
Кенийн гүйгч Сабастиан Саве Лондонгийн марафонд түрүүлэв. Ингэхдээ тэр дэлхийн хамгийн чанга гэгддэг уг тэмцээнд хоёр цагаас бага хугацаанд марафон гүйсэн анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ. Саве Лондонгийн марафоныг 1:59:30 цагт дуусгаж, дэлхийн дээд амжилтыг эвдлээ.
Түүний уг амжилт Чикагогийн марафонд 2:00:35 секундэд барианд орсон тамирчин Келвин Киптумын эзэмшиж байсан өмнөх дэлхийн дээд амжилтыг ахиулсан юм.
Кени улсын иргэн Элиуд Кипчоге 2019 онд марафон гүйлтийг хоёр цагаас бага хугацаанд гүйсэн анхны хүн болж байсан. Гэсэн хэдий ч уралдаан хяналттай нөхцөлд явагдсан тул түүний цагийг дээд амжилт гэж үзээгүй.
Савегийн араас эрчимтэй хөөж, өрсөлдөөнийг үзүүлсэн Этиопын Йомиф Кежелча хоёрдугаар байр эзлэв. Кежелча мөн хоёр цагаас бага хугацаанд 1:59:41 минутын амжилтаар уралдааныг дуусгасан. Хүмүүсийн үзэж буйгаар тэдний бариа руу шахсан ширүүн өрсөлдөөн дэлхийн дээд амжилтыг ахиулах шалтгаан болсон.
Дэлхийн дээд амжилтыг эвдэнэ гэж төсөөлж байсан эсэхийг нь асуухад, “Бид уралдааныг сайн эхлүүлсэн, уралдааны төгсгөл рүү миний хүч хэвэндээ байсан” гэжээ. Мөн ням гарагт болсон Лондонгийн марафонд Этиопын Тигст Ассефа 2:15:41 цагийн амжилтаар барианд орж, эмэгтэйчүүдийн дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоож, өмнөх жил Лондонд тогтоосон өөрийн дээд амжилтаа эвдсэн юм.
Л.Баяр

















































