
Ард түмний хайртай бөх, "Physical Asia" шоуны од Улсын арслан Б.Орхонбаяр өнгөрсөн ням гарагт Монгол бөхийн өргөөнд 11 дэх удаагаа түрүүллээ. Түүний уг 11 түрүүг давсан бөхчүүдийнх нь хамт дэлгэрэнгүй сийрүүлэн хүргэж байна.
1. 2021 оны 11 дүгээр сарын 26 - Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойд зориулсан барилдаан
Энэ барилдаанд тэрбээр анхны түрүүгээ хүртэж байлаа. Тухайн үед Улсын харцага цолтой байсан. Гурвын даваанд тухайн үед Аймгийн хурц арслан цолтой байсан Улсын начин Ө.Батзул агсныг дөрвийн даваанд Улсын харцага Б.Пүрэвгарьдыг, тавын даваанд Улсын начин Ц.Сандагдоржийг, зургаа долоогийн даваанд тухайн үед Улсын харцага цолтой байсан Улсын аварга О.Хангайг, Б.Бат-Өлзийг хаяжээ.
2. 2022 оны дөрөвдүгээр сарын 23 - СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" барилдаан
Уг барилдаанд тэрбээр тавын даваанд Улсын өсөх идэр начин Б.Сумачулууныг, зургаагийн даваанд Улсын начин Д.Амарсайханыг, долоогийн даваанд Улсын аварга О.Хангайг "харцага" байхад нь хаясан.
3. 2022 оны 12 дугаар сарын 29 - Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан барилдаан "Ерөнхийлөгчийн цом"

Чансаа өндөр шилдэг 128 бөх хүч сорьдог уг барилдааны гурвын даваанд Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяаг, дөрвийн даваанд Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг, тавын даваанд Улсын начин Х.Цогтгэрэлийг, зургаагийн даваанд Улсын начин Б.Чимэдванданг, есийн даваанд Улсын харцага Г.Бадрахыг хаяж анхны цомоо өргөсөн. Энэ нь түүнийг Улсын арслан цолтой анхны түрүү байлаа.
4. 2023 рны гуравдугаар сарын 11 - Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Санжмятавын Шагж аваргын нэрэмжит барилдаан
Уг барилдааны тавын даваанд Улсын харцага Д.Бат-Эрдэнийг, зургаагийн даваанд Завхан аймгийн арслан Ч.Мөнхтогтохыг, долоогийн даваанд Улсын заан Ц.Одбаярыг, наймын даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг тус тус хаяжээ.
5. 2024 оны тавдугаар сарын 19 - Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 30 жилийн ойд зориулсан барилдаан
Энэ барилдаанд тэр тавын даваад Булган аймгийн арслан М.Эрхэмбаярыг, зургаагийн даваанд Баян-Өлгийн арслан Б.Төмөрбаатарыг, долоогийн даваанд Улсын харцага Г.Бадрахыг хаясан. Тэд хоёр дахь удаагаа ийнхүү үзүүр түрүүнд үлдсэн юм.
6. 2025 оны гуравдугаар сарын 15 - Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан
Барилдааны тавын даваанд Улсын начин Б.Сосорбарамыг, зургаагийн даваанд Улсын начин Х.Цогтгэрэлийг, долоогийн даваанд Улсын начин Б.Түмэндэмбэрэлийг хаяжээ.
7. 2025 оны гуравдугаар сарын 22 - Наурызын баярт зориулсан барилдаан
Барилдааны дөрвийн даваанд Цэргийн заан байсан Ө.Батсуурь арсланг, тавын даваанд Улсын харцага Ц.Мөнхбаярыг, зураагийн даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгоныг, долоогийн даваанд Улсын заан С.Сүхбатыг хаяжээ.
8. 2025 оны дөрөвдүгээр сарын 27 - Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан
Тэрбээр тавын даваанд Аймгийн харцага Э.Лхамхүүг, зургаагийн даваанд Улсын начин Б.Түмэндэмбэрэлийг, долоогийн даваанд Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарыг хаясан.
9. 2025 оны наймдугаар сарын 22 - Төмөр замчдын баярт зориулсан барилдаан
Уг барилдааны дөрвийн даваанд Улсын харцага Э.Мөнх-Эрдэнийг, тавын даваанд Улсын арслан Э.Оюунболдыг, зургаагийн даваанд Улсын аварга О.Хангайг хаяжээ.
10. 2025 оны 12 дугаар сарын 29 - Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан

Чансаа өндөр уг барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлэхдээ тэрбээр дөрвийн даваанд Аймгийн хурц арслан У.Батцоожийг, тавын даваанд Улсын заан Н.Жаргалбаярыг, зургаагийн даваанд Аймгийн хурц арслан Д.Алтанцоожийг, долоогийн даваанд Аймгийн арслан М.Баяржавхланг хаясан.
11. 2026 оны хоёрдугаар сарын 18 - Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан, сар шинийн сорилго барилдаан

Цуут бөхийн нэрэмжит барилдаанд тэрбээр тавын даваанд Улсын начин Х.Оргилболдыг, зургаагийн даваанд Улсын начин Ж.Ням-Эрдэнийг, долоогийн даваанд Улсын арслан Б.Орхонбаярыг, наймын даваанд Улсын аварга О.Хангайг хаяж түрүүллээ.
Л.Баяр





















































