зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Баярмаа: Би энгийн л нэг эмэгтэй

2014-6-08
0
ЖИРГЭХ
Жүжигчин Б.Баярмаатай ярилцлаа. Тэрээр хамгийн сүүлд "Бондоолой фильм”-ийн бүтээл "Миний хайр" романтик уран сайхны кинонд тогложээ.  Кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ.
degregr    Жүжигчин Б.Баярмаатай ярилцлаа. Тэрээр хамгийн сүүлд "Бондоолой фильм”-ийн бүтээл "Миний хайр" романтик уран сайхны кинонд тогложээ.  Кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ.

-“Миний хайр” кинонд яагаад тоглох болов? Эргээд уран бүтээлдээ орсноос хойшхи анхны гол дүр байх аа?

- Тиймээ. Бараг хоёр жил ажлаа хийгээгүй. Тэр хугацаанд гэр бүлийнхэндээ санаа тавьж, дахиад хоёр хүүхэд гаргалаа. Шинэ жилийн өмнө ажилдаа орсон. Уран бүтээлдээ ороод Боловсрол телевизийн олон ангит кинонд тоглосон. Тэр хооронд Бондоолой ах яриад санал тавьсан. Ажилдаа орсоноос хойшхи анхны гол дүр л дээ.

-Хүмүүс таныг Бүжингийн дүрээр нь сайн мэднэ. Тэгвэл энэ удаад ямархуу бүсгүйн дүрээр үзэгчидтэйгээ уулзах вэ?

- Төрөө ах бид хоёр залуу гэр бүлийн төлөөлөл болсон дүр дээр ажилласан. Миний дүр бол гэр бүл зохиогоод удаагүй Заяа гээд бүсгүйн дүр байгаа. Заримдаа хүмүүс амьдралыг эхэлсэн шигээ үргэлж сайхан байна гэж төсөөлдөг. Гэтэл амьдрал санаснаар болохгүй. Ийм үед ихэнхи нь салж сарних тухай бодож эхэлдэг. Заяа бол яг тийм эгзэгтэй үе дээрээ байгаа бүсгүй. Энэ мэдээж хүмүүст сургамж болсон кино байгаа. Хүмүүс өөрсдөө ирж үзээд кинонд гарах үг, үйлдэлээс олон зүйлийг ойлгож ухаарах байх.

-Кинонд тоглохын хажуугаар айл гэрийн эзэгтэйн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ? Мэдээж хүүхэдүүддээ цаг гаргах нь багассан байх?


-Уран бүтээлч хүний ард гэр бүлийн хүн нь байдаг.  Манай хүн ажлаа хийж явах хугацаанд нь бүх ар талыг нь даагаад, ямар нэгэн асуудал гаргалгүй, стресстүүлэхгүй, ойлгож дэмжээд явдаг. Энэ миний хувьд маш том давуу тал. Нөхөр маань намайг маш сайн ойлгож дэмждэг учраас би өдий зэрэгтэй ажил төрлөө хийгээд явж байна. Хүүхдүүдээ өсгөөд хажуугаар нь ажил төрлөө хийгээд явна гэдэг амаргүй. Ялангуяа нялх хүүхдүүд бүр хэцүү. Байх үедээ үр хүүхдээ хараад арчилж тордоод явна. Ажилдаа явлаа бол нөхөр эсвэл ээж харна. Би яаж гурван хүүхдүүдээ зохицуулах вэ гэж хүндээр боддоггүй. Хүүхдүүд маань эрүүл саруул өсч бойжоод, би ажлаа хийгээд давхар давхар бүх зүйлийг амжуулж байна даа.
1898411_647122095361275_52240755798417441_o
-Ингээд ярихаар нөхөр тань таныг маш сайн ойлгодог юм шиг санагдлаа. Нөхрийнхөө тухай яриач?

-Манай нөхөр урлагийн хүн биш. Гэхдээ урлагийн мэдрэмж сайтай. Тийм болохоор ч тэр үү кино үзэх их дуртай. Намайг үзэгчийн нүдээр харна. Өөрт нь сайхан байдаг байх гэж би боддог. Бид хоёрын дунд ажил төрлөөс үүдэлтэй маргаан гардаггүй. “Би өнөөдөр тэдэн цагаас зурагтай шүү. Чи ажлаа зохицуулчихаарай” гэхээр “Тэгье” л гэдэг. Тийм болохоор ажлын дундуур ямар нэгэн асуудал ерөөсөө гардаггүй.  Урлагт дуртай урлагийн мэдрэмжтэй хүн гэдэг цаанаа л өөр.  Үүнд  нь их баярладаг.

-Сэдвээ бага зэрэг өөрчилье. Та их урт үстэй байсан. Одоо богиноссон харагдаж байна?

-Үсээ тайрчихсан. Байнга урт үстэй байсан. Тэгээд ч манай найруулагч “Чи яахав дээ дандаа л урт үстэй байсан юм чинь энэ кинонд нэг богинохон үстэй яваад үзэхгүй юу” гэсэн. Тэгээд л тайруулчихлаа. Ер нь таалагдаж байгаа шүү.

-Таныг гурван хүүхэд төрүүлсэн гэхэд итгэмээргүй. Энэ сайхан бие галбирын нууц юу вэ?


-Эмэгтэй хүн хүүхэд гаргахаараа формоо алддаг. Үүнийг эрүүл мэнд талаас нь судлаад үзэхээр эрдэс бодисын дутагдал, стресс ядаргаанаас их болдог юм билээ. Би жирэмсэн байх хугацаандаа энэ талаар судалж байгаад таргалахгүй байх арга хэмжээ авсан. Идэж ууж байгаа хоол хүнс их анхаардаг байсан. Аль болох зөв хооллохыг хичээж  орц найрлага зэргийг нь харгалзана. Бас би гурилан юм бараг иддэггүй. Жимс ногоо түлхүү хэрэглэхийг хичээдэг.

-Та брэндэд хэрхэн ханддаг вэ?

-Дуртай, дуртай /инээв/. Өмнө нь хүүхэд төрүүлээгүй байхдаа олсон мөнгөө өөртөө зориулаад явдаг байсан. Одоо тэгж чадахаа больсон. Яг шаардлагатай үед авна. Ихэвчлэн гэр бүл үр хүүхдэдээ зориулна. Ганц нэг таалагдсан юмаа хэлчихвэл заримдаа манай нөхөр аваад өгчихдөг. Өөрт хэрэгцээтэй байгаа хэрэглээгээ өөрөө л болгохыг боддог. Гэр бүлийнхээ фондоос авахыг боддоггүй. Тэр нь надад ч амар байдаг. Ер нь сүүлийн үед загварлаг эмэгтэйлэг брэндүүдийг сонирхоод байгаа. Би нээх эмэгтэйлэг хүн биш л дээ. Гэхдээ одоо насаа бодсон ч тэр, цаанаасаа л эмэгтэйлэг байх гээд байгаа. Урьд би палаж нэг их өмсөж чаддаггүй байсан. Одоо бол их олон төрлийн даашинзтай болчихсон байна лээ.

- Эмэгтэйлэг хүн биш гэлээ. Ер нь та өөрийгөө ямар хүн гэж дүгнэдэг вэ?


- Зарим хүмүүс хэт их шаардлага тавьдаг. Би тэгдэггүй. Жишээлбэл хамгийн ойр дотны хүн нөхөртөө чи ийм байх ёстой гэдэг. Ийм шаардлага тавьсанаас болж гэр бүлийн хүмүүсийн хооронд хагарал үүсч бие биенээ давах гэсэн хэрүүл гардаг юм шиг санагддаг. Би тийм их шаардлага тавьдаггүй. Бид хоёр залуу байна. Яагаад ийм залуу байж бие биенээ шахаж шаардаад байдагийг би ойлгодоггүй. Ерөнхийдөө манай найзууд чи их тайван хүн гэдэг. Хүн гэр бүл зохиогоод явахаараа зөвхөн өөрийнхөө өнцөгөөс биш өөр хүний өнцгөөс боддог болчихдог юм билээ. Би ийм байна гэж хэлэхээ больдог. Тэгэхээр бусдыг сайн ойлгодог болчихдог. Бусдыг ойлгохоор тэр хүмүүс намайг эргээд ойлгох жишээтэй. Тиймээс өдөр тутмын амьдралаа энгийн аз жаргалтай өнгөрөөхийг хүсдэг. Мэдээж асуудалгүй амьдрал гэж юу байхав. Тэр болгон дээр аль болох тайван хандахыг хичээдэг. Тэгвэл миний амьдрал ч стрессгүй сайхан байх юм шиг санагддаг. Би энгийн л нэг эмэгтэй.

Баярлалаа.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (112.72.13.122)
    yaagaad iim saihan niitleliin door chimeegui ungurchihuj boldoggui yum boloo minii hairtai jujigching muulaad l baih yum bolitsgooldoo neg nevtruulegt orool tolgoi muutai gej dugnegdeh uu sonin l dugnelt bn ter setgegdel bichsen hun ta 50 sayiin unaltand zaaval orooroi tgd ta hichneen ih yum unshdag baisanch gelee tani medehgui asuultuud irne meddeg ch asuultuud irne tgd bi taniig tolgoi muutai gej helehguiee
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • tolgoi muutai (62.216.150.20)
    Emegteileg gej yu yariad bgaag oilgosongui. Emegteileg gej eregtei huniig heldeg yum sh dee. Emegteileg er hun gej , emegtei shinjuudig aguulsan tiimerhuu er huniig heldeg yum. Emegtei hun bol ergetei hun shig geh meteer yarida yum. Emegtei hum bol emegteileg baina shuu dee. Deer 50sayiin unaltad orj bgaag n harsan arai l yum unshdaggui yum bna gej harsan.
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • ok (221.160.199.154)
    Saihan emegtei shuu ...yarij bgaa ni hurtel neg l uur tanai ger buld sain saihniig husey....
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • Bold (46.114.54.184)
    Nuhur ni yasan nariin har tuuchi we helvvlen guilgulan barn baij awch ugch baidag. Huurh gej zailuul gej gants be baihdaan gandan buurahgvil ywsan daa amidarlaa gej hvniiig iim bolgoh ym daa bvvr uruwduchihluu. Bolohgv bol chundaamaan bariad Bold deereen hreed irdee
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • Angiin Zaluu (46.114.54.184)
    Bagnuuriin Balbuur Bor Bayrmaa gedeg ym daa
    2014 оны 06 сарын 09 | Хариулах
  • Demjigch (27.123.214.116)
    Amjilt husii.Saikhan busgui shuu
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • emegtei (182.160.32.195)
    goy emegte :)
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (212.253.236.50)
    amjilt xvsiee
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • Enkhe (95.44.113.114)
    Huurhun busgui shuu amjilt husye
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 5 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 9 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 14 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 17 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК