зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

2023-4-24
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд буюу өнөөдрөөс төрийн айлчлал эхэлж байна. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон.

1990 оноос хойш  БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилж байжээ.  

Дашрамд, өнөөдөр айлчлалын үеэр Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлалт хийгдэнэ.

 

Монгол Улс, БНПУ найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай

Монгол Улс, БНПУ 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон.  Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.  Харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өндөр, дээд түвшний, яам болон бусад айлчлалыг харилцан зохион байгуулж иржээ.

Ерөнхийлөгчийн түвшинд гэхэд л Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски 2008 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд, БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски 2013 онд айлчилсан түүхтэй.  

Хоёр улс Парламентын бүлэг, Монгол, Польшийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Улс төрийн зөвлөлдөх уулзалт гэсэн харилцааны механизмуудтай юм. 2020 оны 09 дүгээр сарын 16-нд Польшийн Парламентад Польш, Монголын парламентын  бүлэг байгуулагдсан бол мөн оны 08 дугаар сарын  31-нд Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байна. Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хурал 2014 онд Улаанбаатар хотноо, хоёрдугаар хурлыг 2022 оны 03 дугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан.

Комиссын Монголын хэсгийн даргаар Барилга, хот байгуулалтын сайд, Польшийн хэсгийн даргаар Хөгжил, технологийн дэд сайд ажилладаг юм.

 

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт 98,3 сая ам доллар байна

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт 2022 оны байдлаар 98,3 сая ам доллар байна. “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээр”-т (50сая евро) 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурсан. Зээлийн хугацаа 33 жил, зээлийн хүү 0,15 хувь. Нөхцөлт зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хугацааг 2021 онд дахин сунгаад байна.

Зээлийн хөрөнгөөр аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн  шинэчлэх, шинээр барих, гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт II шатлалын эмнэлэг барих, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд байна.

1990 оноос өмнө БНПУ-ын зээл, тусламжаар:

  1. Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр /1966 он/
  2. Улаанбаатарын Хөнгөн бетоны үйлдвэр /1966 он/
  3. Хархорины дулааны цахилгаан станц /1970 он/
  4. Улаанбаатарын мод боловсруулах комбинат /1971 он/
  5. Улаанбаатарын спиртийн үйлдвэр /1974 он/
  6. Хархорины спиртийн үйлдвэр /1974 он/
  7. Улаанбаатарын Халиман цавууны цех /1975 он/
  8. Чойбалсангийн царууц тоосгоны үйлдвэр /1985 он/
  9. Улаанбаатарын Нэхээсгүй эдлэлийн үйлдвэр /1989 он/ байгуулжээ.
  10.  

БНПУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчдог

 “Монголд зочлох жил 2023-2025” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хоног визгүй зорчиж байна.

Монгол Улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид БНПУ-д 90 хүртэл хоног визгүй зорчдог бөгөөд бусад иргэд виз авах шаардлагатай.

БНПУ-д 1,000 орчим монгол иргэн, манай улсад Польшийн 27 иргэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байна. Монголын 100 гаруй эмч БНПУ-д ардын уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.   

 

БНПУ-д 58 монгол оюутан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс БНПУ-ын Радом хотод 46, Варшав хотод 12, нийт 58 Монгол оюутан суралцаж байна. Хоёр улсын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд польшийн тал жил бүр 22 оюутан, аспирант хүлээн авдаг.

Хоёр улс 2021 оны 06 дугаар сард Боловсролын хөтөлбөрийг шинэчлэн байгуулсан. Өнөөдрийн байдлаар БНПУ-ын их, дээд сургуульд 75 монгол оюутан, аспирант суралцаж байна.

БНПУ-ын Дотоодыг хамгаалах, засаг захиргааны яамны харьяа Галын ерөнхий сургуульд 2017-2018 оны хичээлийн жилээс ОБЕГ-ын шугамаар жил бүр хоёр оюутан сургаж эхэлсэн. 2021, 2022 онд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газрын дөрвөн сонсогч оператив-тактик, оператив-стратегийн чиглэлээр суралцаж төгсжээ. Варшавын их сургуульд 1950 онд байгуулагдсан Монгол судлалын тэнхим монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр өнөөг хүртэл сургалт явуулж байна.

МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн эдийн засгийн сургууль хамтран 2+2 хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байна.

 

БНПУ-д жил бүр соёл, урлагаа сурталчилж байна

Монгол Улс БНПУ-д соёл, урлагийн олон арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.  

Тухайлбал хамгийн сүүлд гэхэд:

  • Чойжин ламын сүм музейн тухай үзэсгэлэн /2020 он/
  • Хадны сүг зургийн үзэсгэлэн /2021 он/
  • Хөх Монгол хамтлагийн тоглолт /7-8 удаа/ зэргийг дурдаж болно.

Талууд 2020 онд Легници Поле Санамж бичиг байгуулж “Монголын дугуйлан” ажиллуулсан бол 2022 онд “Ойр дотно Монгол-Польш”, “Монголын өдрүүд”, 2023 онд “Монголын цагаан сар”-ыг зохион байгуулаад байна. Варшав дахь Палеонтологийн музей баялаг үзмэртэй бөгөөд Монгол Улсаас олдсон үзмэрүүд чухал байр суурь эзэлдэг юм. XIX, XX зууны заагт БНПУ-д олон тооны /Аюуш бурхан/ бурхан цутгуулж авчирсан нь Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд  хадгалагдаж байна.БНПУ-ын Ю.Ковалевски, В.Котвич, А,Ф.Оссендовски зэрэг нэрт эрдэмтэн, зохиолчид Монголын талаар олон ном зохиол туурвисан юм.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадар сайдаар Х.Ганхуягийг томиллоо
    6 цаг 44 мин
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    8 цаг 31 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    8 цаг 38 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    8 цаг 47 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    9 цаг 47 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    9 цаг 50 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    9 цаг 54 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    10 цаг 24 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    10 цаг 32 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    10 цаг 36 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    10 цаг 48 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    11 цаг 36 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    11 цаг 57 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    12 цаг 5 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    12 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    12 цаг 46 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    13 цаг 1 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    13 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 49 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    14 цаг 4 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Г.Занданшатар: Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК