Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг

2026-5-20
0
ЖИРГЭХ

ГЕРМАНЫ ХАМГИЙН ТОМ ЭМЧ НАРЫН СЭТГҮҮЛ БОЛОХ DEUTSCHES ÄRZTEBLATT ШИНЭ ТОЙМ СУДАЛГААГ ОНЦОЛЖ, НИКОТИН АГУУЛСАН ЦАХИЛГААН ТАМХИ НЬ ТАМХИНААС ГАРАХАД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ АРГУУДЫН НЭГ БОЛОХЫГ МЭДЭЭЛЛЭЭ.

Цахилгаан тамхи утаат тамхинаас гарахад үнэхээр тусалдаг уу гэдэг асуулт олон жилийн турш маргааны төвд байсаар ирсэн. Нэг хэсэг нь үүнийг никотины шинэ “урхи” гэж хардаг бол нөгөө хэсэг нь олон сая хүнийг янжуур тамхинаас холдуулж буй хор хөнөөл бууруулах хэрэгсэл гэж үздэг. Харин одоо дэлхийн хамгийн том хэмжээний нотолгоонуудыг нэгтгэн дүгнэсэн шинэ судалгаа энэ маргаанд маш хүчтэй хариулт өгч байна.

Оксфордын их сургууль, АНУ, Австралийн судлаачдын хамтарсан шинэ тойм судалгаагаар никотин агуулсан цахилгаан тамхи нь никотин орлуулах уламжлалт эмчилгээнүүдээс — жишээлбэл наалт, бохь, бусам эмэн бүтээгдэхүүнээс илүү өндөр үр дүнтэйгээр хүмүүсийг тамхинаас гаргаж байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа нь Addiction сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд 2014-2023 оны хооронд хийгдсэн 109 судалгааг хамруулсан 14 системчилсэн тоймыг шинжилсэн байна.

Судлаачид 21 өөр мета анализийн үр дүнг нэгтгэж үзэхэд бүх үр дүн нэг чиглэл заасан байжээ. Өөрөөр хэлбэл никотинтай вэйп хэрэглэсэн хүмүүс бусад аргууд хэрэглэсэн хүмүүсээс илүү өндөр магадлалаар тамхинаас гарсан байна. Зарим судалгаанд цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн утаат тамхинаас татгалзах никотин орлуулах эмчилгээ хэрэглэсэн хүмүүсээс 17-67 хувиар өндөр гарсан бол никотингүй вэйпээс бүр 46-109 хувиар өндөр байсан аж.

Хамгийн сонирхолтой нь энэ үр дүн ганц нэг жижиг судалгаанаас биш, олон мянган оролцогчтой томоохон судалгаануудаас гарсан байна. Жишээлбэл нэг тоймд 2,544 хүн хамрагдсан 7 судалгааг нэгтгэхэд никотинтай цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн тамхинаас гарах магадлал никотин орлуулах эмчилгээ хэрэглэсэн хүмүүсээс 59 хувиар өндөр байсан гэж гарчээ.

Мөн зөвхөн “зөвлөгөө өгөх” буюу зан үйл дэмжлэгээс ч хавьгүй өндөр үр дүн үзүүлжээ. 5,000 гаруй хүнийг хамарсан судалгаанд цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүсийн татгалзах түвшин бараг хоёр дахин өндөр байсан байна.

Энэ нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь ихэнх тамхичид никотиноос бус утаанаас болж үхэлд хүрдэг. Янжуур тамхи шатах үед хэдэн мянган химийн бодис, давирхай, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодисууд үүсдэг. Харин цахилгаан тамхи никотиныг шатаахгүйгээр ууршуулж хэрэглэдэг тул хорт бодисын хэмжээ эрс бага байдаг гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагууд үздэг.

Тийм ч учраас Их Британийн “Эрүүл мэнд болон эмчилгээний чанарын үндэсний хүрээлэн” (NICE), Их Британийн Эзэн Хааны Эмч нарын Коллеж (Royal College of Physicians), Их Британийн Засгийн Газрын харьяа Эрүүл мэндийг сайжруулах болон эрүүл мэндийн тэгш бус байдлыг бууруулах газар (Office for Health Improvement and Disparities) зэрэг байгууллагууд цахилгаан тамхийг тамхинаас гарах хэрэгсэл болгон ашиглахыг зөвлөдөг.

Сүүлийн жилүүдэд Их Британид хэрэгжүүлсэн “Swap to Stop” гэх үндэсний хөтөлбөр бүр илүү анхаарал татаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тамхи татдаг хүмүүст үнэгүй эхлэлийн багц вэйп тарааж, зан үйлийн зөвлөгөө хавсарган өгсөн бөгөөд эхний үр дүнгээр 1000 хүн тутмын 343 нь 4 долоо хоногийн дараа тамхинаас гарсан байжээ. Судлаачид үүнийг бодит орчин дахь маш боломжийн үр дүн гэж үнэлсэн байна.

Мэдээж цахилгаан тамхи эрсдэлгүй гэсэн үг биш. Судлаачид урт хугацааны нөлөөллийг цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж онцолсон. Гэхдээ өнөөдрийн хамгийн том асуулт бол “цахилгаан тамхи төгс үү?” гэхээсээ илүү “янжуур тамхиас дээр үү?” гэдэг дээр төвлөрч байна. Харин одоогийн хамгийн хүчтэй нотолгоонуудын хариулт маш тодорхой болж эхэлжээ.

Тамхи татдаг хүнийг никотиноос салгах нь нэг асуудал. Харин хамгийн түрүүнд утаат янжуураас салгах нь амь насыг аврах бодит алхам байж болохыг дэлхийн хамгийн том судалгаанууд улам бүр нотолсоор байна.

Эх сурвалж: https://www.aerzteblatt.de/news/e-zigaretten-laut-metastudie-wirksamste-methode-zur-rauchentwohnung-b76f74cb-1333-4eb9-a3e5-4dee627b6750

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    12 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    38 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    1 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    1 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 55 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    2 цаг 47 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    3 цаг 28 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 29 мин
  • Говь цөлийн найдвар
    3 цаг 33 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    3 цаг 40 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    4 цаг 28 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    4 цаг 34 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    4 цаг 45 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 18 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    7 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    7 цаг 58 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    8 цаг 36 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    9 цаг 5 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    9 цаг 16 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    9 цаг 25 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК