
Цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төрийн албан хаагчид томилолтоор явахдаа дансандаа мөнгө аваад, тэр мөнгөнийхөө тайланг тавиад явдаг. Тэр яригдаад буй мөнгө бол ОХУ-ын айлчлалын мөнгө. Ирээд тайлангаа тавьчихсан байгаа.
Шатахууны очер дараалал их байна. Манай улсын дөрвөн өдрийн хэрэглээний шатахуун өчигдөр буусан. Өнөөдөр мөн бууж байна.
Өчигдөр шөнө тойроод шатахуун түгээр станцуудыг ажиллуулах талаар яриад явлаа. Төр засгийн зүгээс хийх бүх зүйлийг л хийж байна. ОХУ-аас ирж буй шатахууны тоо хэмжээ хүрэлцэхгүй байна. Тиймээс л ийм асуудал руу орчихоод байна. ОХУ бидэнд боломжоороо л туслаж байна" гэв.



















































