Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Вэйп никотин дамжуулагч төдий биш, хар тамхи зөөвөрлөгч болж эхэлснийг Сингапур улс зарлажээ

2026-3-02
0
ЖИРГЭХ

“…Зүгээр л жимсний амттай. Тамхи шиг муухай үнэргүй. Хаана ч хэрэглэж болдог”.

Монголд төдийгүй гаднын улсад ч өсвөр насныхан электрон тамхины талаар ингэж ярьж байна.

Гэвч лабораторийн шинжилгээгээр тэр гоё  жимсний амт задрахдаа олон төрлийн хортой нэгдэл үүсгэж байгааг доорх бичлэгээс харж болно.

Энэ бол Сингапурын CNA insider нэвтрүүлгийн бэлтгэсэн нэвтрүүлэг. Тэрхүү нэвтрүүлгээр дөрвөн янзын вэйп тамхийг Сингапурын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газрын лабораторид шууд шинжлэн харуулсан нь энэ.

Тэгвэл юу илэрсэн бэ?

Никотин.

Формальдегид.

Бензол.

Диацетил.

Халалтын явцад үүссэн хар тугалга.

Өөрөөр хэлбэл, гоё сайхан амтны цаана химийн элементийн коктейль байгааг харж болно. Эндээс хамгийн ноцтой нь формальдегид. Учир нь энэ бодис анх вэйпний шингэний найрлагад байгаагүй ч электрон тамхины ажилладаг зарчим болох шингэний халааж уур болгох явцад буюу халалтын урвалтын үр дүнд бий болж буйг лабораторийн ажилтан тайлбарласан юм. Цаашлаад юу нь мэдэгдэхгүй, танигдахад хүндрэлтэй маш олон химийн нэгдэл илэрснийг хэлж байна.

Өөрөөр хэлбэл, сурагчид, хүүхдүүд, залуус, охид эмэгтэйчүүдийн уушгинд вэйпний шошгон дээр огт бичигдээгүй, үл мэдэгдэх бодисууд орж байгааг хянах боломжгүй ажээ.

Үүнээс гадна диацетил гэх амт оруулагч нь уушгины гуурсан хоолойг сорвижуулж, “popcorn lung” гэж нэрлэгдэх эмгэг үүсгэдэг. Никотин бол өсвөр насны тархины хөгжилд шууд нөлөөлдөг донтуулагч бодис. Түүнчлэн машины үл хөлдөх шингэнд ордог пропилен гликол зэргийг тоочоод илүүц юм.

Тэгвэл вэйп тамхи үүнээс ч том аюул болж байгааг уг нэвтрүүлгээр үзүүлсэн нь ТНС. Энэ нь вэйп тамхины жүүс гэгддэг ба каннабисаас гаргаж авдаг, хар тамхины нэг төрөл. Дууд мансууруулагч бодис гэж болно. Өөрөөр хэлбэл, цахим орчинд худалдаалдаг зарим электрон тамхи хар тамхи агуулдаг болохыг эндээс харж болно.

Ийнхүү вэйп зүгээр нэг никотин дамжуулагч биш, хар тамхины зөөвөрлөгч болж буй ноцтой тохиолдлууд бодитой болсон тул Сингапур улсын Ерөнхий сайд Лоренс Вонг “Одоо бид үүнийг хар тамхины асуудал гэж үзнэ” хэмээн жил бүр нийтэд танилцуулдаг бодлогын илтгэлээрээ 2025 оны наймдугаар сард зарлаад байна. Тэрбээр хортой бодис агуулсан вэйп худалдан борлуулбал хар тамхитай ижилтгэн үзэж, хүнд шийтгэл ногдуулахаа мэдэгдэв.

Сингапур улс торгууль бус, хүнд хатуу ял ногдуулахаар зарлаж байхад Монгол Улс электрон тамхийг ямар ч хуулиар зохицуулахгүй, хэн дуртай нь хүссэн газраа хэрэглэх нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн хэвээр байгаа юм.

Хууль эрх зүйн орчноо шинэчилж амжилгүй ийн үл хайхрах зуу вэйп тамхины шингэн нэрийдлээр хар тамхи оруулж ирэх оролдлого хэдийн гараад эхлэв. 2025 оны арванхоёрдугаар сард метамфетаминыг шингэн төлөвт оруулж, “электрон тамхины шингэн” нэрээр хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг илэрснийг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ нь “Шингэн мөс” гэж нэрлэгддэг мансууруулах бодис ажээ. Аюул хол биш хаяанд ирсний дохио нь энэ.
Монгол Улсад вэйп тамхийг зохицуулсан ямар нэгэн хууль байхгүй бөгөөд импорт, хэрэглээ нь жилээс жилд нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хоригложээ. Электрон тамхинд хэрэглэж байгаа амт, үнэр оруулагч нь түүний хоруу чанарыг улам нэмэгдүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд ч анхааруулсаар байгаа билээ.

Тухайлбал ванилин, синнамоны амт оруулагчид байгаа альдегид цахилгаан тамхины хорт бодисыг нэмэгдүүлж байгааг ДЭМБ-ын 2021 оны тамхины тархалтын судалгааны баримт нотолгоонд онцолсон байна. https://www.who.int/publications/i/item/9789240032095 Улмаар электрон тамхи нь янжуур тамхинаас гарах бус, харин эсрэгээрээ янжуур татах эрсдэлийг 3-5 дахин нэмэгдүүлдгийг олон улс судлан танилцуулсаар байна.

Харин донтолтод хөтөлдөг нь тодорхой болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улс эс үйлдэхүйгээрээ “тамхи биш” хэмээн хүлээн зөвшөөрч, хойч үеэ хордож буйг чимээгүй харан суусаар.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
Унгар улс төрийн хэвлэл мэдээллийн шинэчлэлээ эхлүүлж, Орбаны үеийн суртал ухуулгыг дуусгавар болгов
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    1 цаг 43 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    1 цаг 47 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    3 цаг 42 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    3 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    5 цаг 14 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    5 цаг 26 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    5 цаг 28 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    5 цаг 30 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    7 цаг 48 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    8 цаг 15 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    8 цаг 22 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    9 цаг 0 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    9 цаг 21 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    9 цаг 39 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    9 цаг 51 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    9 цаг 57 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    10 цаг 6 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    10 цаг 11 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    10 цаг 15 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    10 цаг 16 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК