Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УЕПГ: Нэг мөрдөгч 200 гаруй хэрэг, гомдол хүлээн авч ачаалалтай ажиллаж байна

2023-3-02
0
ЖИРГЭХ

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцохоор энэ сарын 1-нд уулзав.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал "2022 онд нийт 220 мянга 663 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авснаас 98,1 хувийг нь бүрэн шийдвэрлэж ажилласан. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 2022 онд өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар өссөн. Энэ онд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэлийн прокурорын газартай хамтран хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, мөрдөгчид оногдох ачааллыг тэнцвэржүүлэх, хэргийн шийдвэрлэлтийг сайжруулахад онцгой анхаарч ажиллана.

Мөн мөрдөгч нарын ажлын ачааллыг нарийвчлан тооцох, цахимжуулах асуудлыг анхаарах шаардлагатай байгаа. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газартай хамтран нийт гэмт хэргийн гаралтын 30-35 хувийг эзэлж буй Залилах, Хулгайлах гэмт хэргүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд нэгдсэн ажил, арга хэмжээг зохион байгуулна" гэлээ.

ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат "Энэ уулзалтаар тушаал, шийдвэрийн биелэлт ямар хэрэгжилттэй явж байгаа, цаашид сайжруулах шаардлагатай асуудлын талаар санал солилцож, нэгдсэн нэг мэдээлэлтэй байх зорилгоор бүх холбогдох удирдлагууд, албаныхныг оролцуулж байна.

Нийт гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлж буй Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтээр 2023 онд 108 автобусны буудлыг бүрэн камержуулах ажлыг эхлүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй автобусны буудлуудыг камержуулаад байгаа. Камержуулалтад хүний дүрс, маршрутыг таних ухаалаг системийг мөн суулгаж өгсөн. Цаашид зохицуулалтын, аюулгүй байдлын ажлууд байгаа.

Үүнээс гадна дүүрэг, хороодыг “Хулгайгүй-ногоон бүс” болгох ажил эхнээсээ хэрэгжээд явж байна. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн хулгайлах гэмт хэргийн гаралт өндөртэй байршил, тодорхой цэгүүдийг “Аюулгүй-ногоон бүс” болгож камержуулсан. Үүний үр дүнд хулгайлах гэмт хэргийн дуудлага 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гараад байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ү.Содномцог "Дүүргийн цагдаагийн хэлтсийн ачаалал маш их байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Нэгдүгээр хэлтэс дээр гэхэд нэг мөрдөгч 200 гаруй гомдол, мэдээлэл болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийг хариуцан ажиллаж байна. Энэ ачааллыг онцгойлон анхаарч, ачааллыг тэнцвэржүүлэх талаар арга хэмжээ авахгүй бол иргэд хуулийн байгууллага өөрийнх нь асуудлыг шийдвэрлэхгүй байна, нөгөө талаас нь авлига авсан байна гэж хардах шалтгаан болж байна. Нөгөөтээгүүр, шинэ залуу мөрдөгч нарын ур чадварыг сайжруулахад анхаарах, сургах, чадавхжуулах шаардлагатай байна.

Мөн халаасны хулгай дотроо гар утасны хулгайн гэмт хэргийн гаралт маш өндөр байна. Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газраас халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч удирдлага, зохион байгуулалтын бодитой арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Цагдаа, прокурорын хамтарсан мэдээлэл солилцох, асуудлыг шуурхай шийдвэрлэх санал солилцох уулзалт нь цаг үеэ олсон ач холбогдолтой уулзалт болж байна" гэлээ.

 

Уулзалтад Нийслэлийн ерөнхий прокурор Ц.Ариунболд, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Д.Отгонжаргал, мөн тус газрын дэд дарга Ц.Сугаржав болон 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд, прокурорууд цахимаар оролцлоо.

Эх сурвалж: УЕПГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.53.52)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 03 сарын 04 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.53.52)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    14 мин
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
    54 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
    1 цаг 17 мин
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    1 цаг 49 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    2 цаг 16 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    2 цаг 19 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    3 цаг 16 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    3 цаг 17 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    3 цаг 38 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    3 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    4 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    4 цаг 39 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    4 цаг 45 мин
  • Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    5 цаг 11 мин
  • Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
    5 цаг 43 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    5 цаг 49 мин
  • Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
    5 цаг 55 мин
  • Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ
    6 цаг 2 мин
  • “Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 5 мин
  • Мета болон YouTube компаниудад бага насны хүүхдийг донтуулсан хэргээр 900 мянгаас 2.1 сая ам.долларын торгууль оноов
    6 цаг 17 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК