ESL Pro League Season 23 энэ удаад шинэ бүтэцтэйгээр эхэлж, эхний хоёр шат нь онлайн орчинд, дараа нь LAN финал Стокхолм хотод явагдах онцлогтой болж байна.
3-р сарын 1–5-нд болох нэгдүгээр шатанд 16 баг Swiss форматаар өрсөлдөх бөгөөд G2, Astralis, HEROIC, Ninjas in Pyjamas зэрэг хүчтэй багууд оролцож байна. Энэ шатанд мөн 3DMAX шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглох бол Senzu буюу М.Азбаяр Passion UA багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийх гэж буй нь онцлох үйл явдал юм.
Цаашлаад хоёрдугаар шатанд шууд урилгаар FURIA, MOUZ, Spirit, Natus Vincere болон The MongolZ багууд оролцох бөгөөд эхний шатнаас шалгарсан 8 багтай нийлж дахин ширүүн өрсөлдөөн өрнүүлнэ. Эцэст нь шилдэг найман баг LAN орчинд single-elimination форматаар тоглож, аваргаа BO5 финалаар тодруулах бөгөөд энэ бүхэн цахим спортын сонирхогчдоос гадна 1xBet хэрэглэгчдийн анхаарлыг татсан томоохон үйл явдал болоод байна.

Эхний шатны тоглолтууд аль хэдийн эхэлж, PARIVISION vs SemperFi, NRG vs HEROIC, Monte vs Astralis, Gaimin Gladiators vs G2 зэрэг сонирхолтой учраанууд явагдаж байна. Swiss формат ашиглагдаж байгаа тул өдөр бүр шинэ тойрог нэмэгдэж, эцэст нь дараагийн шатанд шалгарах багууд тодрох юм. Нийт шагналын сан 1 сая ам.долларт хүрч, зөвхөн финалын шатанд гэхэд 100,000 ам.долларын тэргүүн байр болон нэмэлт бонус шагналууд олгогдох нь багуудын өрсөлдөөнийг улам ширүүсгэж байна.























































