Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

2026-6-12
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан  10 цаг 01 минутад гишүүдийн 53.2 хувийн ирцтэй эхэлж, 13 асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох  Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 21 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилсан.

Хуралдаан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтаар үргэлжлэв. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг нийт гишүүдийн  88.9 хувь нь дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг  эцэслэн батлах санал хураалтыг нэг бүрчлэн явуулахад, нийт гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, сурон унавал эцэг, эхэд нь, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд насанд хүрээгүй хүүхдүүдэд скүүтэр, мопед, сурон түрээслэвэл тус тус хуулийн хариуцлага хүлээхээр болсныг тодотгоод ийнхүү замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүүхэд, багачуудынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалсан хуулийг баталж буйг онцолсон.

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул /дэлгэрэнгүйг эндээс/  өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг  явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 79  хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон  гишүүдийн 65  нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хийсэн юм. /дэлгэрэнгүйг эндээс/ 

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. /дэлгэрэнгүйг эндээс/ Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 21 саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.  Иймд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.  

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн./дэлгэрэнгүйг эндээс/   

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56 хувь нь төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд хуулийн төслүүдийг  анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлсэн /дэлгэрэнгүйг эндээс/  тул  тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулсан.  Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70  хувь нь тогтоолыг төслийг батлахыг дэмжсэн.

Татварын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлээ

Дараа нь Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа,  Төсвийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсныг дурдаад ажлын хэсгээс бэлтгэсэн татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болох болзошгүй эрсдэл хүндрэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус дансанд орох орлогын 20 хувийг үлдээх зохицуулалтыг 30 хувь болгон нэмэгдүүлэх зэрэг зарчмын зөрөөтэй 3 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан татвар төлөгчдийн банкан дахь дансанд ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгөөс гаргуулах татварын өрийн хэмжээг тухайн орлогын 80 хүртэл хувиас хэтрүүлэхгүй гэснийг 50 хувь гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэлээ. /дэлгэрэнгүйг эндээс/

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин татварын үл маргах журмаар татварын данс хаагаад орлого татан төвлөрүүлдэг хувийг 80 хувь болгож оруулж ирснийг ажилчдын цалин, нийгмийн даатгалтай холбоотой зардлыг нь бодож үлдээх гэдэг агуулгаар 30 хувь болгох санал гаргасныг дэмжиж өгөхийг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү үндэстэн дамнасан технологийн компаниудын дижитал үйлчилгээний татварын асуудалд дэлхий даяар шийдэл гаргаад байгааг дурдаад Монгол Улс энэ асуудлыг хэзээ, хэрхэн оруулж ирэхийг тодруулж хариулт авсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувь эзэмшигч аж ахуйн нэгжүүд мөн дансаа хаалгасан аж ахуйн нэгж байгууллагуудын хэчнээн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж буйг хөндөж, санал хэлсэн. Ингээд хуулийн төслийн талаарх санал хураалтыг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын хэсгээс сервер, өгөгдөл хадгалах болон боловсруулах зориулалтын тоног төхөөрөмжийн график тусгай зориулалтын процессор бүхий тооцоолон бодох тоног төхөөрөмжүүдийн элэгдэл тооцох хугацааг 3 жил болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрөөтэй гурван санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг тодотгоод  тухайн жилийн орлогод шатлалтайгаар албан татвар ноогдуулах зэрэг зарчмын зөрүүтэй дөрвөн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүйг дурдлаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд  дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашдаа ажлын байр бий болгодог, татвараа шударгаар төлдөг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжихэд чиглэсэн бодлогыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хариултдаа, хуулийн төсөлд нэг шатлал нэмэгдэж, 6-10 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тохиолдолд 15 хувийн татвар төлөхөөр болсныг тодотгоод ингэснээр эдийн засагт нийт 0,1 хувийн өсөлт нэмэгдэх, улмаар 246 тэрбум төгрөгөөр татварын ачааллыг бууруулж өгч байгаа гэв. Хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.

Хуралдаан Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, өндөр үнэлгээтэй суудлын автомашинд ноогдуулах босго үнийг 100 мянган амдоллар буюу валютаар тогтоосныг төлбөр тооцон үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн 360 сая төгрөг болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг тодотгоод харин нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөх төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалтыг иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2 жилийн хугацаанд ирүүлсэн саналд үндэслэн хасах өөрчлөхтэй холбоотой хоёр санал гаргасныг дэмжээгүй гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн уг хуулийн бодлогыг хэрхэн шударга байлгах зарчмыг тодруулаад буцаан олголт гэж ярихаасаа илүүтэй анхнаас  татварыг 5 хувь болгож сууриар нь багасгахад анхаарах шаардлагатай гэж байлаа.  Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг үдээс хойш 14 цагт явуулахаар болов. 

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нараас 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишгүүн Р.Батболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд олимп, тивийн наадмын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг хандивын зардлыг албан татвараас хасаж хөнгөлөх зохицуулалтыг тусгах, үүнтэй холбогдуулан төслийн нэрийг өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй хоёр  санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 22.9 дэх хэсгийн хэрэгжилт хэр байгааг мөн аж ахуйн нэгжүүд нийтийн төлөө хийсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг нийтийн өмч гэдэг утгаар төр эзэмших, эсэхийг лавлаж байлаа.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн хариултдаа, аж ахуйн нэгжээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийнэ гэдэг нь татварын албанд төлөх гэж байгаа татвараараа нийгмийн сайн сайхны төлөө үндсэн хөрөнгө оруулалт хийж байна гэсэн хуулийн агуулгатай. Үүнийг  өмчлөлийн хувьд төр бүртгэж авах нь бол зөв гээд одоогийн байдлаар хуулийн зохицуулалтын хүрээнд 2025 оны тайлан мэдээгээр нийт 304 аж ахуйн нэгжээс 103,9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх хүсэлтийг татварын албанд ирүүлсэн байнагэж байлаа.  Хуулийн төслийн талаарх Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын санал хураалтыг үдээс хойш явуулахаар тогтов.

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26-д “Нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн 1 төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар, хэрэв ийнхүү нэгтгэхийг зөвшөөрөөгүй бол тус тусад нь санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ”гэж заасны дагуу Төсвийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар нэгтгэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэлээ. Мөн ажлын хэсгээс хувь хүний орлогын албан татварт ноогдуулах хувь хэмжээг 1.0 хувь болгох зохицуулалтыг 4-5 шатлалтай болгох буюу сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод 0 хувиар, 792 мянган төгрөгөөс 2 сая төгрөг хүртэлх орлогод 1.0 хувиар албан татвар ноогдуулах хувь хэмжээг нэмэх зохицуулалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр өөрчлөх, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд боловсруулахтай холбоотой зарчмын зөрүүтэй зургаан санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.  

Мөн нэгдсэн хуулийн төсөлтэй холбогдуулан төрөөс олгосон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хадгалуулсан хадгаламжийн хүүгийн орлого татварын жилийн баталгаажсан тайлангаар 400 сая хүртэлх төгрөгийн албан татвар ноогдох орлоготой хувь хүний хүсэлтэд үндэслэн түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ноогдуулах орлогыг тодорхойлох зэрэг зарчмын зөрүүтэй есөн санал гаргасны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг онцолсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлснээр хуралдаан түр завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • TRUSTWORTHY BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (135.84.180.228)
    TRUSTWORTHY BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I am incredibly appreciative of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER’s knowledge, assistance, and direction during the process of recovering my lost bitcoin, their team was highly skilled in blockchain analysis, and they had the tools to trace the funds through various exchanges and wallets, even if the scammer tried to launder the money. My lost bitcoin was recovered in about 28 hours by WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their efforts are much appreciated, and I strongly suggest their service to everyone. Details Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is ready to assist you in regaining the money that has been lost. They turned my despair into hope. I’m truly grateful.
    2026 оны 07 сарын 14 | Хариулах
  • Suzan Leo (135.136.5.89)
    HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn’t grasp what had happened to me when I was locked out of my account but I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
    2026 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн Вакуум нэрлэгийн цамхгийг Дорноговьд хүлээн авчээ
    7 мин
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
    57 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр: Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, шинэ технологи бол гамшгийн эрсдэлийг бууруулах гол хөшүүрэг
    59 мин
  • АНУ болон Саудын Арабын хүчин Ирак дахь Ираны төлөөлөгчдийн байршилд цохилт өгч байна
    1 цаг 28 мин
  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын бүтээн байгуулалт 85 хувьтай явагдаж байна
    1 цаг 29 мин
  • Ирэх наймдугаар сард цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 35 мин
  • Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ
    1 цаг 36 мин
  • Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
    1 цаг 42 мин
  • Хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
    1 цаг 52 мин
  • Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна
    2 цаг 1 мин
  • Голуудын усны түвшин 10-55 см нэмэгджээ
    2 цаг 4 мин
  • Ирантай холбоотой мөргөлдөөний дараа Дубай жуулчдаа эргүүлэн татахын тулд 800 ам.долларын урамшуулал зарлалаа
    2 цаг 11 мин
  • ФИФА-гийн ДАШТ-ийг арилжааны компанид шилжүүлэх төлөвлөгөө Европчуудыг бухимдууллаа
    2 цаг 39 мин
  • Хөрөнгө хураах хууль, орон сууцны залиланд өртсөн иргэдийн асуудал, хуурамч хаягтай холбоотой асуудлыг хэлэлцлээ
    2 цаг 43 мин
  • Геологийн судалгаа шинжилгээний төвөөс урагш ТЭЦ 4-ын авто замыг хэсэгчлэн хаана
    2 цаг 53 мин
  • Япон: Кюүшю арлынхны амгаланг үгүй хийсэн мягмар гаргийн өглөөний ЧИЧИРГЭЭ
    2 цаг 55 мин
  • Бидний зүрх өөрийн гэсэн "жижиг тархитай" юу?
    3 цаг 3 мин
  • Бумерүүдийн сонирхлыг GenZ үеийнхэн булааж байна
    3 цаг 3 мин
  • Шатахууны сорилт: Үнэний өмнө улс төр биш, бодлого хэрэгтэй
    3 цаг 12 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно
  • Малын тоо толгой 78 саяд хүрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК