
Ховд ААШ багийн барилдааны ШИГШЭЭ барилдаан 2025 оны 12 дугаар сарын 20-нд тус аймгийн Спортын ордонд зохион байгуулагдлаа. Ховд аймгийн ҮБХ-ноос санаачлан БТСГ-тай хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж буй энэ барилдаан нь БҮСИЙН болон ШИГШЭЭ гэсэн 2 шаттай. Бүсийн барилдаан нь энэ жил 2025 оны 12 сарын 13-нд Цэцэг, Мөнххайрхан, Дөргөн сумуудад нэгэн зэрэг зохиогдсон юм.
Багийн дүнгээр:
- Аймгийн начин Ш.Баяржаргал ахлагчтай Сумын заан Э.Балжинням, Сумын заан Б.Баторших, Сумын заан П.Балжинням, Сумын заан Г.Төгөлдөр, Э.Улсболд гэсэн бүрэлдэхүүнтэй ЗЭРЭГ сум Тэргүүн байрт,
- Аймгийн заан Б.Уртнасан ахлагчтай Сумын заан Б.Энхбаяр, Сумын заан С.Баасанжав, И.Эрболат, з.б А.Жумакел, з.б Б.Адьяа гэсэн бүрэлдэхүүнтэй ҮЕНЧ сум ДЭД байрт,
- Аймгийн начин Т.Эрдэнэдалай ахлагчтай а.н Л.Ням-Очир, Сумын заан Б.Мөнхзул, Сумын заан С.Гансүх, Сумын заан С.Очир, з.б Б.Равдан гэсэн бүрэлдэхүүнтэй ДӨРГӨН сум ГУТГААР байрт,
- Сумын заан С.Эрдэнэчулуун ахлагчтай Сумын заан Ц.Азцоож, Сумын заан Б.Батбаяр, Сумын заан С.Нэргүй, Сумын заан Э.Гантөгс, с.н Ө.Тавансайхан гэсэн бүрэлдэнхүүнтэй МАНХАН сум ТУСГАЙ байрт
- Сумын заан М.Эрдэнэбат ахлагчтай Сумын заан Н.Насанжаргал, Сумын начин Б.Бат-Оргил, Г.Хүрэлсум, залуу бөх А.Ганхүрэл, залуу бөх Б.Эрхбаяр нараар багаа бүрдүүлсэн ЦЭЦЭГ сум V байрт
- Аймгийн начин Н.Төмөрхүү ахлагчтай Сумын заан Г.Ганцоож, Сумын заан С.Гантулга, залуу бөх Г.Даваажаргал, Л.Ариунзул, Отгонбаяр, Д.Жамьяаншарав нараар багаа бүрдүүлсэн МЯНГАД сум VI байрт тус тус шалгарлаа.
ХУВИЙН ДҮНГЭЭР :
- Үенчийн Сумын заан Батхүүгийн Энхбаяр 25 барилдаж 25 даваагаар өвдөг шороодолгүй ТЭРГҮҮН БАЙРТ,
- Дөргөний Аймгийн начин Лхагвацэрэнгийн Нямочир 25 барилдаж, 24 даваагаар ДЭД БАЙРТ,
- Зэргийн Сумын заан Пүрэвдоржийн Балжинням 25 барилдаж 21 даваагаар ГУТГААР БАЙРТ
- Зэргийн Сумын заан Эрдэнэтогтохын Балжинням 25 барилдаж 20 даваагаар IV байрт
- Манханы Сумын заан Сэнгээбаатарын Эрдэнэчулуун 25 барилдаж 19 даваагаар V байрт
- Цэцэгийн Сумын заан Мөнхбатын Эрдэнэбат 25 барилдаж 18 даваагаар VI байрт тус тус шалгарав.
VII-IX байрыг Аймгийн заан Б.Уртнасан, Аймгийн начин Ш.Баяржаргал, Сумын заан С.Гансүх нар 17 даваагаар хуваан эзлэв. Энэ 3 бөх бие биеэ тойрч давжээ. X байрыг энэ намраас орон нутагт ажиллаж амьдарч байгаа Зэргийн Сумын заан Баярхүүгийн Бат-Орших 16 даваагаар эзлэв. Уран барилдааны шагналыг өдгөө 46 нас хүрч байгаа Үенч сумын заан Сүхийн Баасанжав хүртсэн юм.
Л.Баяр



















































