
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны гишүүдийн ирцийн мэдээллийг хүргэе.
Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Бат-Эрдэнэ, М.Сарнай Б.Бейсэн нар хамгийн эрт буюу 09:00 цагт хуралдаанд иржээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 11:06 минутад иржээ.
УИХ-ын 9 гишүүн чөлөөтэй, дөрвөн гишүүн гадаадад томилолттой, дөрвөн гишүүн орон нутагт томилолттой байна.



















































