
2021 оны хоёрдугаар сарын 01-нд Аун Сан Су Чигийн сонгогдсон засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийх хувь тавилантай шийдвэр гаргаснаас хойш ердөө долоо хоногийн дараа генерал Мин Аун Хлайн жилийн дотор сонгууль явуулж, иргэний засаглалд эргэн орно гэж амлаж байв.
Тэр энэ амлалтаа биелүүлэхэд таван жил зарцуулсан. Тэгвэл өнөөдөр тус улсад шинээр бүрэлдсэн парламент түүнийг дараагийн ерөнхийлөгчөөр сонгох болно. Мин Аун Хлайн ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө үндсэн хуульд заасны дагуу зэвсэгт хүчний командлагчийн албан тушаалаасаа буусан байна.
Гэхдээ энэ бол зөвхөн нэр төдий иргэний засаглал юм. Төрийн эргэлт хийснээс хойш анх удаа хуралдаж буй парламент түүний үнэнч гишүүдээр дүүрчээ. Зэвсэгт хүчин суудлын дөрөвний нэгийг баталгаажуулж, цэргийн өөрийн нам болох Ардчилсан нам үлдсэн суудлын бараг 80 хувийг өөрийн талд авсан нь урьдчилан тодорхойлсон үр дүн байв.
Сонгууль гэхээсээ илүү титэм зүүх ёслолын үр дүн байв. Шинэ засгийн газар байгуулагдахад цэргийн албан хаагчид ч мөн ноёрхох магадлалтай. Мин Аун Хлайн өөрийнх нь бат бөх холбоотон, харгислалаараа алдартай, хатуу үзэлтэн генерал Е Вин Оог зэвсэгт хүчний тэргүүнээр томилохоо мэдэгджээ.
Тэрбээр мөн иргэний болон цэргийн хэргийн асуудлаар дээд эрх мэдэл хэрэгжүүлэх шинэ зөвлөлдөх зөвлөл байгуулсан. Тэрбээр дүрэмт хувцсаа тайлахдаа эрх мэдлээ сулруулахгүй байх хүчин чармайлтаа амжилттай болгож буй нь энэ.
Л.Баяр




















































