
09:00 цагт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар “Төрийн бүтээмж-эдийн засгийн өсөлт” 7 хоногийн өдөрлөгийг ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 11, 12, 14, 15-нд зохион байгуулж байна.
10:00 цагт Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болох “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнд оролцож, үг хэлнэ.
- “Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” уулзалт, хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно.
- "Дилав хутагт ба Оуен Латтимор: Тив дамнасан өв“ тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.
16:00 цагт Монгол Улсын гавьяат малчин, ахмад дайчин, “фронт” хэмээн нэрлэгдсэн, 104 настай С.Цэгмидийн түүхэн амьдралаар бүтээсэн “Төөрөг-Домог” ном, “Ховор хувь заяа” баримтат киног Улаанбаатар дахь “Русский Дом”-д нээнэ.
18:00 цагт Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Жазз хөгжмийн тоглолт” Монгол Улсын Консерваторид болно.

















































