Хүүхэлдэйн театр “Гэгээн муза” Х дахь удаагийн наадмаас Ц.Хулангийн “Лусын хааны охид” жүжгээрээ дөрвөн муза өвөртөлсөн билээ. - Хүүхдийн шилдэг зохиол номинаци яруу найрагч, Болор цомын хошой шагналт Ц.Хулан
- Шилдэг хөгжмийн зохиол номинаци Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд
- Шилдэг зураач номинаци МУХТ-ын зураач Б.Бямбацэрэн
- Шилдэг эрэгтэй туслах дүр номинаци МУХТ-ын жүжигчин Ц.Цэрэндорж нар хүртэж олз омгоор дүүрэн байгаа юм. Тэд энэ сард буюу сурагчдын амралтанд зориулж “Лусын хааны охид” жүжгээ таван удаа тоглох бөгөөд амралтын өдөр бүр хүүхэд багачууддаа уран бүтээлээ ээлжлэн хүргэх гэж байна. Мөн төрсөн өдөр, Эрдмийн баярыг ч мартагдахааргүй театртаа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг учир арга хэмжээний захиалга их байгаа гэнэ.
МУХТ-ын дөрөвдүгээр сарын тоглолтын хуваарь
- Энэ сарын 6,7,13,14-нд 14.00,16.00 цагт “ Гэрэлтдэг бяслаг ба нүцгэн сар” жүжиг бага тайзнаа
- Энэ сарын 10-14-ийг дуустал сурагчдын амралтанд зориулж өдөр бүр 14.00 цагт “Лусын хааны охид” жүжиг их тайзнаа
- Энэ сарын 20,21 -нд 14.00 цагт “ Эвтэй 4 амьтан” жүжиг бага тайзнаа
- Энэ сарын 27,28-нд 14.00 цагт “ Улаан малгайт” жүжиг бага тайзнаа тавигдах юм.
Д.Ундрах /24tsag.mn/





















































