 харьцаатай хожигдсон юм. 


Тав. Баярын өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид ачаалалтай ажиллав 

1663666144024-76mcpxil1hsfkcghuxbqgw0t85b3najmschx8xdzayo.jpeg

Баярын өдрүүдэд 33 удаагийн дуудлага бүртгэгдэж, 50 иргэнийг авран хамгаалав

Сар шинийн баярын өдрүүдэд буюу  энэ сарын 21-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан  нэг иргэн, утаажилтын бүсээс 49 буюу нийт 50 иргэнийг авран хамгааллаа. Харин зам тээврийн ослын улмаас 3 иргэн амь насаа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг  хүн гэмтэж бэртсэн байна. 

Утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 4 буюу нийт 31 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж,  1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    12 цаг 57 мин
  • Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
    14 цаг 19 мин
  • Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
    14 цаг 44 мин
  • “Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
    14 цаг 56 мин
  • ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 36 дахь удаагийн наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 25 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
    15 цаг 32 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
    16 цаг 5 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 911 дуудлага мэдээлэл иржээ
    16 цаг 37 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
    16 цаг 43 мин
  • 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
    16 цаг 55 мин
  • Иранд болж буй дайны нөлөөнд АНУ-ын 100 гаруй цэрэг шархаджээ
    17 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 23 мин
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
    17 цаг 32 мин
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    17 цаг 52 мин
  • “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа
    17 цаг 57 мин
  • Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
    18 цаг 16 мин
  • Л.Энх-Амгалан: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгохын тулд зургаан том бодлогын шинэчлэл хийнэ
    18 цаг 52 мин
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    19 цаг 14 мин
  • "COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
    19 цаг 17 мин
  • Н.Номтойбаяр: Дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон
    19 цаг 20 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
24 баримт
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК