Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан

2026-10-21
0
ЖИРГЭХ

 

1600 гаруй төрлийн материал туршиж, олон жилийн судалгаа хийсний эцэст Томас Эдисон цахилгаан гэрлийг айл өрхийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Түүний амжилтын ард ганцхан санаа бус, мянга мянган туршилт, алдаа, оролдлого байв.

Өнөөдөр бид өрөөнийхөө гэрлийг асаахад хэдхэн секунд хангалттай. Харин XIX зууны үед харанхуйг цахилгаанаар гэрэлтүүлэх нь эрдэмтэн, зохион бүтээгчдийн өмнө тулгарсан томоохон сорилт байлаа. Тэр үед гудамж, гэр орон, ажлын байранд хийн гэрэл болон тосон дэнлүү өргөн ашиглагддаг байсан ч гал гарах эрсдэл өндөр байсан учир цахилгаан гэрлийн хэрэгцээ нэн шаардлагатай байв.

Америкийн зохион бүтээгч Томас Алва Эдисон 1878 оноос цахилгаан гэрэлтүүлгийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүний зорилго нь зүгээр л гэрэл гаргадаг чийдэн бүтээх бус, удаан хугацаанд асдаг, аюулгүй, үйлдвэрлэхэд боломжийн өртөгтэй гэрлийн систем бий болгох байв.

Portrait of Thomas Edison, circa 1879

                  Гэхдээ Эдисон цахилгаан гэрлийн чийдэнгийн санааг анх гаргасан хүн биш юм. Түүнээс өмнө олон зохион бүтээгч цахилгаанаар гэрэл гаргах аргыг туршиж байжээ. Харин өмнөх загваруудын ихэнх нь богино хугацаанд шатаж дуусах, үйлдвэрлэхэд үнэтэй байх зэрэг сул талтай байв. Эдисон энэ асуудлыг шийдэхээр өөрийн лабораторид баг бүрдүүлэн, олон төрлийн материалыг туршиж эхэлсэн байна.

Мянга мянган туршилтын ард гарсан нээлт

Không chỉ là nhà khoa học vĩ đại nhất thế giới, Thomas Edison hóa ra còn vô cùng cao tay trong kinh doanh: Ngay cả phát minh bóng đèn cũng chẳng phải một sự tình cờ

Эдисон болон түүний баг гэрлийн чийдэн доторх нарийн утас буюу дамжуулагчийг ямар материалаар хийх нь хамгийн тохиромжтойг тогтоохоор ажиллажээ. Тэд металл утаснаас эхлээд ургамлын гаралтай материал хүртэл олон хувилбарыг туршсан бөгөөд нийт 1600 гаруй төрлийн материал шалгасан тухай Смитсоны институтын эх сурвалжид дурдсан байдаг.

1879 оны аравдугаар сарын 21–ний энэ өдөр түүний баг нүүрсжүүлсэн хөвөн утсыг шилэн бүрхүүл дотор байрлуулж, вакум орчинд цахилгаан гүйдэл дамжуулан туршжээ. Ингэснээр утас халж, гэрэл гаргахын зэрэгцээ өмнөх олон загвараас илүү удаан асах боломжтой болсон байна.

Энэ туршилт нь Эдисоны хувьд чухал ахиц байв. Гэхдээ тэр даруй бүх асуудал шийдэгдсэнгүй. Чийдэнгийн эдэлгээ, материалын сонголт, цахилгаан дамжуулах системийг цаашид улам сайжруулах шаардлагатай байлаа.

Гэрлийг айл бүрд хүргэх зорилго

The Dynamo Room In The First Edison Electric Lighting Station At The Pearl Street In Lower Manhattan In 1882. There Were - Walmart.com

Эдисоны амжилтын гол онцлог нь чийдэнгээр хязгаарлагдаагүйд оршино. Тэрээр цахилгаан үүсгүүр, дамжуулах утас, унтраалга, хамгаалалтын төхөөрөмж зэрэг гэрэлтүүлгийг бодитоор ашиглахад шаардлагатай системийг хамтад нь хөгжүүлсэн ачтан юм.

1879 оны арванхоёрдугаар сарын 31-нд Нью-Жерси мужийн Менло-Парк дахь лабораторийн орчинд цахилгаан гэрэлтүүлгийн системээ олон нийтэд үзүүлсэн нь дэлхийн түүхэнд хэзээ мартагдахгүй чухал үйл хэрэг байлаа. Хүмүүс цахилгаан гэрэл зөвхөн лабораторийн туршилт бус, өдөр тутмын амьдралд ашиглаж болох технологи гэдгийг нүдээрээ харсан нь энэ.

1882 оны есдүгээр сарын 4-нд Нью-Йорк хотын Перл-стритэд Эдисоны системд тулгуурласан арилжааны цахилгаан станц ажиллаж эхэлж, ойр орчмын хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлжээ. Энэ нь цахилгаан эрчим хүчийг хотын амьдралд өргөн нэвтрүүлэхэд чухал алхам болсон байна.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    9 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    12 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    27 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    36 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    47 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    1 цаг 16 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    1 цаг 28 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    1 цаг 36 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    1 цаг 47 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    17 цаг 20 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    17 цаг 28 мин
  • Сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр шимээ өгсөөр байна
    17 цаг 33 мин
  • Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
    18 цаг 11 мин
  • "Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
    18 цаг 46 мин
  • Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
    19 цаг 27 мин
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
    20 цаг 9 мин
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
    20 цаг 19 мин
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
    21 цаг 26 мин
  • “Монгол улсын төрийн дууллын өдөр”-ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна
    21 цаг 53 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна
    22 цаг 20 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК