Биеийн тамир спорт хорооноос санаачлан “Баязүрх дүүргийн өсвөр үеийн үндэсний бөхийн аварга” шалгаруулах барилдааныг зохион байгуулах гэж байна. Өсвөр үеийнхий үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан маргааш 14:00 цагт “Шавь” ерөнхий боловсролын дунд сургуулийн “А” зааланд болох юм.Үндэсний бөхөөрөө хичээллэх сониролтой хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буураад байгаа юм. Тэгэхээр тус тэмцээн сонирхогч хүүхдүүдийг идэвхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































