Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 -р сарын 10 -нд 10.00 – 20.00 цагт ажиллаж, 07 –р сарын 11, 12, 13 –нд амраад, 07 –р сарын 14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.НИЙТИЙН ХООЛ
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 –р сарын 10, 11, 12 –нд ердийн цагийн хувиараар ажиллаж, 07 –р сарын 13,14 –нд амраад, 07 –р сарын 15 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 07 –р сарын 10, 11, 12 –нд ердийн цагийн хувиарийн дагуу ажиллаж, 07 –р сарын 13, 14 –нд амраад, 07- р сарын 15 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ 2013 оны 07 дугаар сарын 11, 12, 13 –ны өдрүүдэд 08:00 -22:30 хүртэл ажиллана.
Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.
Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх явах их багтаамжийн автобус 7 дугаар сарын 11, 12 –нд М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, “Хүй 7 худаг –МУБИС” 07 дугаар сарын 13 –нд МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явна.


























































