Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

2024-10-25
0
ЖИРГЭХ

 

Улсын Их хурлын өнөөдрийн /2024.10.25/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэлээ.

Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулсан хэмээв.

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцүүлэг явуулсан Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцууллаа.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газраас гаргах дотоод, гадаад бондын хэмжээ, зориулалтын талаар, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан виртуал бүсэд бүртгэлтэй харьяалалгүй иргэн, хуулийн этгээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан хөнгөлөлтөд хамрагдах эсэх талаар, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Төрийн банкны үйл ажиллагаанд ногоон хөгжлийг дэмжих тусгайлсан чиг үүргийг нэмэгдүүлж байгаа нь хэр оновчтой талаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй барилгын материал, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас бүрэн чөлөөлж байгаа нь үндэсний үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар санал хэлж бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтыг татварын бодлогоор хэрхэн дэмжих талаар асуулт асууж, хариулт авсан хэмээлээ. Тэрбээр цааш нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, хамтарсан Засгийн газрын 35 их наядын зарлагатай маш их тэлэлтэй төсөв хэлэлцэж байна. Хамтарсан Засгийн газарт багтаж буй улс төрийн намуудын 2024-2028 мөрийн хөтөлбөрт төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувьд барина гэсэн заалт бий. Энэ жилийн төсөвт болон дараа дараагийн төсвүүдэд зарлагыг багасгах талаар хэрхэн тусгах вэ гэсэн асуулт тавьсан. Сангийн сайд Б.Жавхлан, ДНБ-ий харьцааг шат дараалалтай өөрчлөх боломжтой. Гадаад, дотоодыг хөрөнгө оруулагч, хувийн хэвшил буюу баялаг бүтээгчдээ дэмжиж байж энэхүү зорилтод хүрнэ. 2025 оны төсвийг эхлүүлсэн бүтээн байгуулалтаа дуусгах, эрчим хүч, зам тээврийн бүтээн байгуулалт руу чиглүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын үр өгөөжийг хувийн хэвшлийнхэн хүртэж, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2025 оны төсөвт урсгал зардлыг 30 хувиас хэтрүүлэхгүй гэсэн тусгай шаардлагыг хуульчилсан байгаа гэсэн хариулт өглөө. УИХ-ын гишүүн Б.Түвшин, Баялгийн сангийн 6 орчим их наяд төгрөг Төрийн санд буюу Монголбанкинд ямар ч өгөөжгүй, эрсдэлтэй нөхцөлд байна. Цаашид энэ хөрөнгийг хэрхэн байршуулах вэ, УИХ-ын гишүүн Б.Номинчимэг, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд хийдэл гарах заалтууд байна. Тиймээс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтын дагуу боловсруулах үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн татварын бодлогод боловсруулах үйлдвэрлэлийн ямар чиглэлийг татвараас чөлөөлөх талаар нарийвчлан тусгах боломж байгаа эсэх талаар асуув. Сангийн сайд Б.Жавхлан, Баялгийн санд хоёрхон жилийн дотор гэхэд чамгүй хуримтлал бий боллоо. Тийм учраас Баялгийн сангийн хуримтлалыг найдвартай, хөрвөх чадвартай, өсч, баяжиж байдаг хэлбэрээр хадгалах нь чухал. Төрийн сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, хөрвөх чадвартай болгох ёстой. Эдгээр нөхцөл бүрдсэний дараа өгөөжийн тухай ярьж болно. Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг нь нэмэгдүүлэх найдвартай бодлого баримтлах ёстой гэлээ. Мөн тэрбээр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  газар зүйн байрлалаар бүсчилсэн хөгжлийн суурь үзэл баримтлалд суурилсан ялгаатай татварын бодлогыг тогтоохоор тусгасан бол Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд газар зүйн байршлийн хувьд бүсчлэн хязгаарлагдахгүйгээр гаалийн татвар үйлчлэхээр заасан. Боловсруулах шатны эсвэл технологийн тоног төхөөрөмжийн татварыг салбар болон газар зүйн байршил харгалзахгүйгээр гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан гэв.  

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2017 онд баталсан хуулиас ямар ялгаатай вэ гэсэн асуултад Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, 2017 онд баталсан хуулиар Улаанбаатараас 500-1000 км алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 50 хувь, 1000 дээш км алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж буй бол 90 хувь хөнгөлж байгаа. Гэхдээ боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй бол хөнгөлөлт эдлүүлэхээр тусгасан байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд татварын хөнгөлөлтөд орон зайн хязгаар байхгүй юм. Зөвхөн импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлвэрлэгчид 1 хувийн татвар, худалдаа, үйлчилгээ  эрхлэгчид 10 хувийн татварыг төлнө. Цаашдаа хүн амын орлогын албан татварыг энэ жишгээр өөрчлөх бодлогыг баримтлах ёстой гэв. УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Juliette Marie (98.159.234.64)
    Are you ready to transform your lottery dreams into reality? Look no further! Priest Ray is renowned as the most effective lottery spell caster, renowned for his remarkable ability to provide winning numbers that consistently deliver results. I personally experienced his magic when I sought his assistance. After discovering his contact through a YouTube testimonial, I was intrigued by the success stories surrounding his lucky numbers. Desperate to enhance my chances of winning, I reached out to Priest Ray and requested his winning numbers. Within 24 hours, Priest Ray performed his rituals and sent me the lucky numbers. To my astonishment, I won an incredible $48 million! If you're looking to increase your lottery success, don’t hesitate to contact Priest Ray for your very own lucky winning numbers. Your fortune could be just a message away! email: psychicspellshrine@gmail.com or WhatsApp: +27613732619 or visit his website: psychicspellshrine.wixsite.com/my-site
    2024 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    39 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    1 цаг 2 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    1 цаг 33 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    1 цаг 58 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    1 цаг 59 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 3 мин
  • Үйл явдал: Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” уулзалт болно
    2 цаг 18 мин
  • Улаанбаатарт 6 градус дулаан байна
    2 цаг 20 мин
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
    2 цаг 45 мин
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
    18 цаг 29 мин
  • Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 51 мин
  • "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжавыг ажлаас нь чөлөөлжээ
    19 цаг 21 мин
  • Д.Энхтүвшин: Монгол Улс одоогоор АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн нөөцтэй байна
    19 цаг 42 мин
  • Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
    19 цаг 43 мин
  • Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам болно
    20 цаг 3 мин
  • Т.Аубакир: Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ
    20 цаг 9 мин
  • В.Зеленский: Ойрхи Дорнодоос болж АНУ-ын анхаарал биднээс холдохыг бид огт хүсэхгүй байна
    20 цаг 15 мин
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
    20 цаг 31 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 50 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна
    21 цаг 26 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн гангарсан Louis Vuitton брэндийн тухай баримтууд
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
  • “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК