Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо

2026-8-28
0
ЖИРГЭХ

Геологи, уул уурхайн салбар бол улсын эдийн засгийн, хөгжлийн суурь нь юм. Хуучин нийгэмд ч тийм байсан, эдүгээ  үр нөлөөлөл нь үлэмж өсөн дээшилжээ.  Монгол Улс зах зээлийн шинэ нийгэмд дэвшин орсон цагаас геологи, уул уурхай бидний амьдралын, улс орны тогтвортой хөгжлийн  салшгүй хэсэг болж өрнөсөн  нь бодит үнэн.  
   
     Хэдий тийм боловч эдийн засгийг тэтгэгч гол  салбараа элдвээр муу хэлэх, худал улстөржүүлэх, шинжлэх ухааны суурь нарийн мэдлэг, чадвараар  хөгждөг өвөрмөц зүй тогтол, онцлогийг үл ойлгон мэдэмхийрэх явдал  хүрээгээ тэлж, ард түмнийг  эсрэг буруу ойлголт руу түлхэх бусармаг үзэгдэл байсаар байна.  Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой, бодит байр суурь, үнэ цэнэ дарагдаж байна. Энэ бүхний горыг, хохирлыг монголчууд өөрсдөө нийтээр амсаж байгаа нь нууц биш. 
     
      Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас эхлэн өөрсдийн нийтлэг эрх ашгаа хамгаалах зорилгоор маш олон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод эрдэс баялгийн салбарт байгуулагдан ажиллаж ирсэн ч  салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалж, дуу хоолойгоо төр засагт нэгдмэл байдлаар хүргэхэд үнэхээр учир дутагдалтай байна. Чиглэл чиглэлээр, дор бүрнээ мэргэжлийн ажлаа сайн хийж, томоохон төрийн бус байгууллагууд манлайлал үзүүлэн ажилладаг боловч нэгдэж ажиллах эрх зүйн боломж хомс.  

      Хариуцлагатай, тогтвортой уул уурхайг төлөвшүүлэн хөгжүүлэх стратеги, салбарын нэгдмэл байдал юу юунаас чухал болсон өнөө цагт Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ баталсан нь нүдээ олжээ гэж харж байна.    

      2025 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж, мөнхүү 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулснаар Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбоотой харилцааг энэхүү хуульд тодорхой тусгажээ.  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд  үйлчилнэ хэмээн хуулийн үйлчлэх хүрээг тодруулжээ.  
      
       Хуулиар Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага дотор буюу 5.1-д “Мэргэжлийн нэгдсэн холбоог тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоод хамтран үүсгэн байгуулна” хэмээн тусгасныг энд онцолъё. Тодруулбал, Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулахдаа Их хурлаа хийж, дүрмээ боловсруулж батална, Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнээ томилно, холбооны нэр, үүсгэн байгуулсан шийдвэрээ баталж танилцуулна зэргээр  хуулийн дагуу олон шат дараалалтай ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. 
      
        Мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулахдаа  энэ хуулийн 5.3.2-т зааснаар “Гишүүдийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх” гэсэн шаардлагыг заавал хангасан байх учиртай. Одоогоор   эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олборлолт, хайгуул, оператор, ханган нийлүүлэгч гээд 60 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн, ууган мэргэжлийн төрийн бус байгууллага  “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” хуулийн энэхүү шаардлагыг хангаж байгаа аж. 
      
       Тийм ч учраас  Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулахад “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” манлайлал үзүүлж, хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан ба анхных нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 253 дугаар тогтоолоор баталсан “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам”-ын танилцуулга байлаа. Ерөнхий сайд Н.Учралын Ажлын албанаас зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцохдоо  эхний ээлжид хамтарсан Ажлын хэсэг байгуулан Их хурлын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой хуулийн хүрээнд шаардлагатай дүрмийн төсөл бэлтгэн санал авах үйл ажиллагааг явуулсан юм.
    

     ♦️2026 оны долдугаар сарын 21. Улсын наадмын дараахан эрдэс баялгийн салбарын мэргэжлийн байгууллагууд, холбоодын төлөөллүүд “Скай Плаза” бизнес төвийн хурлын танхимд хуран цуглаж, Геологи, уул уурхай, эрдэс баялгийн  мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулахаар  Их хурлаа хийлээ. Зуны халуун өдрийг үл ажран эрдэс баялгийн салбарынхаа нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэн нийлсэн, хамтын шийдвэрт хүрсэн түүхэн үйл явдал энэ байв. 
      
        Нийт 38 мэргэжлийн холбооны 47 төлөөлөгч оролцсон геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй үүсгэн байгуулагч мэргэжлийн холбоодын эрх бүхий төлөөлөгчид хүрэлцэн ирсэн тул Их хурлыг хүчин төгөлдөрт тооцож хуралдуулсан билээ.  Төлөөлөгчдийн олонхийн саналаар “Монголын Ашигт Малтмалын Баяжуулагчдын Холбоо”-ны  Ерөнхийлөгч, Техникийн ухааны доктор Б.Чинзоригийг хурал даргалагчаар сонгосноос гадна  хурлын нарийн бичгийн дарга, тооллогын комиссыг ил санал хураалтаар сонгож, хэлэлцэх асуудлыг батлагдсан хөтөлбөрийн дарааллаар танилцуулж, асуудал тус бүр дээр хурлын дэгээр асуулт, хариулт, санал өрнүүлэв.
       
       Их хурлаар “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-ний (ГУУЭБМНХ)  нэр, холбооны дүрэм, суурь зарчим, бүтэц зохион байгуулалтаа хэлэлцэн баталж, нийт гишүүдийн 100 хувийн саналаар тус холбооны  Ерөнхийлөгчөөр МУУҮА-ийн Зөвлөлийн дарга асан Г.Батцэнгэлийг сонголоо. Тэрээр, итгэл найдвар хүлээлгэж сонгосонд Их хурлын нийт төлөөлөгчдөд талархлаа илэрхийлж  “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-ны үйл ажиллагааг  цаашид хуулийн дагуу, мэргэжлийн өндөр түвшинд хариуцлагатайгаар явуулж, салбарын нийтлэг эрх ашгийн төлөө  тууштай ажиллахаа онцлон тэмдэглэсэн. 
     
       Мэргэжлийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчид Г.Батцэнгэл, Б.Чинзориг, З.Ган-Очир, Б.Бямбадагва нарын нэрийг Их хурлын төлөөлөгчид дэвшүүлсэн ба нэр дэвшигчид өөрийн боловсрол, мэргэжил, ажлын туршлага, салбарт оруулсан хувь нэмэр,  холбооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах талаар байр сууриа нээлттэй танилцуулсан юм. Тэднээс Б.Чинзориг, З.Ган-Очир нар нэрээ татаж, Б.Бямбадагва татгалзсанаар шинэ Ерөнхийлөгчөө сонгосон билээ.   
    
       Шинээр байгуулагдсан мэргэжлийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах, гишүүдийг томилох асуудлыг  Их хурлаар  хэлэлцлээ. Удирдах зөвлөлийг геологи 3, уул уурхай 3, эрдэс баялгийн салбар 3 квотоор бүрдүүлэхийг хуралд саналын эрхтэй оролцогчдын олонх нь дэмжив. Геологийн болон уул уурхайн, эрдэс баялгийн салбар санал нэгдсэн гэж үзэн гишүүдийг салбарын төлөөллөөс бүрдүүлэв.  

Үүнд:

  • Д.Даваа-Очир-Газрыг тос, байгалийн хийн хайгуул, олборлогчдын холбоо
  • П.Өлзийнаран-Эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэг
  • Г.Уранбайгаль-Монголын Маркшейдерийн Холбоо
  • Б.Бямбадагва-Монгол нүүрс ассоциаци
  • Н.Батбаяр-Уул уурхайн технологичдын холбоо
  • Б.Чинзориг-Ашигт малтмал баяжуулагчдын холбоо
  • Д.Цогбаатар-Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл
  • Т.Мөнхбат-Геологи

Гонгорын Идэрхангай

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Мэри Жордан (105.116.11.231)
    Саяхан нэг брокер надтай холбогдож, намайг бүтэн өдрийн турш криптовалютад хөрөнгө оруулахыг ятгасан. Би анх 126,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс эхэлсэн бөгөөд гайхмаар нь би дансандаа нэвтрэхийн тулд 35,000 ам.доллар нэмж хүссэн бөгөөд ингэснээр би ямар нэгэн мөнгө авах боломжтой болно. Тэдний хүсэлтээс болж би энэ зохицуулалтгүй арилжааны платформд мөнгөө алдахгүйн тулд онлайн тусламж хайх шаардлагатай болсон тул jbeespyhack-ийн талаар олон эерэг тойм олж харсан. Би туулсан зүйлийнхээ дараа бизнесийн болон хүмүүсийн харилцаанд ил тод байдал чухал гэдгийг ойлгосон. Би түүнд jbeespyhack@gmail.com хаягаар шууд имэйл илгээсэн бөгөөд тэр хариу өгч, нэмэлт мэдээлэл хүссэн бөгөөд би мөн илгээсэн. Би түүнд шаардлагатай мэдээллээ өгч, ажил дээрээ ашигласан хэрэгслүүдийн төлбөрийг төлөх ёстой байсан бөгөөд үлдсэнийг нь тэр хариуцсан. jbeespyhack ажлаа нууцаар, чадварлаг байдлаар гүйцэтгэдэг. Тэрээр чин сэтгэлээсээ хамгийн сайн харилцагчийн үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг. Тэр надад алдсан бүх мөнгөө хурдан олоход тусалсан тул би түүнд үргэлж талархах болно. jbeespyhack@gmail.com
    2026 оны 08 сарын 29 | Хариулах
  • Anna ALvanica (151.240.56.80)
    HOW I GOT BACK MY HUSBAND FROM ANOTHER WOMAN WHO HAD A SPELL ON HIM. I want to appreciate Doctor Vusi +27765871390 for what he has done for me and my family. I was passing through terrible things. The problem started when my husband return back from work and I discovered that his character has changed and few months after he said he is no more interested again in the marriage and I love my husband so much, all my effort to bring my husband back was abortive. I have concluded that my husband will never come back to me again. But I saw people comments on the net about Dr.Vusi how he has helped them in various ways and then my hope of getting my husband back increased and I contacted Dr Vusi about my issue and he said it is a small thing, I should relax my mind that within 48hours my husband will by himself come back home. I never believe Doctor Vusi because I have be hearing about spiritual power but don’t believe that the power work. To my greatest surprise I saw my husband from the window and I rush-out to meet him and he was crying that he never knew what came over him after seeing a lady outside our marriage. I was very happy and I promise to tell people about great and powerful DOCTOR VUSI Spellcaster who has returned my joy back to me. Here is the great DOCTOR Contacts: Call/WhatsApp: +27765871390 Email: drvusispells@gmail.com Website: www.quickresultspells.com
    2026 оны 08 сарын 29 | Хариулах
  • Lisa Werth (187.15.139.136)
    My Experience With Cryptocurrency — CAPITAL CRYPTO RECOVER I lost over $82,000 in Bitcoin after falling victim to a fraudulent online investment scheme. After realizing I had been scammed, I spent considerable time researching possible ways to recover my funds. During my research, I came across CAPITAL CRYPTO RECOVER and decided to contact them after reading their reported success record and encouraging client positive reviews and testimonials. Their team guided me through the recovery process, and I was grateful to successfully recover my lost cryptocurrency. The experience was challenging, but I appreciated the assistance and support I received throughout the process. I’m sharing my experience in the hope that it may encourage other victims to carefully research their options and verify any recovery service before proceeding. I will forever be thankful to you CAPITAL CRYPTO RECOVER Capitalcryptorecover@zohomail.com Website: recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Recoverycapital@fastservice.com Call/WhatsApp: +1 (336) 390-6684
    2026 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    8 цаг 31 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    8 цаг 33 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    10 цаг 35 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    10 цаг 47 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    11 цаг 44 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    12 цаг 2 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    12 цаг 26 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    13 цаг 6 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    13 цаг 18 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    13 цаг 50 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    13 цаг 59 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    14 цаг 1 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    14 цаг 20 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    16 цаг 16 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    Уржигдар 17 цаг 44 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    Уржигдар 17 цаг 17 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 13 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК