Хөгжлийн банкинд холбогдох шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбогдож буй уг шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын гишүүд яллагдагчаар татагдан оролцож буй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулах санал гаргасан ч өмгөөлөгч нарын зүгээс “Хувь хүний нууцтай холбоотой асуудлууд яригдах тул хаалттай хийх ёстой” гэх санал гаргасан юм.