
ХХОАТ-ыг 1 хувь болгохтой холбоотой хуулийн төслийг санаачлагч Ж.Баярмаа нарын гишүүд мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгууль болгоноор Улс төрийн намуудын гол амладаг амлалт нь бол дундаж давхаргаа дэмжинэ гэж амлалт өгөөд бид бүгд сонгогдсон байдаг. Гэсэн хэдийн ч дундаж давхаргаа дэмжсэн бодлого гарч байгаагүй. Дундаж давхаргыг дэмжих нэрийн дор сангууд байгуулж, хулгай бий болснийг илрүүлээд байгаа. Бид хөдөлмөр эрхлээд төрөөс халамж авахгүйгээр амьдралаа болгож байгаа иргэд рүүгээ чиглэсэн бодлого гаргахгүй байхаар манай улсаас залуучууд Монгол Улсдаа амьдрах итгэл төрөхгүй, амьдралын чанараа дээшлүүлж чадахгүй байна. Бүх намын мөрийн хөтөлбөрт дундаж давхаргыг дэмжих талаар байгаа гэдгийг УИХ-ын 126 гишүүн санах хэрэгтэй" гэв.















































