Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХУВИРАЛ: Зургаан удаа СҮҮТЭЙ БУДАА захиалсан нь

2023-9-15
0
ЖИРГЭХ

Энэ удаа бид долоо хоног бүрийн "Хувирал" буланд илгээсэн уншигчийн зурвасыг та бүхэнтэй хуваалцаж байна. Хүн хоорондын харилцаанаас шалтгаалсан олон зүйл бидний эргэн тойронд хувьсан өөрчлөгдөж буй билээ.


Үйлчилгээний соёл гэж юу вэ? Үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ хүртэгч хоорондын харилцааны хэм хэмжээг харилцан зохицуулах үүрэгтэй энэ хандлага, соёл гэгч нь чухамдаа нэг дор оршин суух суурин иргэншлийн зайлшгүй шаардлагаас үүсэлтэй юм. Өөрөөр хэлбэл, бид хүмүүстэй хамт байгаа учраас нэг хэсэг нь болж амьдрахын тулд хоорондоо харилцан хэм хэмжээ баримтлах зайлшгүй шаардлагатай болдог гэсэн үг. Хаана ямар орчинд өссөн, одоо таны сэтгэл санаа ямар байгаа, тэр ч байтугай шөнө нойроо сайн авсан уу гэдгээс “үл хамааран”, “үлээс үл хамааран” бид эргэн тойрны хүмүүстэйгээ хамтран, зэрэгцэн амьдрах ёстой болж байна л даа.

Ингэхийн тулд нийгмийн харилцаа гэгч зүйлийн тэнцвэрт хоёр талд нь гарах ёстой болдог байна. Харамсалтай нь хандлагын сүйрэл энэ хотыг бүрхжээ.

Та хэчнээн зохист хэмжээний туухайг зүй ёсоор тээж ирлээ ч тантай харилцаж буй хэн нэгэнд энэ зүйлийн үйрмэг ч хамааралгүй. Сүйрлийн бүрхүүлт хотод оршин амьдрагч танд “том амжилт хүсье” гэж л хэлэх байна. Учир нь  гэрээс гарав уу, үгүй юу хүнд сорилтуудтай нүүр тулах уртаас урт шалгуур таныг хүлээж байна. Эмнэлгийн ажилтан, дэлгүүрийн худалдагч, төрийн байгуулагын ажилтан, гуанзны зөөгч гээд (зөвхөн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдийг дурдъя л даа) үйлчилгээний соёлын өөдсийг ч сонирхохгүй хүмүүс тан руу бухимдлаа гаргахаар тосон хүлээж буй.

Нийгмийн бухимдлын золиос болсон иргэн та, хэн над руу “ядарч зовж байгаагаа илэрхийлэх нь вэ” гээд хүлээхдээ дөхнө. Гэвч энэ бүхний эцэст сэтгэлзүйн тогтвортой байдал, хандлага, урам зориг, өөрийн өдрөө сүйд хийчхэлгүй бүтнээр авч үлдэх ёстой. Ганц ч шархдах ёсгүй дайны талбар луу өглөө болгон гэрийнхээ хаалгыг онгойлгон гарч одож байна шүү дээ.

Харамсалтай нь нандигнан хайрлах ёстой сэтгэлзүйн тогтвортой байдлаа огтхон ч танихгүй хүний улан дор гишгүүлэн алдаад орой гэртээ ирэх болно. Мэдээж тэр хүмүүсийг буруутгах ёсгүй л дээ.

Цайныхаа цагаар хоол идэх гэж ажлынхаа эсвэл сургуулийнхаа ойролцоо цайны газар луу орлоо гэж төсөөл. Мэдээж нэлээн ачаалалтай байх тул хэсэг дугаарлаж зогссоныхоо дараа “сүүтэй будаа авъя” гэж хэллээ. Тэгэхэд яана гээч… өөдөөс харж захиалга авч зогссон эмэгтэй таныг “анина”. Харсан хэрнээ, зүгээр л бусад хоолнуудаа гарган тавьж, зогсож байгаа ширээнийхээ ойр орчмыг цэгцэлнэ... За яах вэ. Энэ хүн ажлаа хийж байна. “Ачаалалтай байна даа, аргагүй дээ” гэсэн ухааны юм бодож зогслоо.

За, тэгээд арай зайтай болсон бололтой эргэн наашаа харав. Би нүд рүү нь хараад дахин “сүүтэй будаа авъя” гээд ажилд нь саад болохгүйг хичээн царайчлангуй хэлнэ. Одоо яана гээч... Мэдээж тэр хүнд өөр хийх ажил байгаа юм болов уу, дахиад л анив. Юу ч хариулахгүй, өөр тийш харан энэ тэрхнийг эмхэлж цэгцэлнэ. Яагаад ч юм би тэр эмэгтэйн найз залуу нь байлаа гэхэд өөр хүнтэй хамт байж байгаад баригдчихсандаа бантаад “сүүтэй будаа авъя” гэж хэлж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Надад “гомдон тунирхаж, дургүй нь хүрч үзэн ядсан” эмэгтэй энэ удаа ч үгийг минь тоосонгүй.

Би ард дугаарлаж зогссон хүмүүст санаа зовж эхэллээ.

Яагаад ч юм бүгд номхон хүлцэнгүй. Зан муутай хоолны газрын эзэгтэйгээс үнэгүй хоол өгөх болов уу гэж горьдон зогсоо хүүхдүүд мэт тийм л амарлингуй басхүү хүлээцтэй. Би “Надад гомдон хорссон” өнөөх эмэгтэй рүү зориглон байж дахиад л “сүүтэй будаа байгаа болов уу?” гэж энэ удаа арай чангаар хэллээ. Тэгтэл яасан гээч, үнэхээр надад гомджээ. Дуугаа хураан над руу нэг харснаа хажуугийн хүний яриаг тосон авч захиалгын тухай маргалдаж эхэллээ. Эсвэл “сүүтэй будаа” мэтийн хоол авдаг над мэтийн хүмүүстэй ингэж харьцдаг ч байж болох…

Эсвэл зүгээр л номхон дорой харагдсан болохоор ингэж байна уу? Үгүй бол дургүй хүнтэй нь ижилхэн царайтай төрчихөө юу даа би. Мэдэх юм алга. Зүгээр л хоол идэхийн тулд би ямар хүн байх ёстой хэрэг вэ?

“Сүүтэй будаа авъя аа” гэж энэ удаа бухимдангуй хэлж орхилоо. Одоо ойлголоо. Зөвхөн ууртай хүмүүстэй харьцдаг бололтой. “Сүүтэй будаа” гэж гал тогоо руугаа эргэн хэлж намайг холд хэмээн гараараа дохьлоо.

Санаа амран 4,000 төгрөг шилжүүлээд түүнийгээ харуулан "шилжүүлсэн шүү" гэлээ. Өнөөх хатагтай намайг хэтэрхий жижигхэн болохоор харахгүй байгаа мэт дээгүүр харан үл тоож захиалгаа үргэлжлүүлэн авна. Төд удалгүй айхтар хоолойгоор "-Хөөш" гэж хөмсөг зангидан дуудлаа. Араас нь “будааныхаа мөнгийг хийгээч!” гэлээ. Энэ бүхэн надад арай хэтэрхий паналтай санагдсан тул “-Би танд сая шилжүүлчихлээ гээд харуулсан шүү дээ” гэж өөдөөс нь мөн л  адил бухимдангуй хэлж орхилоо. Надруу ширвээтэн амандаа үглэнэ.

Ямартай ч юу ч ойлгохоо байлаа. Мэдээж юун сүүтэй будаа идэх вэ? л болсон. Тэгээд идэж чадалгүй гарсан. Гэхдээ мөнгөөр авсан шүү дээ. Будаагаа саванд хийх гээд сав авахдаа дахин тийм юм болгохгүйн тулд байдаг чадлаараа эелдэг царайчлангуй өнгөөр гуйж, бараг загнуулан байж саваа аваад будаагаа хийгээд гарсан даа.

Тэр эмэгтэйн амьдралд юу ч тохиолдсон байж болно. Бас тун ачаалалтай хэцүү байгаа байж болно. Харин би зүгээр л “амьд хүний ёсоор өлсөж байж болно биз дээ”. Тэгээд залилаж луйвардсан биш, өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр олсон гэдэг шиг мөнгөөрөө ямар нэгэн идэх юм хоолны газраас худалдан авч болно биз дээ. Зүгээр л яг бусад бүх хүн төрөлхтний адилаар өлссөнийхөө төлөө бухимдалд өртөж, басхүү үзэн ядуулж, хорсол тээсэн өнгөөр дуудуулах ёстой билүү л гэж бодож сууна. Тэр эмэгтэй бид хоёрын хооронд үүсэх ётой байсан үйлчилгээний соёл.

Би ганцхан тэр эмэгтэйн соёлыг яриагүй шүү. Бид хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулах тэрхүү үйлчилгээний соёл тэнцвэрт байдлын тухай ярьж байна. Үйлчлүүлэгч бээр өөрөө хүндэтгэлтэй соёлтой байх болон нөгөө тал маань ч бас тийнхүү байх тухай. Харилцаанд давуу эрх эдлэгч гэж ер байх болов уу?

Гэм буруу нүгэл үйлдсэн үед хүн над руу тэгж хандах байх гэмээр байлаа. Тийм болохоор л дэндүү паналтай санагдсан.

Хүн хоорондын жинхэнэ харилцаа үгүй болж стресс бухимдлын хөөсөнд бие биенээ татан оруулж, басхүү стресс бухимдлын шүүмжлэл дээр л энэ хотын хүмүүсийн харилцаа тогтож байна. Харамсмаар аа…

 

 "24tsag.mn" сайтын уншигч С.Энхцэцэгийн долоо хоног бүрийн "ХУВИРАЛ" буланд илгээсэн зурвас 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болгожээ
ӨНӨӨДӨР: Монгол улс, ӨМӨЗО-ны бөхчүүдийн халз барилдааны талаар мэдээлэл өгнө
Улаанбаатарт 14 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.35)
    Монгол хүн танихгүй монгол хүнтэйгээ хүн ёсоор харьцаж хүндэлдэг болвол саран дээр цэцэг ургаж наран дээр гол урсах байхаа.
    2023 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    9 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    26 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    30 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    40 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    52 мин
  • Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болгожээ
    1 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол улс, ӨМӨЗО-ны бөхчүүдийн халз барилдааны талаар мэдээлэл өгнө
    1 цаг 26 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    1 цаг 30 мин
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
    17 цаг 4 мин
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
    17 цаг 14 мин
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
    20 цаг 34 мин
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
    21 цаг 3 мин
  • С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна
    21 цаг 8 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
    21 цаг 29 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч намын гишүүд намынхаа нэрээр хуулийн дээгүүр алхаж болох уу?
    21 цаг 38 мин
  • Г.Дамдинням: Дэд сайдтай болсон нь бидэнд их хэрэгтэй байгаа
    22 цаг 8 мин
  • Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов.
    22 цаг 20 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
    23 цаг 0 мин
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
    23 цаг 13 мин
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
    23 цаг 17 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
24 баримт
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК