Энэ сарын 5-13-ны өдрүүдэд ширээний теннисний ганцаарчилсан төрлийн ДАШТ болно. Тэмцээн Францын нийслэл Парис хотноо болох юм байна.Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцохоор болсон бөгөөд манай багийг Монголын Ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга ахлах юм байна.
Энэ үеэр болох Олон улсын хуралд МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, Олон улсын шүүгч Т.Бат-Эрдэнэ нар төлөөлөгчөөр оролцох бөгөөд олон улсын шүүгч А.Мэндбаяр ДАШТ-ийг шүүх шүүгчээр сонгогдсон ажээ.
24tsag.mn





















































