
Сүүлийн үеийн судалгаагаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс дэлхийн аялал жуулчлалын эдийн засгийн топ 10-д орсон нь олон улсын анхаарлыг татаж байна. Энэ амжилт нь зөвхөн улсын хэмжээнд эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй, олон улсын жуулчдын эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна.
Дэлхийн хамгийн олон жуулчид татсан топ 10 хотын жагсаалтанд Энэтхэгийн Нью Дели, Мумбай зэрэг хотууд багтсан нь тус улсын аялал жуулчлалын салбарын хүчирхэг байдлыг харуулж байна.
Жагсаалтын бусад хотуудын дунд Бангкок (Тайланд), Лондон (Их Британи), Дубай (АНЭУ), Парис (Франц), Истанбул (Турк) зэрэг алдартай аялал жуулчлалын төвүүд багтжээ.

Энэтхэгийн аялал жуулчлалын амжилт нь Таж Махал, Варанаси, Гоа, Хималайн бүс нутаг зэрэг соёл, түүх, байгалийн өвөрмөц газруудад түшиглэсэн бөгөөд жуулчдын сонирхолыг татах олон төрлийн боломжийг олгож байна. Мөн энэ нь дотоодын жижиг бизнес, үйлчилгээний салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалт зэрэгт эерэг нөлөө үзүүлж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Энэтхэг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд гол тоглогчдын нэг болж, ирэх жилүүдэд тус салбар нь улам өсөлттэй, олон улсын жуулчдын анхаарлыг татах төлөвтэй байна.
Т.Зузу
























































