Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-2-09
0
ЖИРГЭХ

Хонь 

Удаан хугацааны хүлээлтийн дараа ашгүй нэг урагш алхах мөч ирлээ. Цаг хугацаа, үүрэг хариуцлага, хүсэл эрмэлзэл гээд хамаг юм давхцах тул эрэмбэ дараатай, эмх цэгцтэй ажиллаарай. Долоо хоногийн дунд үед нөлөө бүхий хүмүүстэй холбоо сүлжээ үүсгэнэ. Хайр дурлалын харилцаа амаргүй байх бололтой. Үл ойлголцлоос болж маргаан үүсэх тул хосууд аль болох тодорхой байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн хувьд эрч хүчтэй, идэвхтэй байх ч гэлээ яаран шийдвэр гаргахаас зайлсхий. Сэтгэл зүйн хэт ачаалал авахгүйг хичээж, сайн унтаж амраарай. Аливаад аажуу уужуу хандах нь анхаарал төвлөрөл болон тэнцвэрт тустай. Өөрийгөө хүчилбэл улам ядарна. Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийчихгүй л бол санхүүгийн байдал тогтвортой байна. Үнэт зүйлс, сорилт хоёр хэрхэн зэрэгцэн оршдогийг та ойлгож авна.

Үхэр 

Юм бүхэнд нухацтай, бодолтой хандах долоо хоног. Ажил хэргийн талбарт хүсэн хүлээсэн үр дүндээ хүрэхийн тулд санаснаас илүү их хугацаа зарцуулж магадгүй. Гэхдээ энэ нь ирэх саруудын бат бөх суурь болно. Хайр дурлалын харилцаа танаас тэвчээр шаардана. Хосууд ирээдүйнхээ талаар нухацтай бөгөөд илэн далангүй ярилцах шаардлагатай. Чимээгүй байхыг өөрийгөө хамгаалах арга болгон ашиглах хэрэггүй. Ганц бие хүмүүс аливаа харилцаанд мөн л нухацтай хандах ба таныг сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой байлгадаг хүнд татагдана. Санхүүтэй холбоотой ашигтай шийдвэрүүд гаргах бололтой. Бие махбодийн зүгээс өгч буй дохиог үл тоомсорлолгүй эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Өдөр тутамдаа өөртөө зориудаар амралтын мөчийг гаргаж бай. Найз нөхөд, гэр бүл гээд бүх хүрээлэлдээ үнэн байгаарай.

Ихэр 

Оюун санаа сэргээсэн идэвхтэй долоо хоног. Таны ертөнцийг харах өнцөг шинэчлэгдэж, сониуч байна. Шинэ санаа бишгүй төрж, амжилттай хамтын ажиллагааны эхлэлийг тавина. Гэсэн эрч хүчээ хэт олон зүгт тарааж, тарамдах хэрэггүй. Бодит үр дүнд хүрэхэд төвлөрөл шаардлагатай. Таны оюун ухаан хурдтай ажиллах ч гэлээ бие махбодийн тэнцвэрт байдал алдагдах магадлалтай. Иймд хөнгөн хөдөлгөөн хийж, дэлгэцнээс түр ч атугай холдож байгаарай. Хосууд шийдэгдээгүй асуудлуудаа ярилцаж, нэг талдаа гарах боломж бүрдэнэ. Энэ үед аливаа амлалт өгөхдөө анхаарал болгоомжтой байгаарай. Ганц бие хүмүүсийн хөнгөн сээтэгнэл илүү гүн харилцаа болж өөрчлөгдөж магадгүй. Санхүүгийн хувьд зардал их байх төлөвтэй байна. Иймд аливаа сонголтдоо ухамсартай хандаж, хэмнэлтийг хэрэгжүүлээрэй.

Мэлхий 

Янз бүрийн мэдрэмж холилдсон долоо хоног. Ялангуяа долоо хоногийн дунд үеэр өөртөө эргэлзэж, итгэл алдрах мэдрэмж төрж магадгүй. Үүнийг сөргөөр хүлээж авалгүй зорилго, стратегиэ дахин төлөвлөх боломж гэж ойлгоорой. Дээд албан тушаалтан эсвэл удирдлагатай хийсэн яриа олон зүйлийг тодорхой болгож чадна. Сэтгэл санааны сайн сайхан байдлаа хадгалъя гэвэл гэр бүл, ойр дотны хүмүүс гэх мэт танд аюулгүй мэдрэмж төрүүлдэг зүйлсдээ цаг гаргаарай. Савлагаатай сэтгэл зүй таны эрч хүчид ердийнхөөс илүү нөлөөлөх тул тайван байх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд аливаа зүйл санаснаар болохгүй бухимдана. Энэ үед өөрийнхөө өмнө хана босголгүй нээлттэй байгаарай. Хайр дурлалын харилцаанд эмзэг байдлаа харууллаа гээд буруудахгүй, харин ч холбоог бэхжүүлэх болов уу. Ганц бие хүмүүс илүү дотоод руугаа чиглэж, өөрийг нь сонсдог нэгэнд татагдана.

Арслан 

Хэн гэдгээ харуулж, өөрийгөө батлах долоо хоног. Ажил мэргэжлийн талбарт танигдах, үнэлэгдэх хүсэл тань хүчтэй байна. Аливаа сорилт танд амттай санагдаж, урам зориг өгнө. Өрсөлдөөнтэй, бүтээлч орчинд байж гэмээнэ таны ур чадвар хамгийн ихээр гялалзан тодроно гэдгийг санаарай. Улмаар долоо хоногийн төгсгөлд бодит үр дүн гарах боломжтой. Хэдий эрч хүчтэй байх сайхан ч гэлээ хэтрүүлэх хэрэггүй. Ажил, амьдралын тэнцвэрт байдлаа бүү алд. Аливаа зүйл хүлээлтэд тань өчүүхэн төдий хүрэхгүй байхад л эрч хүч бууран, сулбайх хандлагатай байна. Хайртай хүндээ байр сууриа үргэлж тулгахаас зайлсхий. Амралтын өдрүүдийг романтик өнгөрүүл. Харин ганц бие арслангууд бусдын анхаарлыг амархан татах бололтой. Эрх мэдэл тань ганхсан үед уян хатан байвал асуудал нааштай шийдэгдэнэ.

Охин 

Ажил хэрэгч долоо хоног. Таны зохион байгуулалттай зан, нарийн арга барил бодит үр дүнг авчирна. Гэхдээ өөртөө хэт их ачаалал үүрүүлэхгүйг хичээгээрэй. Их ажлын хажуугаар амьдралын зөв хэв маягтаа анхаарал хандуулж чадвал ядарч сульдах нь бага. Хооллолт, өдөр тутмын хэмнэлдээ жижигхэн өөрчлөлт оруулахад л том нөлөө үзүүлнэ. Хайртай хүнээ хэт их хянадаг зангаа болих хэрэгтэй. Бие биенийхээ төгс бус байдлыг хүлээн зөвшөөрч, юм бүхнийг шүүмжилдэгээ зогсоо. Ганц бие хүмүүс ажил дээрээ эсвэл өдөр тутмын энгийн орчинд сонирхолтой хүнтэй учирч магадгүй. Санхүүгийн зөв шийдвэрүүд гаргана. Заримдаа та үр дүнг хэт нарийн задлан шинжлэх юм, үүнийгээ хааяа ч болов мартаж байх хэрэгтэй. Цаашид таны амьдралд нөлөөлөх шинэ өөрчлөлтийн эхлэлийг тавьж магадгүй.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхон минь, энэ долоо хоногт ажил, амьдралынхаа тэнцвэрийг олох гээд дэнжигнээд л таарах бололтой. Ийм цаг үед дипломат байдал таны хамгийн том зэвсэг гэдгийг санаарай. Аливаа яриа хэлэлцээ, эсвэл эмзэг сэдвийг тайван байдлаараа давж гарна. Та л сэтгэл хөдлөлөө барьж чадвал бүх зүйл ашигтай тал руугаа эргэнэ. Мөн хэт буулт хийх нь будилаан үүсгэх магадлалтай. Заримдаа хурдаа сааруулж, оюун санаагаа ч, бие махбодио ч амрааж бай. Эрх чөлөөг хамаа замбараагүй хэтрүүлэн эдлэлгүй тодорхой бүтэцтэй байлгавал сэтгэл зүй тэнцвэртэй байна. Хосуудын дунд итгэлцлийн асуудал үүснэ. Нээлттэй харилцаа үл ойлголцлоос сэргийлнэ. Ганц бие хүмүүс сэтгэл татам нэгэнд татагдах ч жинхэнэ сонирхол, зүгээр л сээтэгнэл хоёрыг ялгаж таних хэрэгтэй. Санхүү тогтвортой байх ч мөнгө зээлэх, зээлдүүлэх нь асуудал үүсгэж болзошгүй.

Хилэнц 

Эрч хүч дүүрэн долоо хоног. Ажил хэргийн талбарт та шийдэмгий, төвлөрсөн байдлаа харуулж чадна. Чухал шийдвэр гаргахад зориг шаардагдах ч гэлээ хамгийн гол нь түүнийгээ биелүүлэх бүх нөөц, бололцоо танд байгаа гэдгийг санаарай. Энэ үед сэтгэл хөдлөлөө зөв удирдаж чадвал бүр л сайн. Санхүүгийн байдал сайжирна. Ялангуяа санхүүгийн аливаа шийдвэрийг ил тод гаргах нь онцгой ач холбогдолтой байх бололтой. Хайр дурлалын харилцаа мөн л хүчтэй сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх бололтой. Хосуудын дунд атаархал, эсвэл шийдэгдээгүй асуудлууд үргэлжилнэ. Үнэнчээр ярилцаж чадвал тэдгээрийг шийдэх боломжтой. Ганц бие хүмүүс үл тоомсорлохын аргагүй, соронзон мэт нэгэнтэй учирч магадгүй. Өдөр тутмын дадал зуршлуудаа засна гэж боддог байсан бол одоо эхлэхэд тохиромжтой.

Нум 

Идэвхтэй, урам зориг дүүрэн долоо хоног. Ажлын шаардлагаар аялах, сургалтад суух, шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоох зэргээр идэвхтэй өдрүүд үргэлжилнэ. Харилцаа холбоогоо тэлэхэд тохиромжтой. Хэт олон ажил дунд нарийн ширийн зүйлсийг орхигдуулах вий, анхаараарай. Хэт эрч хүчтэй, тайван бус байдал таны нойронд нөлөөлж магадгүй. Дасгал хөдөлгөөн нь бухимдлыг тайлах гол хэрэгсэл гэдгийг сана. Хөнгөн эхэлсэн романтик харилцаа ноцтой зүйл болж хувирах магадлалтай байна. Өөрийгөө ойлгуулах гэж зүтгэхээс илүү нөгөө хүнээ сонсохыг зөвлөж байна. Сайхан шинэ санаанууд төрөх ч гэлээ хэрэгжүүлэх гэж яарах нь сөрөг үр дагавартай. Сэтгэл хөдлөлөөр мөнгөө үрэн таран хийхээс зайлсхий. Ганц бие нумынхан шинэ хүмүүстэй танилцахад бэлэн байна.

Матар 

Хариуцлага, алсын харааг тань сорих долоо хоног. Цаг тулсан давчуу ажлууд овоорч, үүрэг хариуцлага тань нэмэгдэх бололтой. Гэхдээ таны сахилга бат бодит үр дүн, үнэлэмжийг авчирна. Та харин стрессээ зохицуулахад анхаарах хэрэгтэй. Хамаг булчин шөрмөс зангирч, ядарч сульдана. Чанартай амрахыг хичээ. Бие махбодь тань тэсч тэвчээд яваад байж магадгүй ч сэтгэл зүйн ядаргааг үл тоомсорлож болохгүй. Хайр дурлалын харилцаанд ч сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа хадгалах хэрэгтэй. Хайр дурлалын харилцаа тань хүртэл үүрэг хариуцлагад баригдсан мэт санагдаж, бухимдал төрнө. Гэхдээ жижигхэн үйлдэл л хосуудын харилцааг бэхжүүлнэ гэдгийг санаарай. Ганц бие матрын ордныхон найдвартай, тулхтай хэн нэгнийг эрэлхийлнэ. Бусдыг манлайлъя гэвэл тэднийг хянах бус тэвч.

Хумх 

Бүтээлч, бие даасан долоо хоног. Таны толгойд сонин хачин санаанууд төрдөг бол тэдгээрийгээ одоо л хэрэгжүүлэх гээд үзээд алдаарай. Харин таны хувьд анхаарах ёстой зүйл нь цагийн менежмент. Мөн нийгмийн харилцаанд орох, ганцаараа байх цаг мөчүүдийг ээлжлүүлэн солбисноор эрч хүчээ алдахгүй. Дандаа ганцаараа ганихраад хэрэггүй. Өдөр тутмын дадал зуршилдаа анхаарал хандуулахгүй бол та хийдэг зүйлсээсээ өөрөө ч мэдэлгүй стресс авдаг байж магадгүй юм. Хосууд бие биенийхээ ялгаатай байдлыг хүндэтгэх хэрэгтэй. Хүнд хоёрдмол мэдрэмж төрүүлж болохгүй, ил тод байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс ердийн үед сонирхдогоосоо өөр зүйл сонирхож, сэтгэл догдолж магадгүй. Гэнэтийн зардал гарч болзошгүй тул санхүүгийн төлөвлөлттэй байгаарай. Ханиад хүрэх, хоолой өвдөх зэргээр эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй байна.

Загас 

Юм бүхэнд мэдрэг байх долоо хоног. Бүтээлч байдал таны давуу тал болдог ч гэлээ бодит байдалд нийцсэн төлөвлөгөө гаргахыг хичээ. Сэтгэл зүйн сайн сайхан байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Таны сэтгэл санаа савалгаатай байх тул бясалгах, хөгжим сонсох зэргээр стайван, тогтвортой байдлаа хадгал. Хайр дурлалын харилцаа романтик байна. Гэхдээ та хоёрт тодорхой хил хязгаар хэрэгтэй. Хэт гүн гүнзгийрч, төгс төгөлдөрт авталгүй бодит байдлыг анзаар. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэсэн ч хэт өгөөмөр байж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүйг хичээгээрэй. Янз бүрийн сүржин үйлдэл гаргаж, жүжиг тавих шаардлага огт байхгүй. Таны эрүүл мэнд сэтгэл хөдлөлөөс ихээхэн хамааралтай байна. Стресс, түгшүүр нь нойр, хоолонд сөргөөр нөлөөлж, биеийн эрч хүчийг сулруулж магадгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
    29 мин
  • Монгол-Энэтхэгийн хооронд шууд нисдэг болжээ
    54 мин
  • Цэрэггүй бүсэд газрын мина дэлбэрсний улмаас гурван цэрэг шархдаж, хоёр Солонгосын хооронд хурцадмал байдал үүсэв
    1 цаг 0 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    1 цаг 10 мин
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
    1 цаг 12 мин
  • Трамп хиймэл оюуныг “супер оюун ухаан” хэмээн нэрлэхийг санал болгов
    1 цаг 29 мин
  • АНУ-аас албадан гаргасан LGBTQ цагаачид очсон улсаасаа хөөгдөж байна
    1 цаг 36 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
    1 цаг 41 мин
  • Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
    2 цаг 4 мин
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
    2 цаг 22 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа
    2 цаг 23 мин
  • Нойтон цас орж зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна
    2 цаг 30 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    17 цаг 58 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    18 цаг 18 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    18 цаг 26 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    18 цаг 41 мин
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    18 цаг 43 мин
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
    19 цаг 24 мин
  • УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
    19 цаг 37 мин
  • М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна
    20 цаг 6 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
24 баримт
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК