зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Оюунболд: Нотлох баримтгүйгээр, хэргийг хурдан шийдвэрлэх зорилгоор хүнийг хорьж байна

2014-6-10
0
ЖИРГЭХ
Хуульзүйн яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболдоос цагдан хорих төвүүдэд гарч буй зарим зөрчил дутагдлын талаар асууж тодрууллаа.
 Untitled-2_500x500   Хуульзүйн яамны ахлах мэргэжилтэн Г.Оюунболдоос цагдан хорих төвүүдэд гарч буй зарим зөрчил дутагдлын талаар асууж тодрууллаа.

-Цагдан хорих төвүүдэд хэлмэгдүүлэлт их байна. Байр нь стандартын шаардлага хангахгүйгээс хүний амь нас эрдэж байна гэх нь их боллоо. Одоогийн тогтолцоог салбар яамны хувьд яаж өөрчлөх юм бэ?
-Өнөөдрийн нөхцлийг ярихаас өмнө хүнийг яагаад цагдан хорьж байна гэдгийг, цагдан хорьж байгаа үндэслэл журам нь хуулийн дагуу явж байна уу  үгүй юу, хууль сахиулагчийн үзэмж, хуульчийн өнгөц үзлээр хүнийг цагдан хорьж байна уу гэдгийг ярих нь зүйтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлийн хүрээнд бид хүний эрхэнд халдаж, хүний халдашгүй эрхийг хязгаарладаг энэ үндэслэл, журам нь өнөөдөр зөв үү буруу юу, бид цаашид хаашаа явах вэ гэдэг асуудлаар энэ хурлыг хийж байна.

Бид 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үзэл хандлага, ерөний тогтсон загварын хүрээнд өнөөдрийн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн цагдан хорих заалт хэвээр байгаа. Хэдийгээр тодорхой болсон юм шиг харагдаж байгаа боловч онц хүнд гэмт хэрэгт хүнийг хорихдоо оргон зайлж болзошгүй гэдэг өөрсдийн урьдчилан төсөөлсөн үндэслэлээр хүнийг цагдан хорьж байна гэсэн олон улсын хүний эрхийн стандартад нийцэхгүй зүйл байдаг. Тэгэхээр одоо Хуульзүйн салбарын шинэтгэл явагдаж байгаа энэ үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг цоо шинэ үзэл хандлагаар эргэж  харах шаардлагатай гэж үзэж байгаа.
Ялангуай хүний эрхэд зөвхөн хуулиар л халддаг байх хэрэгтэй. Тухайлбал, одоо үед хүнийг цагдан хорихдоо хуулиас гадна дүрэм, журам заавраар хүний эрхэд халдаж, хязгаарлалт хийж байна.

Тэгэхээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, УЕПГ-ын хамтарсан тушаал, заавраар цагдан хорих арга хэмжээг авахдаа яаж авах вэ, хүнийг хэдэн цагаар хорьж, өмгөөлөгчид нь хэдэн цагаар мэдэгдэхэв гэхчлэн нарийн дүрэм журмуудыг эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааж өгөөгүй байдаг. Харин үүнийг дүрэм, журмаар зохицуулах гэж оролдсон байгаа. Гэтэл энэ дүрэм журманд хууль заагаагүй үндэслэлээр хүнийг цагдан хорьж болох зүйлүүдийг заасан байгаа юм. Тухайлбал, хуулиараа хүнд, онц гэмт хэрэгт хүнийг хорьж болдог. Гэтэл хүндэвтэр гэмт хэрэгт хүнийг хорьж болох тухай үндэслэл журмыг   энэ дүрэм журам заавраараа тогтоосон байдаг.

-Тэгэхээр цаашдаа ямар хандлагаар явах ёстой юм бэ?
-Хуулиар хүнийг цагдан хорихдоо процесс нь тодорхой байх ёстой юм байна. Хоёрдугаарт, гарааны тэгш боломжоор хангаж , өмгөөлөгчтэй нь байлцуулж мөн яллах талуудыг байлцуулж, цагдан хоригдож байгаа хүний санал хүсэлтийг сонсож, нотлох баримтанд тулгуурлаж цагдан хорих шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол ямар нэг нотлох баримтгүйгээр, хэргийг хурдан шийдвэрлэх зорилгоор, хэргийг нь хүлээлгэх арга барилаар ажлаад ирсэн олон жилийн хэвшмэл хандлага байна. Хэвшмэл хандлагаас салахын тулд сургалт гэхээсээ илүү хуулийг сайжруулах чухал. Ийм учраас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хууль гээд хуулийн төсөл боловсруулж  байгаа. Ер нь эрүүдэж, байцааж, шийтгэх тухай хууль гэсэн ийм нэртэй хуулиасаа эхлээд бид өөрчлөх ёстой гэж үзэж байна. Цаашдаа хүнийг хорихдоо хуралдаж байж бүх талаас нь авч үзэж байж хорих эсэхээ шийдэх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Тэгэхгүй бол 1994-2002 он хүртэл үндсэндээ 1963 оны эрүүгийн байцаан шийтгэх хууль  үйлчилж, цагдан хорих үйл ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэж байсан. Гэтэл цагдаагийн байгууллага энэ үүргийг хүлээснээр хэргээ шалгадаг аргаа болгосон. Энэ арга барил хэдийгээр 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль батлагдсан ч хандлага арга барил нь хэвээр явж ирсэн.
Олон нийтийн хандлага,  Иргэний нийгмийн байгууллага болон Олон улсын байгууллагаас удаа дараа өгч буй зөвлөмжөөс харахад “цагдан хорих арга чин байцаалтын нэг хэрэгсэл болоод байна шүү. Цагдан хорих нөхцөл нь өөрөө эрүү шүүлтийн нөхцлийг агуулаад байна”. Тиймээс та бүхэн хууль тогтоомжоо зайлшгүй өөрчилж, онцгой тохиолдолд хүнийг цагдан  хорьж байна уу гэсэн зөвлөмжийг  Монгол Улсад удаа дараа өгсөн байдаг.

-Тэгэхээр хуулиас гадуур дүрэм зохиогоод түүгээр иргэдийн эрх ашгийг боогдуулаад байна гэж ойлгож болох уу?

-Ер нь 2002 оноос өмнө зөвхөн прокурорын шийдвэрээр хүнийг цагдан хорьдог байсан. 2002 оноос хойш Эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчлэгдэж энэ эрхийг шүүгчид өгсөн байгаа. Гэтэл шүүхэд очсон эрх мэдэл  нь прокурор , сахиулагчид ч хэвээр байгаад ирсэн. Яагаад гэхээр энэ саналыг мөрдөн байцаагч гаргадаг. Прокурор түүнийг нь шүүхэд танилцуулж цагдан хорих зөвшөөрөл авдаг. Гэтэл шүүгч процесс байхгүй учраас хууль сахиулагч, прокурор хоёрын гаргаж өгсөн нотлох баримтыг өөрийн хүрээнд уншаад эсвэл тэдний ярьсан зүйлээс ойлголт аваад  тухайн иргэнтэй огт уулзалгүйгээр цагдан хорьдог. Ийм зүйл практикт тогтоод 12 жил болж байна. Тэгэхээр энэ практикийг бид хуулиар болон зохион байгуулалтаар өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа.

-Цагдан хорих төвд хүмүүс эмнэлэгт хэвтэх боломжгүйгээсээ болоод амиа алдаж байна. Тэгвэл хуулийн шинэчлэл хийснээр эмнэлгийн асуудал хоригдлуудын эрүүл мэндийн асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

-Урт хугацаагаар хүнийг цагдан хорих үндэслэл тодорхой байх ёстой. Мөн цагдан хоригдож байгаа этгээд өөрийгөө цагдан хоригдохгүй байх хүсэлт гаргахад тэрнийг нь хэлэлцэх журам байх хэрэгтэй.  Одоо бол хүсэлт, гомдол гаргаад байдаг. Түүнийг нь авч хэлэлцдэггүй. Үүнээс болж удаан хугацаагаар хоригдож эрүүл мэнд нь муудах байдлаар амь нас нь эрсэддэг. Түүнчлэн, зөвхөн эрүүгийн яллагдагчаас гадна сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль үйлчилж байгаа. Энэ хууль маань 1999 онд батлагдсан. Тэгэхэр бид үүнийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчилж байгаа хүрээнд  энэ хуулийг шинэчилж, эрүүгийн байцаан шийтгэх хуульд нь тодорхой хэмжээгээр шингээх замаар  процессжуулах ёстой гэж үзэж байна. Дэлхийн ихэнх улс оронд хүний гэм буруутай, үгүйг хэлэлцэхдээ зайлшгүй хурал хийдэг.

-Цагдан хорихоос өөр ямар төрийн ял эдлүүлэх арга хэмжээ байдаг вэ?

-Гэрийн хорионд байлгах, гэрч хохирогчтой уулзахыг хязгаарлах аргууд бий.

- Сэжигтнээр татсанаас хойш хэд хоног хорих ёстой байдаг гэж хуулинд заасан бэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтнээр татсанаас хойш 14 өдөр цагдан хорих ёстой байдаг. Энэ 14 хоногт яллагдагчаар цагдан хорих шийдвэр гараагүй бол суллагдах хуулийн заалт хэвээр байгаа. Аль болох хүнийг цадган хорихгүйгээр яаж шалгах вэ гэдэг асуудал л чухал.
Ихэвчлэн иргэдийг ямар хэрэгт цагдан хорьж байгааг нь хэлэлгүйгээр, эсвэл ар гэрт нь мэдэгдэлгүйгээр  журмуудыг зөрчиж цагдан хорьдог асуудал байгаа. Түүнчлэн урт хугацаагаар цагдан хорьдог. Энэ гурав хүний эрх зөрчигдөх асуудал болдог. Эсвэл эрүүдэн шүүх нөхцөл болдог. Гуравдугаар эрүүл мэнд муудах ийм эрсдэлүүдэд хүргэдэг.

-Хууль шинэчлэхээс гадна цагдан хорих байруудын орчин нөхцөл стандартын шаардлага хангагүй байгаа юм биш үү?
-Цагдан хорих байрыг 2007 онд шинэчилж, Улаанбаатар хотод 461 цагдан хорих байр байгаа. Цагдан хорих байрыг аль болох Олон улсын хүний эрхийг хамгаалах стандартад  нийцүүлэх үүднээс барьсан байгаа. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих шийдвэрийг биелүүлэх хууль гэж байгаа. Тэгэхээр энэ хуулийг ч зайлшгүй эргэж харж, өөрчлөх хэрэгтэй байгаа.

-Ер нь одоогийн үйлчилж байгаа хуулинд иргэн өөрийгөө хууль зөрчиж хорьж байна  гэж гомдол гаргах эрх нь бий юу?

-Одоо бидэнд хүчин төгөлдөр болж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68, 69 дүгээр зүйлд зааснаар тухайн хорих байгууллагаараа дамжуулаад гарах эрх нь нээлттэй байгаа. Хэдийгээр энэ эрх нь нээлттэй байгаа ч өөрийг нь оролцуулж авч хэлэлцэх процесс нь байхгүй байгаа учраас тухайн хүний гаргасан хүсэлтийг авч хэлэлцэхгүй, орхигдох нөхцөл байдал үүсээд байж болзошгүй.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (118.108.177.202)
    Temuujin anh orost bolovsrol ezemshsen tsagdaagiin bolovson huchintei hamtarch ajjilahgui gehciheed ene nuhriig tsagdaagiin asuudal haritsan heltsiin dargaar tavisan baigaa yum. getel ene nuhur ni uuruu bolovsrol, ajliin tyrshlaga helnii medlegeer ih yadmag, tegsen murtluu ichih bulchirhai baihgui hariutslaggui hudlaa bulteerdeg. Er ni bol amerkiin tsagdaagiin tuhai olon angit kinon deerees uzsen medleg deeree tylgyyrlaj tsagdaag shinechlel hiih shahsan nuhur baigaa yum. Er ni bol Temuujingiin tsagdaatai holbootoi gargasan bodlogiin bolon taktikiin aldaa bolgonii ard ene nuhur baigaa. Tsagdaad 1,2 jil ajjilahdaa yadaj oims gutliin ch hulgai ilruulj shalgaj uzeegui ene nuhur tsagdaagiin jargal zovlong yaj medeh ve dee. Temuujin yavaandaa aldaagaa med=sen bololtoi ene gariig husaad Amarzayag dergedee avsan.Odoo baidal jaahan deerene gej naidaj bna
    2014 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (118.108.177.202)
    Ene nuhur huuli zuin yamand heltsiin darga hiij baigaad sayahan husagdaj ahlah mergejilten bolosn. Tsagdaad ajjilaj shalisan yum baihgui darga nartaa bainga daramtluulsaar baigaad garsan. Daraa ni ter hariugaa avch, Temuujing tsagdaagiinhantai hagarlduulah, tsagdaag uneguiduuleh zeregt gol uureg guitsetgesen. JIsheelbel uuruu deslegchees deesh yavaagui uchraas tsagdaagiin tsoliig ustgah ajliig hiisen. Sumuudad taraasan sandliin asuudliig uls turjuulj, tsagdaagiin udirdlaga bolon Temuuijin said nariin dund hov zuuj hagarlduulsan. Temuujin teneg bish bolohoor ene gariin tariig ni taniad zailuulsan baih. Ug ni 1 ardchilal guij yavj Temuujingees zuugdsen gar. Ene hudlaa gar hudlaa l yum yarina shuu.
    2014 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.193.16)
    ЯГ ҮНЭН ШДЭЭ.
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Vorshilov (112.72.13.251)
    Tsagdaa nariin business humigdah ni dee
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.40.40)
    ene tanii bodol uu esvel huul zuin saidiin bodol uu esvel zasgiin gazriin bodlogo uu esvel esvel eronhiilogchiin zovloh onorbayariin bodlogo uu
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    21 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 31 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 35 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 39 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 42 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК