“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг, олон улсын гүйлтийн бүртгэл, автомашингүй өдрийн зам хаах цэгүүдийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ТЦА-наас дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Маршрутад зааснаас бусад замаар хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд та бүхэн энэ өдөр автомашинаас татгалзахыг зөвлөж байна. Энэхүү өдөр хамгаалалт зохицуулалтад тээврийн цагдаагийн албанаас 310 цэгт 450 гаруй алба хаагчид 60 автомашин, хөдөлгөөн хязгаарлах 260 хайстайгаар үүрэг гүйцэтгэхээр байна" гав.
Д.Батчулуун