Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаж, санал хүргүүлэхээр тогтсон байна.
Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Улсын дээд шүүхэд хандаж ирүүлсэн асуудлыг хэлэлцэж, хэрэгт харьяалал тогтоох асуудлыг Иргэний хэргийн танхим зохих журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Түүнчлэн иргэний зарим хэрэг маргааныг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхэд шаардлагатай загвар, маягтыг цахимд шилжүүлэхтэй холбогдуулан өөрчлөлт оруулахаар тогтсон талаар мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (1)