Ардчилсан намын хаяг С.Эрдэнийн "Шонхор таур"-т бүртгэлтэй байдаг. Үүнийг өөрчлүүлэхээр Л.Гантөмөр шүүхэд хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл байсан. Тэгвэл Улсын дээд шүүхээс тухайн хүсэлтийг хүлээн авч хэлэлцжээ. Ингэснээр улс төрийн намын бүртгэлийн цахим санд АН-ын хаягийг “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө, Шинэ дэвшилтэт холбооны байр” гэж бүртгэхээр тогтжээ.