Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг сартай нярай ээжийнхээ хамт хориход ”хүмүүжиж” байна

2013-7-02
0
ЖИРГЭХ
    “Бид дарга, цэрэг ч эмэгтэй хүнээс төрсөн, ханьтай, охинтой болохоор эдгээр хүмүүсийг харахаар өр эмтрэх л юм ” гэх ШШГЕГ-ын харьяа Тамгын газрын дарга дэд хурандаа Б.Сэр-Одын хэлсэн үгээр энэ удаагийнхаа сурвалжлагыг эхэлье.
    “Бид дарга, цэрэг ч эмэгтэй хүнээс төрсөн, ханьтай, охинтой болохоор эдгээр хүмүүсийг харахаар өр эмтрэх л юм ” гэх ШШГЕГ-ын харьяа Тамгын газрын дарга дэд хурандаа Б.Сэр-Одын хэлсэн үгээр энэ удаагийнхаа сурвалжлагыг эхэлье. Өчигдөр Монголдоо ганц эмэгтэйчүүдийн хорих ангийнханы хувьд шинэ үйлдвэр, нярайн байртай болсон баярт өдөр тохиов. Бидний хэсэг нөхөд энэ баярт мөчөөс нь хуваалцахаар Хорих 407 дугаар ангийг зорьсон юм.  Төмөр торны цаана “төв талбай” дээрээ охид, бүсгүйчүүд ээжүүд маань бөөнөөрөө цугларан суужээ.  Ичих, гэмших нь зэрэгцсэн эдгээр эмэгтэйчүүдийн зарим нь малгай өмсч, үлдсэн нь алчуур, цамцаа толгой дээрээ тавьжээ. Энэ нь нүүр царайгаа харагдуулахгүй гэсэн бяцхан заль гэдгийг уншигч та ойлгож байгаа биз ээ. Сагсанбөмбөгийн талбайгаа тайзаа болгож зассан эл хорих ангийн бүсгүйчүүд шинэ байртай болсоны хажуугаар хоригдогч эмэгтэйчүүдийнхээ урлагийн тоглолт, харгалзагч залуучуудын энгэрийн мялаалгыг  сэтгэл догдлон үзэж суусан юм.
хорих1
Хоригдол бүсгүйчүүд. Харин ард талд нь харгалзагч бүсгүйчүүд

    Улмаар шинэ оёдлын үйлдвэрийг нээх ёслол болж дарга нар нь туузаа хайчлав. Ингээд хашаанд байгаа бүсгүйчүүдийг түр орхиж ажлыг ч нэг “умалзуулж” байгаа хэсэг нөхөд дээр нь зочлов.  Энд байгаа бүх л бүсгүйчүүд шинэ байрандаа ихэд сэтгэл хангалуун байгаа нь царайнаас нь л харагдаж байлаа. Тэдэнд ажилчдын хувцас,  гэрийн бүрээс, тавчик гээд л хийхгүй зүйл гэж алга.   

Ангийн даргын хэлж буйгаар тэд  цаашдаа үйлдвэрт ажиллаж байгаа хоригдлуудаа түшиглээд өөрсдийнхөө алба хаагчдын хувцас хэрэглэлийг бүтээхийг эрмэлзэж байгаа аж. Тэгэхээр цагдаа, Хил хамгаалах ерөнхий газар, ШШГЕГ зэрэг газрын 20 гаруй мянган ажилчдын хувцасыг үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ нь чанартай, өнгө үзэмжтэй, Монголдоо нэмүү өртөг нь шингэсэн үйлдвэрлэлүүдийг цаашдаа бүрдүүлэх боломжийг өгч байгаа юм.

"“Говь” компанийг хөл дээр нь зогсооход манай эмэгтэйчүүдийн хорих анги түүхэн үүрэгтэй. 90-иэд онд бүр үйлдвэр дээр нь байрлуулж ажиллуулдаг байсан. Тэр үед хөлс мөнгө гэж байгаагүй. Сайн ажилласан нь ажлын хоног л авдаг".

Чанга дэглэмтэй ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийг өөр өрөөнд тусгаарлажээ. Тэд жирийн дэглэмтэй хоригдогчдоос ялгарах зүйл нь оёдлын үйлдвэрээсээ гараад л өрөөндөө ордог. Оёдлын үйлдэр хорих байр хоёрыг нь холбосон тор татжээ. Харин жирийн дэглэмтэй эмэгтэйчүүд ажлаа хийж дуусангуутаа гарч салхивчинд сууж,  хашаан дотор явж болно. Нэг ёсондоо арай алхах газар их буюу эрх чөлөөтэй гэсэн үг.

хорих1

"Байгалийн гэрэлтүүлэгтэй учир бид сэтгэл хангалуун байна"


хорих1

"1-6 сартай дөрвөн нярай энд байрлана"

    Ингээд нярайн шинэ байрны нээлтийг хийхээр хоригдлуудын байрлах хашаанаас гарав. Гаднаас нь харахад л нялх үрсийн байр гэдэг нь илт харагдахуйц жижигхэн, тохьтой байшин барьжээ. Энэ хориход 1-6 сартай дөрвөн хүүхэд эхийн хамт “хүмүүждэг”. Нэг ой хүрээд л эхээсээ холдож хэн нэгний гарт очно. Эхийнхээ сүүнээс ч гараагүй, хөлд орж амжаагүй нярай хүүхдүүд ээжээсээ сална гэдэг... Эх үрсийг салгах үед ямар хэцүү байдгийг ангийн дарга О.Хадбаатар хэлэхдээ  “үртэй хүний гол хоёр тасардаг” гэгчээр эх, үрийн хагацлыг харахад маш хүнд байдаг. Одоо бид нэмэлт хуулийн төсөлд хүмүүжигчдийн хүүхдийг ядаж 1 нас 6 сартай болгохоор хүсэлт гаргаад байгаа гэж байв. Арга ядсан л арга. Зургаан сар ч гэсэн хүүхэд эхтэйгээ байг гэсэн дээ энэ хүн ийн ярьж зогсоно. 

хорих1

“Хүн амьдралдаа алдаа л биз. Тэглээ гээд биднийг үл тоолгүй, хүүхдүүдийг минь цэвэр тохитой орчин нөхцлөөр нь хангаж өгч байгаад туйлын баяртай байна”

Харин Тамгын газрын дарга,  дэд хурандаа Б.Сэр-Од хэлэхдээ  “Манай нярайн өсөх орчин өмнө нь нэг давхар байрны, жижиг жижиг 00-ын өрөө шиг өрөөнд хүндрэлтэй байдаг байсан. Хамгаалалтын бүснээсээ гаргаад нярай хүүхдүүдийг байлгана. Мөн эмч энд байрлана. Ямартаа ч  хүүхдүүдийг аль болох эрүүл саруул тайван орчинд байлгахыг хүссэн”  гэв.

хорих1

"Би танхайн хэргээр гурван жилийн ял авсан. Охин маань 2 сартай"

Тэгвэл шинэ байрны талаар хоёр сартай охиныхоо хамт хоригдож буй эмэгтэйгээс тодруулахад  “ Бид хэдий алдаад ороод ирсэн ч бидний хүүхдүүдийг бодож амьдралын зовлонгоос ангижруулж, ял эдлүүлэхгүй тусад нь  эрүүл орчинд өсгөх боломж бололцоог нээж өгсөн ангийн дарга, газрын даргадаа баярлалаа гэж хэлмээр байна. Миний охин хоёр сартай.  Хүүхэд өвдлөө гэхэд эмч нар болон өрхийн эмч нар шуурхай арга хэмжээ авдаг. Бид нар хүүхдээ харах л үүрэгтэй болохоос ажил хийдэггүй.  Миний хувьд танхайн хэргээр гурван жилийн хорих ял сонссон. Гэхдээ удахгүй суллагдана” гэв.

Энэ хүрээнд шинэ байрнуудын нээлт өндөрлөсөн юм. Ямартаа ч хоригдож буй эмэгтэйчүүд маань ажиллах тохьтой үйлдвэртэй болж, хүүхдээ асрах байртай болов.

Зарим нэгэн зүйлийг сонирхуулж хэлэхэд, оёдлын үйлдвэрт ажиллах хоригдлуудыг ур чадвар, дадал туршлага, ялын хэмжээ, зан харилцаа зэргийг нь харгалзан үзэж ажиллуулдаг. Яг л "наранд" ажлын байрны сонгон шалгаруулалт хийдэг шиг.

Улмаар сайн ажилласан хоригдлууд нь хоногоо ч багасгаж, мөнгө ч хуримтлуулах боломжтой. Хэрэв улсад ямар нэг хохирол учруулсан бол ажил хийж олсон мөнгөөрөө хохирлоо барагдуулж болно. Тэгэхээр төрөөс өгч байгаа хоол унд, хорихын байрыг ашиглаж хэдэн төгрөг дансандаа хуримтлуулж, ар гэрлүүгээ илгээж бас дээрээс нь хүмүүжээд гарах нь тухайн хүний ухамсартай шууд холбоотой юм. ШШГЕГ-аас хоригдлууд руу чиглэсэн олон нааштай арга хэмжээг бодож боловсруулж байгаа ба тухай бүрт нь бид мэдээлэх болно.

Д.Ундрах /24tsag.mn/



0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • gogo (202.9.47.177)
    hetsuu ch yumaa daa huurhii. buur orovdchihloo
    2013 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.5.87)
    tiim bolohoor ene hewliidee teej bga ehed arai deer orchin nohtsoloor hangawal yasiin zugeer yum bishuu l gej
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.5.87)
    ih awyaslag humuus bdag yum shig sanagdsan bi darhanii horihod ochij tusalj bsan ih yanz yanz l humuus bsan ter dundaa ih awyaslag chadwartai bolowsroltoi humuus ih bsan
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.5.87)
    ene shorond dandaa muu hun bdag gej bodohgui bna olon shaltgaanii ulamaas l orson bga zarim hels hergeer hen negnii omnoos yl edelj bga ch yum biluu hen medlee
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.170.80.37)
    saihan bichjeee
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    2 цаг 3 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    2 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    2 цаг 28 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    2 цаг 42 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    2 цаг 50 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    2 цаг 58 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 9 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 56 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    16 цаг 17 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    20 цаг 13 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    21 цаг 24 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    21 цаг 38 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    21 цаг 42 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    22 цаг 22 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    23 цаг 56 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    Өчигдөр 12 цаг 25 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК