Өмгөөлөгч Г.Батбаяр нас барсан хэргийн талаар НЦГ-аас мэдээлэл өглөө.
Тэрбээр "Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б дөрөвдүгээр сарын 21-ны өдөр гэрээсээ гараад алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү Н өгсөн. Эрэн суралжлах ажиллагааг хойшлуулашгүй журмаар явуулсан. Ийнхүү дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхаан амралтын газрын гадна талын автомашины зогсоол орчмоос иргэн Б-ийн унаж явсан автомашин олдсон. Автомашины арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар ШШЕГ хүргүүлээд байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон.
Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Цогцос таниулах ажиллагаа хууль журмын дагуу явагдсан. Ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл байна" гэв.
Д.Батчулуун