
ХХОАТ-ыг 1 хувь болгохтой холбоотой хуулийн төслийг санаачлагч Ж.Баярмаа нарын гишүүд мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ хуулийг батлах юм бол төсөв хүндэрнэ гээд байгаа юм. Иргэдийн амьдрал хүндэрчихээд байна шүү дээ. Төсөв хүндэрнэ гээд иргэдээ орхих юм уу. Авлигачин төрийн түшээд, луйварчингуудийн хөрөнгө зоорийг хураая. Энэ орон зайг нөхөе. Дахиад тутаад байх юм бол төрийн өмчит компани дээрх хулгайгаа тана. Бүсээ чангал гэж ард түмэнд хэлээд болсон. Ард түмнийхээ чангалсан бүсийг багахаан ч болтугай суллах хэрэгтэй гээд бид энэ хуулийг төслийг боловсруулсан" гэв.















































