
Маркус Рашфорд Барселонад нэгдэхийн тулд цалингаа багасгах шийдвэр гаргасан нь хөлбөмбөгийн ертөнцөд томоохон шуугиан тариад байна. Испанийн хэвлэл мэдээлснээр, Барселона болон Рашфорд нар эдийн засгийн хамгийн чухал тохиролцоонд хүрч, гурван жилийн гэрээг зөвшөөрөхөөс гадна клубын санхүүгийн нөхцөл байдалд нийцүүлэхийн тулд цалингаа мэдэгдэхүйц бууруулахыг хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэн цагт Манчестер Юнайтед багийн нүүр царай болж явсан 28 настай довтлогч “Хэрвээ Барселонад очиж чадвал мөнгө чухал биш” гэсэн байр суурийг илэрхийлж, энэ наймааны эргэлтийг өөрөө эхлүүлжээ.
1xBet-ийн ивээн тэтгэдэг Барселона клуб сүүлийн жилүүдэд Ла Лигийн хатуу Санхүүгийн Шударга Өрсөлдөөний дүрмээс шалтгаалан эгнээндээ шинэ тоглогч нэгтгэхэд хүндрэлтэй тулгарч ирсэн бөгөөд Рашфорд шиг өндөр цалинтай тоглогчийг авах нь бараг боломжгүйд тооцогдож байв.
Гэсэн хэдий ч Рашфорд өөрөө “мөнгө биш Барселона” гэсэн сонголт хийснээр энэ шилжилт бодит боломж болж хувирсан юм. Хэлэлцээр Барселонагийн спортын захирал Деку болон тоглогчийн агент Артуро Каналес нарын уулзалтаар эрчимжиж, өмнө нь жилд ойролцоогоор 15 сая еврогийн цалин авч байсан Рашфорд одоогийн нөхцөлөөсөө ихээхэн буулт хийхээр шийджээ.

Барселонагийн стратеги тодорхой байгаа бөгөөд Манчестер Юнайтед багт төлөх ойролцоогоор 30 сая еврогийн наймааны төлбөрийг гурван жилд хуваан төлөх замаар санхүүгийн дарамтыг багасгах юм. Ингэснээр улирал бүрт 10 сая евро орчим зардал гарч, дээр нь Рашфордын цалингийн бууралтыг нэмбэл Ла Лигагийн дүрмийн дагуу тоглогчийг бүртгэх боломж бүрдэнэ. Анх клуб дотоод бүрэлдэхүүнээсээ тоглогч явуулах B төлөвлөгөөг хүртэл хэлэлцэж байсан ч Рашфорд бүх нөхцөлийг зөвшөөрснөөр хэлэлцээр маш хурдтай урагшилжээ. Барселонагийн эх сурвалж “хамгийн том саад арилсан, одоо зөвхөн Манчестер Юнайтедтэй эцсийн тохиролцоонд хүрэх л үлдлээ” хэмээн онцолсон байна.

























































