зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дамба: Би улстөрчдийн биш уурхайчдын өмнөөс ярьдаг

2014-6-23
0
ЖИРГЭХ
Монголчууд нүүрсээ БНХАУ-д нарийн царигийн төмөр замаар зөөх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэл авчирч магадгүйг илэрхийлсэн нэвтрүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр цацагдав. Цахим ертөнцөөр ч гэсэн хүчтэй тарж байна. Харин энэ нэвтрүүлгийн эсрэг дүрийн баатар нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба байлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
db107ac7ce93a57bigМонголчууд нүүрсээ БНХАУ-д нарийн царигийн төмөр замаар зөөх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэл авчирч магадгүйг илэрхийлсэн нэвтрүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр цацагдав. Цахим ертөнцөөр ч гэсэн хүчтэй тарж байна. Харин энэ нэвтрүүлгийн эсрэг дүрийн баатар нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба байлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчийн албаа өгсөн гэв үү. Ямар шалтгаанаар тэр вэ?

-Дөрвөн жилийнх нь хугацаа дууссан. Яахав, энэ албанд ажиллахдаа уул уурхайн салбарынхны итгэлийг дааж ажиллахыг хичээсэн. Хичээл зүтгэл маань ч гэсэн талаар болоогүй болов уу. Салбарынхаа төлөө явсан учраас Хятадын урвагчаар дуудуулах шиг боллоо. Одоо Геологи, уул уурхайн мэргэжлийн инситутын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

-Амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр гарсан “100 чухал сэдэв” нэврүүлгийн талаар асууж тодруулах зүйл олон байна. Ингэхэд та хэний “бууны нохой” болчихов оо?

-Хэний бууны нохой болсноо ч ойлгоогүй. Би бол жирийн нэгэн уул уурхайн инженер хүн. Насаараа л энэ салбарт ажилласан. Улстөрч биш, улс төрд далд байдлаар ч гэсэн оролцдог хүн биш. Го.Бадарч гэдэг сэтгүүлч сарын өмнө нарийн царигийн төмөр замын талаар ярилцлага авъя гэхээр нь очсон. Тэгсэн Х.Баттулга гишүүнийг давхар дуудчихсан байсан. Бид хоёрын хувьд үзэл бодлын зөрүүтэй санал байсан учраас бага зэрэг маргалдсан. Гэтэл нэвтрүүлгээр юу, юу гэж ярьсныг гаргалгүйгээр зөвхөн намайг доромжилсон хэсгийг нь монтажлаад оруулчихсан байна лээ. Намайг олон түмний өмнө дэндүү их доромжилж, дайсан мэт болгож харууллаа. Ёстой нөгөө эх орноосоо урвасан, дайсны тал юм шиг харагдуулсан байна. Тэгвэл бодит зүйлийг хэлье. Юу ярьсан гэхээр Монголд нарийн царигийн төмөр зам хэрэгтэй. Нүүрсээ борлуулахад өртөг зардал нь бага гэдэг утгаараа нарийн төмөр зам эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж л ярьсан. Үүнийг би ганцаараа яриад байгаа юм биш. Уул уурхайн салбарынхан бүгд л ярьж байгаа. Мэргэжлийн бус болоод энэ талын нарийн мэдээлэлгүй хүн бол Д.Дамба ёстой нэг урвагч юм байна гэж ойлгох байх даа. Мэдээлэлгүй хүнд сөрөг байдлаар ойлгуулж толгойг нь угаах ажиллагаа боллоо гэж бодож байна. Үүнд харамсч байна. Уг нь Го.Бадарч гэдэг сэтгүүлчийг шударга, ардчиллын төлөө явдаг гэж бодож байсан юм. Гэтэл нөгөө өөрсдийнх нь хэлдгээр өөрөө бууны нохой юм биш үү. Ярьсан зүйлийг нь гаргалгүй элдэв монтаж хийгээд сөрөг дүрд тоглуулчихсаныг нь хараад тэгж хэлэх байна. Миний хувьд хохироод байгаа юм алга. Гэхдээ хүний нэр хүндийг ингэж зохион байгуулалтаар унагаж болохгүй.

-Хуулийн байгууллагад хандах уу?

-Хандаад ч яах билээ. Эмзэглээд байгаа юм алга. Би худал яриагүй, булхай хийгээгүй. Үнэн зүйл ярьсан. Эдийн засаг, техникийн талаасаа нарийн царигийн төмөр зам хэрэгтэй  гэж ярьсан. Түүнээс биш ОХУ-ын төмөр замыг үгүйсгээд байгаа юм алга. Засгийн газраас УИХ-д нарийн царигийн төмөр зам барих төсөл өргөн барьсан юм билээ. Түүнийг нь эсэргүүцсэн нэвтрүүлэг хийх гэсэндээ надаар туг тахиж гаргав уу гэж харж байна. Эцсийн дүндээ Д.Дамба гэдэг хүн улстөрч, эрх мэдэлтэн биш. Нарийн цариг төмөр тавина гэж шийддэг удирдлага нь  ч биш.  Ямар ч  уул уурхайгүй,  зөвхөн мэргэжилтний хувьд нарийн царигийн төмөр замын гарах зардал бага гэсэн тооцоо байгааг л ярьсан. Ийм байтал тэр улс төрч эрхэм яагаад надтай тэмцэлдээд, элдвээр доромжлоод байгааг нь ойлгохгүй юм.

-Та хэн нэгний өмнөөс ярьдаг юм биш биз дээ?

-Би хүний өмнөөс ярьдаг. Гэхдээ Монголын уурхайчдын өмнөөс ярьдаг. Хэн нэгэн улстөрчийн өмнөөс ярьдаггүй.

-Нэвтрүүлгээс харахад найман аймгаар дамжаад нүүрсээ цөлмөөд дуусах юм биш шүү. Хятадын бодлого нь тийм юм гэж харагдаж байна лээ?


-Мушгиж гуйвуулсан учраас тэгж ойлгогдох нь аргагүй. Ер нь Монгол Улс зөвхөн Хятад руу нүүрсээ нийлүүлэх гэж байгаа юм биш. Хятадаар дамжаад далай руу гармаар байна. Хоёр том гүрний дунд хавчуулагдчихаад тэдэнтэй л харилцана гэж таарахгүй. Нөгөө талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Хэрэв тэр хүмүүс нь нарийн царигийн төмөр зам аюулгүй байдалд хортой гэж үзвэл болиулчих боломж нь байна. Түүнээс биш нарийн цариг гээд цээжээ дэлдээд суугаад юм алга. Мэргэжлийн хүний хувьд ашигтай гэсэн саналтайгаас өөр цаашгүй. Яагаад гэхээр уул уурхайн бүтээгдэхүүн өөрөө заавал тээвэр шаарддаг. Үүнийг бага зардлаар хэрэглэгчид хүргэх арга нь далайд гарцгүй орны хувьд төмөр зам юм.

-Хэрэв нарийн царигийн төмөр зам тавьчихвал нүүрсээ шавхаад дуусах юм биш биз. Манай улсын нүүрсний нөөц хэр баялаг юм бэ?


-Монгол бол асар их нөөцтэй. Геологчидын урьдчилсан таамагласан нөөцөөр 170 гаруй тэрбум тонн нөөцтэй. “Тавантолгой”-г барьж идэхгүй нүүрстэй  гэдэг. Тэр нь ердөө зургаан тэрбум нөөц шүү дээ. Түүний хажууд 170 тэрбум тонн нөөц гэхээр их байгаа биз. Өнөөдөр дэлхий дахинаа нүүрс хэрэглэж эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа.  Гэхдээ удалгүй үүнээс татгалзаж эхлэхээр байна. Бүр татгалзаад ч эхэлчихэж. Магадгүй нүүрсийг түлшний зориулалтаар хэрэглэдэгийг 20 жилийн дараа болихыг үгүйсгэх арга алга. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн хандлага нь тийм байна. Тэр хүртэлх хугацаанд жаахан нүүрс гаргаад мөнгөтэй болж улс орны эдийн засгаа яагаад  дээшлүүлж болохгүй гэж. Хэрэв шинжлэх ухаан хөгжөөд ирэхээр 20 жилийн дараа бидний нүүрсийг хэн ч авахгүй  байж магад. Түүнээс биш гялгар уутанд элс хийгээд гоожуулж байгаа мэт цөлмөөд дуусна гэж ойлгож болохгүй. Ийм арчаагүй аргаар илэрхийлж таарамгүй байгаа юм.Эцсийн дүндээ бид баялгаа боруулж амьдрахгүйгээр өөр яаж амьдрах юм бэ. Үүнийг улстөржүүлэх нь онцгүй байна.

-Үнэхээр найман газраар нүүрсээ тээвэрлэхээр байгаа юм уу?

-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд тийм найман чиглэл байхгүй. Говь-Алтай, Ховд аймгаас нүүрс тээвэрлэнэ гэж бичээгүй байсан. Зөвхөн Гашуунсухайт, Бичигт, Замын-Үүд гэсэн хэд, хэдэн газрыг нэр заасан байна лээ. Ийм байхад дэндүү гуйвуулах юм даа. Хэрэв манайх өргөн царигтай байгаад Хятадын хил дээр нүүрсээ буулгаад тээвэрлэе гэвэл байгаль орчин, эрүүл ахуйн хувьд дэндүү их эрсдэлтэй. Өнөөдөр Гашуунсухайтын наана байх “Цагаан хад” гэдэг газар нүүрсийг буулгаад эргүүлэн тээвэрлэж байна. Тэнд хүний эрүүл мэнд, байгаль экологи туйлдаж байгаа шүү дээ. Дээрээс нь нүүрсийг нэгээс дээш удаа ачиж буулгах юм бол чанарын алдагдалд ордог.

-Хэрэв нарийн царигаар нүүрсээ зөөлөө гэхэд Монголын эдийн засаг ямар хугацаанд эргээд сэргэх юм?

-Засгийн газар энэ жил 30 сая нүүрс гаргана гэж зарласан. Дараа жилээс эхлээд 50 сая гаргана гээд мөрийн хөтөлбөрт нь бий. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа ойрын 10 жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлнэ гэсэн гэрээ хэлэлцээр хийчихсэн. Гэрээ хэлэлцээрээ биелүүлэхийн тулд тээврийн оновчтой систем хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас хяналтгүй нүүрс явчих юм шиг яриад байна. Монгол Улс хилийн цэрэг, гаалийн байгууллагатай. Бүгдийг жигнээд хянаад гаргана. Юу гэж усны урсгал шиг явуулах юм бэ. Асуудалд бодитой л хандмаар байгаа юм даа.

-Хамгийн гол нь хятадууд өөрсдөө нүүрсний асар их нөөцтэй гэдэг шүү дээ. Ийм байхад  манай улс нүүрсээ нийлүүлэх хэрэг байна уу. Эдийн засгаа бодоод нийлүүлэх шаардлага гарах ч дараа нь ямар нэгэн байдлаар хамааралтай болчих вий?


-БНХАУ нь манайхаас илүү их нөөцтэй нь үнэн. Асар их нөөцтэй. Гэхдээ жилд хэдэн тэрбумаар нүүрс хэрэглэдэг улс. Дэлхийд хамгийн их нүүрсний хэрэглээтэй орон. Хэрэгцээнийхээ 80 хувийг өөрсдөө хангадаг. Үлдсэн 20 орчим хувийг гаднаас авч байна. Ингэхдээ бас ганцхан манайхаас аваад байгаа юм биш. Казахстан, Авсрали, ОХУ, Индонез гээд олон орноос авч байгаа. Үүнийг улстөржүүлэх ямар  ч шаардлагагүй л байхгүй юу. Ер нь нэвтрүүлгээс харахад зарим хүнийг юуны талаар ярьж байгааг нь хэлэлгүйгээр яриа авчихсан юм биш үү. Тэгж ажиглагдаж байна лээ. Б.Лхагвасүрэн гуай бид хоёр найз. Тэгэхэд мань хүн “Юу яриад байгаа юм бэ. Би заваан юм ярихгүй” гээд юуны талаар ярьж байгаа нь хүртэл бүрхэг юм билээ. Энэ мэтчилэн элдэв цуглуулгатай хярамцаг шиг л нэвтрүүлгээр хүний нэр төрд халдаж таарамгүй гэдгийг онцлох байна.

Д.БОЛОРМАА

Эх сурвалж: www.shuud.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.126.89.251)
    БУУНЫ НОХОЙ гэж бусдын өмнөөс юу ч хамаагүй ярьдаг үйлддэг хүнийг хэлдэг.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.193.20)
    УУРХАЙЧИНЫ НЭР БАРЬСАН УЛСАА ХУДАЛДАГЧ НЭГЭН
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.13.13)
    Х.Баттулга,Го.Бадарч хоёр хэзээ ч Монгол орны төлөө боддог хүмүүс бишээ
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (112.72.13.13)
    Дамба гуай битгий санаа зов Х.Баттулгын бохир аргыг хэн ч мэднэ. Го.Бадарч угаасаа мөнгөний төлөө нэвтрүүлэг хийдэг шуддарга дүр эсгэсэн этгээд байгаа юм
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    Буудаж алаач пиз даакыг
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • dambii jaa (117.53.85.209)
    Ter uls chin 20 jiliin daraa hereglehguu geed daraad bgagna cham shig ymnuud oilgohgui bgan geologch bish hunii huvid geologch hund helchii amerik delhiin tom tom ulsuud nuursnii asar ih nootstei hereglehguu geed daraad bnuu mulgui mal mine nuurs hereglehguu bn gj haach bhgu tiim erguu yrij bhaas icheech dambii jaa mine
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.9)
    дамбаа чи домбо болов доо.
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (14.51.63.110)
    ***** l daa
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • bold herhen hataagsan n" (103.26.193.1)
    Damba bol tuluv tomootoi, sain mergejilten. Hulgai hiideg uls turch bish ee
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    Yyrhaichid odoo bhgyu ,dandaa gadniihan mongoliin bayalgiin ezen bolson.tegeheer chi tednii hulsnii zarts ni mede*****
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    Zailaa *****
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • mongol (202.131.233.251)
    Ee dambaa muu shuvuun tseejee haanaas garj irsen gai bee
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • mongol (202.131.233.251)
    Ulsaa hudaldsan muu novshnuud bi yvlaa
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.226.194)
    hehe erguu JENko n daldaasan daldaakuud heniig dagaj yunii tuluu daldaagaad bgaagaa medehgui daldaakuud
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.170.68.19)
    damba tuuchiig dairaldsan gazar ni nam tsohi bitgii naad nuhurtee yum zar chuluugaar shidej *****
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (61.102.221.71)
    Er ni uurhaichid gedeg chini hen yum ve?????????????? Luivarchid bish gej uuuuuuuuu......Tomchuudiin buunii nohoi ooroo ch hayagdaliin idej bgaa biz oilgomjtoi...Ireeduid hetsuu dee ta nar...
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.23.51.11)
    дамбаоли
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • buunii nohoi (202.55.182.210)
    buunii nohoi
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • зочин (103.9.90.232)
    та уурхайчид биш ард түмний өмнөөс бодох хэрэгтэй байсан. дааганаас биш даравгараас болдог гэж үг байдгийг та санаж яваарай.
    2014 оны 06 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    16 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 26 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 34 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 37 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК