зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Алтай дамнасан улс орнуудын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр бэхжүүлнэ

2023-6-12
0
ЖИРГЭХ

Түүхэн болон уламжлалт үнэт зүйлсийн судлалыг орчин үеийн хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, нийгмийн харилцааны жам ёсны зарчмаар уялдуулан авч үзэж, ирээдүйн манлайлагчдын байнгын түншлэлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх зорилготой “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт маргааш эхэлнэ. “Жендерийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдэвт энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагыг ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулах юм. Энэ хүрээнд өнөөдөр (2023.06.12 ) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Түрэг угсааны улс орнуудын парламентын ассамблей буюу ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд БНТУ-тай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй гэдгийг онцолсон юм. 

ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр, манай хоёр орон хэл, соёл, түүхийн нийтлэг үнэт зүйлстэй гэдгийг цохон тэмдэглээд, өнө эртний найрсаг харилцааг улам бэхжүүлэн түүх, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд энэ удаагийн чуулга уулзалт өндөр ач холбогдолтойг дурдав. 

Зөвхөн газарзүйн байршлаар хязгаарлагдах бус төр, нийгмийн бүлгүүд, эдийн засгийн болон нас, хүйсийн хүрээллээр оролцоог жигд хамруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулах боломж бүрдэж буй гэдэгтэй талууд санал нэгдлээ. 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтын салбар хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн БНТУ-ын 29 Маис их сургуулийн Түүхийн тэнхимийн гишүүн, доктор профессор Илхан Шахин, Истанбул их сургуулийн Түүхийн тэнхмийн гишүүн, доктор профессор Куршат Илдирим, Измир хот дахь Катиб Челеби их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор профессор Шабан Доган, Азербайжаны Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор Айнур Айдин Ибрахимова, Киргизстаны Олон улсын анагаах ухааны их сургуулийн доктор, дэд профессор Исаков Абдрасул нарын зочидтой эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны хүрээнд харилцан санал солилцлоо. 

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Алтай судлалын салбар ухагдахуунуудын хүрээнд эрдэмтэн, судлаачдын оролцоо, хамтарсан судалгааны ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, түүх соёл, хэл шинжлэл, угсаатны зүй зэрэг бие даасан салбар чиглэлүүдийн уялдаа холбоог нэмэгдүүлэн Транс Алтай судалгааны институцийг байгуулах санаачлагыг дэвшүүлэв. “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт маргааш (2023.06.13) нэгдсэн болон салбар хэлэлцүүлгүүдээр явагдах бөгөөд “Алтай судлалын олон улсын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
"Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томиллоо
    47 мин
  • "Оюутолгой" бүлэг ордын сонсгол ирэх сарын 8-нд эхэлнэ
    54 мин
  • Согтуурсан үедээ бусдад заазуур тулган, автомашиныг нь дээрэмджээ
    1 цаг 3 мин
  • С.Одонтуяа: Ядууралд өртөж байгаа хүмүүс бол бага тэтгэвэр авагчид
    2 цаг 2 мин
  • Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    2 цаг 5 мин
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
    2 цаг 9 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
    2 цаг 40 мин
  • Ү.Амарбат: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг бусдын нэр төрд халдсан гэж үзэн бид гомдол гаргасан
    2 цаг 47 мин
  • Б.Энхбаяр: "Эрдэнэс Монгол" компанийг улстөрчид түрийвч болгон ашигладагаа болих хэрэгтэй
    2 цаг 52 мин
  • Далай Лам 2026 оны Грэммид нэр дэвшжээ
    3 цаг 3 мин
  • Нийт нутгийн 68 хувьд цастай байна
    3 цаг 51 мин
  • МАН-ын дарга Д.Амарбаясгалан намынхаа Их хурлаар намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
    4 цаг 13 мин
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
    4 цаг 21 мин
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
    4 цаг 50 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
    5 цаг 1 мин
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
    5 цаг 16 мин
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
    5 цаг 48 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 5 мин
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
    6 цаг 20 мин
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
    6 цаг 22 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Мөнхбаатар: Ирэх сарын 15- аас утаа мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй
  • Монгол орны цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилсээр байна
24 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК