Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ

2025-9-16
0
ЖИРГЭХ

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод боссон “Элит тауэр” нэртэй хотхоныг тойрсон маргаан сүүлийн үед цахим орчинд гарч байгаа. Тус хотхоны оршин суугчдын орон сууцны ордер буюу эзэмших эрхийн гэрчилгээ нь гарахгүй удаад байгаагаас энэ бүхэн ил болж эхэлжээ. Гэхдээ судлаад үзэхэд цахим орчинд гараад байгаа шиг хэрэг явдал болоогүй бөгөөд нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалдсанаас энэ бүх маргаан үүсчээ.

Баримт түшин тайлбарлая. Анх, хэдэн жилийн өмнө иргэн Л.Оюунгэрэл, “Эйч Жи Эй” ХХК нар Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 1100 мкв газар дээр 16 давхар орон сууцны барилга барихаар суурийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Гэвч, ажил амьдралын шаардлагаар Дорнод аймгаас нүүсэн тул уг төслөө гүйцээж чадаагүй байна. Тэгж байтал, 2022 онд иргэн А.Амартүвшин 1100 мкв газар дээрх 16 давхар орон сууцны барилгын суурийг худалдаж авахаар болжээ. Ингээд, иргэн Л.Оюунгэрэл, “Эйч Жи Эй” ХХК-тай гэрээ хэлэлцээр хийгээд суурийн ажил нь хийгдсэн төслөө архитектурын болон барилга бүтээцийн ажлын зураг, цахилгааны болон дулааны нөхцөл, хийгдээд байгаа барилгын суурийн далд ажлын акт зэргийг А.Амартүвшинд шилжүүлж, худалдаа наймаа нь явагдсан байгаа юм.

Анхны эзэмшигч иргэн Л.Оюунгэрэл, “Эйч Жи Эй” ХХК нар оруулсан хөрөнгө оруулалтаа тооцоод иргэн А.Амартүвшинтэй гэрээ хийжээ. “Эйч Жи Эй” ХХК бол хэлэлцэж тохироод наймаагаа хийчихсэн байна. Харин иргэн Л.Оюунгэрэл нь хөрөнгө оруулалтынхаа оронд барилга ашиглалтад орохоор тодорхой талбай бүхий орон сууц авахаар болжээ. Тэгээд иргэн А.Амартүвшинтэй 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах тухай” гэрээг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Дорнод аймгийн Чойбалсан хотын IX багийн нутаг дахь 2106000107 нэгж талбарын дугаартай 1100 мкв газрыг, тус газар дээр хийгдсэн барилгын суурь, архитектурын болон барилга бүтээцийн ажлын зураг, цахилгааны болон дулааны нөхцөл, хийгдээд байгаа барилгын суурийн далд ажлын акт зэргийн хамтарч узуфрукт эзэмшигч А.Амартүвшинд шилжүүлэх, харин узуфрукт эзэмшигч А.Амартүвшин нь энэхүү гэрээнд заасан төлбөрүүдийг узуфрукт өмчлөгч “Эйч Жи Эй” ХХК болон хөрөнгө оруулагч Л.Оюунгэрэл нарт төлөхөөр тохирчээ.

Уг гэрээний гуравдугаар зүйлд узуфруктын хариу төлбөр, төлбөрийн нөхцөлийг ч зааж өгсөн байгаа юм. Гэрээний 3.3-т “…Үлдэгдэл 1.1 тэрбум төгрөгийг энэхүү гэрээний 2.1.1-т заасан газарт барилга баригдаж дуусч, Улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш 30 өдрийн дотор нэг мкв нь 2.2 сая төгрөгийн үнэ бүхий 550 мкв талбайг узуфрукт өмчлөгчийн хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө. Барилгын ажлын зураг гармагц хүлээлгэн өгөх талбайн байрлалыг харилцан тохиролцоно” гэж заажээ.

Гэрээний 2.1.2-т заасны дагуу архитектурын болон барилгын бүтээцийн ажлын зургийг Эйч Жи Эй” ХХК нь А.Амартүвшинд хүлээлгэн өгсөн учир А.Амартүвшин өөрчлөн батлуулахаар болсон байна. Ингээд, үйлчилгээний талбай бүхий 62 айлын орон сууцны барилгын зургийг батлуулсны дараа иргэн Л.Оюунгэрэл тухайн зурагт үндэслэн долдугаар давхрын 51.21 мкв, 85.84 мкв, есдүгээр давхрын 51.21 мкв, 10 дугаар давхрын 51.21 мкв, 85.83 мкв, 97.87 мкв, 125.37 мкв талбай бүхий орон сууцнуудыг сонгожээ. Үүнийг баталгаажуулж 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр акт үйлдсэн байна. 

Ингээд, иргэн Л.Оюунгэрэл хүлээгээд байсан боловч орон сууц ашиглалтад орсны дараа байдал өөрөөр эргэснийг ойлгожээ. Учир нь, А.Амартүвшин нь барилгын ажлаа 2022 онд эхлүүлээд барих явцдаа иргэн Л.Оюунгэрэлд мэдэгдэлгүйгээр 2023 онд Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаад “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ”-г зөвхөн өөрийнхөө нэр дээр гаргуулаад авчихсан байжээ. Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс 2023 оны гуравдугаар сарын 3-нд 40 хувийн гүйцэтгэлтэйгээр А.Амартүвшингийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаарт бүртгэж, 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. Ингэж тус “Элит тауэр” хотхоныг ганцаараа эзэмшдэг гэх гэрчилгээтэй болсон А.Амартүвшин нь Л.Оюунгэрэлд гэрээнд заасан талбай бүхий орон сууцнуудыг өгөхгүй гүрийгээд эхэлсэн байгаа юм.

Тиймээс, Л.Оюунгэрэл дээрх 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2024 оны арваннэгдүгээр сарын 7-нд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Шүүх “...Уг 2023 оны гуравдугаар сарын 3-ны Эрхийн улсын бүртгэлийн Ү-0614011174 дугаар бүртгэл, 2023 оны зургадугаар сарын 9-ний өдөр хийгдсэн бүртгэл, 001017825 тоот үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээний биелэлтийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлсүгэй” хэмээн шийджээ.

Үүний дараа, хариуцагч А.Амартүвшин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан байна. Тус шүүхээс 2025 оны зургадугаар сарын 23-нд “...Энэ нь гэрээний үүргийн хангуулахаар шаардсан агуулгатай гэж үзэхээр байгаа тул маргаанаа эхлээд иргэний журмаар шийдвэрлүүлсний үндсэн дээр захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаатай холбогдуулан маргах боломжтой” гээд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Энэ дагуу, “Элит тауэр” хотхоны хоёр эзэмшигч болох иргэн А.Амартүвшин, иргэн Л.Оюунгэрэл хоёр Иргэний шүүхээр маргаад эхэлсэн байна.

Товч хэлэхэд, “Элит тауэр” хотхоныг эзэмшигч А.Амартүвшин нь хамтран эзэмшигч Л.Оюунгэрэлд 550 мкв бүхий бүхий орон сууцнуудыг өгөхөөр гэрээлсэн. Гэтэл, орон сууц ашиглалтад орохоос өмнө А.Амартүвшин “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ”-г ганцхан өөрийнхөө нэр дээрээ гаргуулж аваад бусдад худалдаж борлуулаад эхэлжээ. Үүнийг нь мэдсэн хамтран эзэмшигч Л.Оюунгэрэл нь гэрээнд заасан давхар, талбай бүхий орон сууцаа авахаар хандсан боловч утсаа авахгүй, уулзахгүй зугтсаар байжээ. Тэр байтугай, гэрээнд заачихсан “…Долдугаар давхрын 51.21 мкв, 85.84 мкв, есдүгээр давхрын 51.21 мкв, 10 дугаар давхрын 51.21 мкв, 85.83 мкв, 97.87 мкв, 125.37 мкв талбай бүхий долоон орон сууцыг өгнө” гэсний нэг орон сууцыг нь хоёр хувааж жижигрүүлээд, уг 550 мкв талбайд хамрагдах найман орон сууцыг бусдад худалдчихсан байгаа юм. Тиймээс, Л.Оюунгэрэл шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрчээ. Түүнчлэн, үүнд нь Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлстийн улсын бүртгэгч буруудаж таарад байна. Тэгэхээс ч аргагүй аж. Ер нь бол, тухайн бүртгэгч “Элит тауэр” хотхоны эзэмшигчдийн лавлагаа, бусад баримт сэлтийг нягтлалгүй нэгэнд нь “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гаргаж өгснөөр өнөөдрийн энэ маргааны үндсийг тавьчихсан байгаа юм.

Харин, “Элит тауэр” хотхоны орон сууцыг өмчлөх барилгын гэрчилгээг ганцхан өөр дээрээ гаргуулаад бусдад худалдсан А.Амартүвшин нь Л.Оюунгэрэлийгээ “…Оршин суугчдын орон сууцны ордерыг гаргуулахгүй шүүхэд нөлөөлж байна” гэх мэтээр цахим сүлжээгээр гүтгэж, сүүлдээ гэр бүлийнх нь хүний эрхэлдэг ажил албан тушаал руу дайрч доромжлоод эхэлсэн байна. Цахим сүлжээгээр “…ТЭЦ-4-ийн захирал Ү.Төмөрхуягаас болоод оршин суугчдын ордер гарахгүй байна” гэсэн мэдээлэл давтамжтайгаар гарах болсон байна. Тэр байтугай, үүндээ “Элит тауэр” хотхоны оршин суугчдаас Улаанбаатар хотод авчирч эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Үнэн хэрэгтээ, “…Ордер олгуулахгүй байна” гэж шүүхээр яваад гэр бүлийнхээ хүний эрхэлж буй “ТЭЦ-4”-ийн захирлын албан тушаалаар “барьц” болгож шүүмжлүүлээд байгаа иргэн Л.Оюунгэрэл, “…Ордероо авъя” гээд нэхэж байгаа орон сууц худалдаж авсан нэр бүхий иргэд хоёулаа яг адилхан зовлонтой байгаа юм. Тэгсэн атал, нэг нь нөгөөгөө шүүмжлэн эсэргүүцээд яваад байгаа хэрэг. Нэр бүхий найман иргэнд 2024 онд худалдсан 50.96-97.48 мкв бүхий найман орон сууцыг А.Амартүвшин нь 2022 онд “Элит тауэр” хотхоныг хамтран эзэмшигч Л.Оюунгэрэлд өгөхөөр гэрээлсэн байна. Тиймээс, “Элит тауэр” хотхоноос орон сууц худалдаж авсан иргэд хохирол нэхэмжлэлээ иргэн Л.Оюунгэрэл, түүний гэр бүлээс бус өөрсдөд нь тодорхой давхар, талбай бүхий найман орон сууцыг худалдсан А.Амартүвшинтэй “учраа олох” шаардлагатай болж байгаа юм. Гэтэл, А.Амартүвшин нь “…“Элит тауэр” хотхоны долдугаар давхрын 51.21 мкв, 85.84 мкв, есдүгээр давхрын 51.21 мкв, 10 дугаар давхрын 51.21 мкв, 85.83 мкв, 97.87 мкв, 125.37 мкв талбай бүхий долоон орон сууцыг хөрөнгө оруулагч Л.Оюунгэрэлд өгнө” гээд 2022 онд гэрээлчихсэн. Гэсэн атал, тэрээр 2024 онд хотхоныхоо долдугаар давхрын 50.96 мкв орон сууцыг иргэн Д-д, 85.48 мкв орон сууцыг иргэн М-д, есдүгээр давхрын 50.96 мкв орон сууцыг иргэн О-д, 10 дугаар давхрын 97.48 мкв орон сууцыг иргэн Н-д, 85.28 мкв орон сууцыг иргэн У-д, 72.23 мкв орон сууцыг иргэн Х-д, 50.96 мкв орон сууцыг иргэн Г-д, мөн 50.96 мкв орон сууцыг иргэн М-д худалдчихсан баримт нь шүүхийн явцад гарч иржээ.

Ингэж, “Элит тауэр” хотхоны нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман байрыг бусдад худалдсан болж таараад байгаа юм. Магадгүй анх гэрээлэхдээ 2.2 сая төгрөгөөр худалдахаар төлөвлөсөн орон сууц нь ашиглалтад ороод нэг сая гаруй төгрөгийн илүү үнээр борлуулагдахаар дээрх найман байрыг өгмөөргүй санагдсан байж болох юм. Харамсалтай нь, эндээс эрүүгийн хэргийн шинж чанартай үйлдэл илэрч буй бололтой байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1919 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Michael Davenport (149.50.218.22)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 09 сарын 24 | Хариулах
  • Michael Davenport (149.50.218.22)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance contact Recoverycapital@fastservice.com and on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 09 сарын 24 | Хариулах
  • Marian Lucas (185.220.69.117)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
    5 цаг 30 мин
  • Монгол Улсад мөрдөж буй ажил, мэргэжлийн ангилал 2010 оноос хойш шинэчлэгдээгүй байна
    5 цаг 45 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Парагвайн шигшээ багийн бүрэлдэхүүн
    6 цаг 5 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шотландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    6 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шведийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    6 цаг 19 мин
  • 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
    6 цаг 42 мин
  • Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр: 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өссөн
    7 цаг 10 мин
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 19 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д хувийн хэвшлийн төлөөллийг оруулж, хяналт, менежментийг сайжруулахад хамтран ажиллана
    7 цаг 24 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Чехийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Босни ба Герцеговины шигшээ багийн бүрэлдэхүүн
    7 цаг 35 мин
  • Цэрэг амиа алдсан хэрэгтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохыг иргэд дэмжиж байна
    7 цаг 35 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
    7 цаг 44 мин
  • "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана
    8 цаг 42 мин
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг нэр дэвшүүлжээ
    9 цаг 9 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Германы шигшээ багийн бүрэлдэхүүн
    9 цаг 21 мин
  • ДАШТ-ийг шүүхээр томилогдсон Сомали улсын шүүгчийг АНУ хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ
    9 цаг 28 мин
  • “Татьяна” жүжиг Буриадын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно
    9 цаг 53 мин
  • С.Бямбацогт: Хэвлэн нийлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
    10 цаг 4 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Түргэн сумын Эрүүл мэндийн үйлчилгээний асуудалтай холбоотой иргэний гомдол нэмэгдэж байна
  • ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
  • Нидерланд улс 18 сая орчим хүн амтай ч 20 гаруй сая дугуйтай
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • FIFA WORLD CUP 2026: Азийн хамгийн хүчтэй төлөөлөл Япон, БНСУ-ын шигшээ багуудын бүрэлдэхүүн ба боломж
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
24 баримт
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК