Завхан аймгийн Идэр суманд уламжлал болон зохион байгуулддаг хэлний олимпиад энэ сарын 10-12-нд болно. Тус олимпиадын үеэр эх хэлнийхээ мэдлэгийг гүнзгийрүүлэн, монгол бичгээр зөв, цэвэр бичихийг чухалчлахын зэрэгцээ ажил мэргэжлээрээ тэргүүний шилдэг багш нарыг шапгаруулан урамшуулж, алдаршуулдаг. Мөн Монголын эрдэмтэн, яруу найрагчдын шилдэг болон шинэ бүтээлүүдийг олон түмэнд эх хэлнийхээ гайхамшгийг сурталчилдаг.Энэ удаагийн олимпиадад Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул, Увс, Ховд, Архангай аймгийнхан оролцохоор мэдүүлгээ өгчээ. Эх хэлний олимпиадын хүрээнд “Үлэмж эгшиглэн’’ сангаас төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн цэнгүүнийг Улиастай хотод зохион байгуулах нь. Цэнгүүнд Д Цоодол, Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо, Д.Галбаатар, Х.Чилаажав, Б.Батхүү, Б.Золбаяр, Н.Гантулга, Ц.Төвшинтөгс, Т.Сэр-Од, Д.Баасанжав, Э.Бумхүү, Б.Баатархүү нар оролцох юм байна.
24tsag.mn





















































