Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНСУ-д гэрээгээр ажиллах 4370 иргэнийг бүртгэнэ

2013-7-02
0
ЖИРГЭХ

   07869007d2b05e98bfc275fffff4bae4БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах бүртгэл өчигдөр эхэллээ. Орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа уг бүртгэлийн талаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн Гадаад харилцаа, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Отгонжаргалаас тодрууллаа.

-Ес дэх удаагийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл хаана, хаана явагдаж байна вэ?

         -Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн яамны хамтран байгуулсан гэрээ бий. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу “БНСУ-д ажилчид илгээх тухай  Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд ес дэх  удаагийн Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт буюу (EPS-TOPIK)-ийн  бүртгэлийг зохион байгуулж байна. Учир нь гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар Солонгос улсад ажиллахыг хүсч буй иргэд дээрх шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай. Тиймээс ч зөв­хөн энэхүү шалгалтад тэнцсэн иргэн л гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлэх эрхтэй. Энэ удаагийн бүртгэл уламжлал ёсоороо харьяа дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс дээр явагдах юм. Орон нутагт ч ялгаагүй аймаг, сумдын хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст явагдана.

-Бүртгүүлэхийг хүссэн иргэд ямар, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлага­тай вэ?

       -Бүртгүүлэгчдэд 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх шаардлагатай. Насыг тооцон гаргахдаа бүртгэл явуулах өдрийг тооцно гэдгийг иргэд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, бүртгүүлэхийг хүссэн иргэд  1973 оны наймдугаар  сарын 26-наас  1995 оны  наймдугаар сарын 26-ны өдрийн хооронд  төрсөн байх ёстой. Үүнээс гадна  Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй, элэгний В, С вирус, сүрьеэ, БЗХӨ-өөр өвдөөгүй байх зэрэг  шаардлага тавигдаж байгаа юм.

-Бүртгэлийн хураамж гэж хэдэн ам.доллар банкинд тушаах ёстой вэ?

     -Шалгалтын хураамж болох 24 ам.долларыг  тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар  хөрвүүлэн тооцно. Харин шалгалтын хураамжийг  Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн  Хадгаламж банкин дахь 10210033333 тоот дансанд тушаах ёстой.  Хэрэв бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар  цуцлах тохиолдолд заасан хугацаанд  хураамжийг буцаан олгоно. Харин бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.

-Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт хэзээ явагдах вэ?

      -Ирэх сарын 24-ний бямба, 25-ны ням гарагуудад тус тус шалгалт авахаар төлөвлөсөн. Нэгдүгээр ээлж  09:30-11:40 цагт, хоёрдугаар  ээлж  14:00-16:10 цагт Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт явагдана. Хаана гэдгийг нь тухайн үедээ өөрийн албан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно. Дээрх шалгалтад  тэнцсэн иргэдийн хүссэн зарим иргэдээс тусад нь ур чадварын төвшин тогтоох шалгалт авахаар төлөвлөж байгаа. Тиймээс  хуваарийг хэлний шалгалтад тэнцсэн иргэдийн нэрстэй хамтад нь зарлах юм. Дашрамд дурьдахад, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллах иргэдээс сонгон, шалгаруулна. Тиймээс бүртгэлийн анкетыг бөглөхдөө ажиллахыг хүсч  буй салбараа “аж үйлдвэр” эсвэл “үйлчилгээ” гэж бичих ёстой. Сонгож бичсэн ажиллах салбарыг дараа нь өөрчлөх  боломжгүй тул сонголтдоо анхааралтай хандахыг хүсье. Ирэх сарын 5-ны баасан гарагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн цахим хуудсанд шалгалтын нарийн хуваарийг зарлана.

-Энэ жил нийтдээ хэчнээн иргэнийг бүртгэх вэ?

-4370 хүнийг бүртгэнэ. Ингэх­дээ төвшин тогтоох шалгалтдаа 80-аас дээш оноо авсан иргэдийг онооны дарааллаар авахаар төлөвлөж буй хүний тоогоор шалгаруулна. Аж үйлдвэрийн салбарт 4300, үйлчилгээний салбарт 70 хүнийг бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн албан ёсны вэб хуудас болох www.ces.gov.mn хаягаар авах боломжтой.
Х.Жаргал
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • egi (119.40.102.27)
    za bolihuudaa har gertee haan yviy tend ochij boholzuj zarts shig yvj heden tsaas avch yvhaar ende hooson ch hamaagvi eleg bvten amidriyda bolood l bna mongold chini hugjil bna shvv de haraach.bitgii yvaa ervvl yvaad vldsen nasandaa ysaa tavih l gej eh nutagaa zorinoo so yvlaa geed shan amidarch bgaa gsen hvn bi lav duulaagvi l ym yahav ajillaj 2 hedeh tugurguu buun avaad l neeh ih ym avchihsan ym shig sanagddag bh hari meh orondoo bol erh duraaraa az jargal bayr baysglan chin end vldene gedegiig sana
    2013 оны 07 сарын 03 | Хариулах
  • ЭРЛИЙЗҮҮДИЙН АЛСЫН БОДЛОГО (27.123.214.114)
    МОНГОЛ ЗАЛУУСЫГ ШИНДЛЕРИЙН Б vРТГЭЛ ШИГ Б vРТГЭЖ ШИЛЖ ГАДАГШ НЬ ЯВУУЛНА,ГАДНЫ АЖИЛЛАХ Х vЧ ДОХ ТЭМБ v vН v vД ХЯТАД ВЬЕТНАМ СОЛОНГОСУУДЫГ ВАГОН ВАГОНООР НЬ ЯМАРЧ ШИНЖИЛГЭЭГ vЙ ОРУУЛЖ ИРНЭ.ЭНЭ ХЭНИЙ БОДЛОГО ВЭЭ,ДЭЭР НЬ ЭМС НЬ САДАР ЭМС БОЛЖ ЧИНГЭСИЙН ЦУС БОХИРТОЖ МОНГОЛ vНДЭСТНИЙГ МӨХӨӨНӨ.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    2 цаг 3 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    2 цаг 21 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    2 цаг 27 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    2 цаг 41 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    2 цаг 50 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    2 цаг 58 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 8 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 55 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    16 цаг 17 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    20 цаг 12 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    21 цаг 23 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    21 цаг 38 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    21 цаг 41 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    22 цаг 21 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    23 цаг 56 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    Өчигдөр 12 цаг 25 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК