Монголын Кино Урлагийн Зөвлөлийн удирдах зөвлөлөөс жил бүрийн энэ өдрийг “Монголын кино уран бүтээлчдийн өдөр” болгон
тэмдэглэдэг. Тиймээс уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулж тус
зөвлөлөөс хэд хэдэн томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь
Туул гол орчмыг цэвэрлэх ажил байсан бөгөөд кино
уран бүтээлчид “Бохирдлыг цэвэрлэе” уриан дор нэгдэж 3 км газрын хогийг
цэвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр 16.00 цагт Монгол киночид "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарих юм.24tsag.mn





















































