зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Балжинням: Косто Рика шөвгийн дөрөвт үлдчихвэл жинхэнэ сенсаци

2014-7-05
0
ЖИРГЭХ
Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямтай Бразилын хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай ярилцлаа.
    olloo_mn_1404446704_5353Хөлбөмбөг тайлбарлагч Э.Балжиннямтай Бразилын хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай ярилцлаа.

- Сайн байна уу? Хоёулаа яриагаа энэ жилийн дэлхийн аваргын онцлогоос эхлье.

-  Энэ жилийн ДАШТ миний хувьд онцгой болж байна. ОХУ-ын шигшээ багийн фанат миний хувьд хайртай багаа дэлхийн аваргаар тайлбарлан хүргэх боломж тохиолоо. Энэ дэлхийн аваргыг би найм, есөн сарын турш  сэтгэл догдлон хүлээсэн. ДАШТ сайхан үргэлжилж байна.

- Өмнөх дэлхийн аваргуудтай харьцуулахад зохион байгуулагч орон болон шүүгч нар шүүмжлэлд их өртлөө. Энэ талаар?

-    Ер нь шүүгч нар шүүмжлэлд өртдөггүй тэмцээн уралдаан гэж бараг байдаггүй юм. Би тэгж л хэлэхээр байна. Эхний хэдэн тоглолтуудад шүүгч нар алдаа гаргалаа гэж байсан. Яахав тиймэрхүү юм байж л байдаг. Хоккей бол шүүгчийн шүүлтийг удаашруулсан бичлэгээс дахиж хараад шийдвэрээ өөрчилж болдог. Хөлбөмбөг бол болдоггүй. Түүгээрээ онцлогтой. Тэгэхээр шүүгч хөлбөмбөгийн үр дүнд гол нөлөөтэй хэвээрээ байгаа. Энэ нь ч үзэгч түмэнд таалагддаг гэж би боддог. Энэ бол байх ч ёстой. Зохион байгуулагч орны хувьд ДАШТ-ийг далимдуулан цалин хөлсөө нэмүүлэх арга хэмжээ авч байсан. Бразилийн Засгийн газар ч цалинг 20 хувь нэм гэвэл 10 хувь нэмээд зохих арга хэмжээ авсан. Бразилын ард түмэн хөлбөмбөгт хайртай. Ид шидтэнүүдийн өлгий нутаг болсон ард түмэн учраас дэлхийн аваргын шүглийн дуу эхлэнгүүт энэ тухай асуудлыг ярихаа больсон. Үүнийг ETV телевиз ч хөндөж яриагүй тул би энэ тухай бараг мартсан байна. Дэлхийн аварга сайхан болж байна. Өөр өнцгөөс хардаг хүмүүс нь юу гэж хэлэхийг би мэдэхгүй юм.

-  Том багуудад халгаатай дэлхийн аварга болж байна гэж яриад байгаа?

-  Дэлхийн аваргын шөвгийн наймд бүх том багууд үлдэнэ гэж юу байхав. Одоо найман баг үлдчихээд байж байна. Энэ наймаас тав нь үнэхээр том баг. Энэ таваас дөрвийг нь шөвгийн дөрөвт үлдээсэй гэж бодож байна. Хэрэв миний бодож байгаа дөрвөн том баг үлдчихвэл ойрд байгаагүй сайхан дэлхийн аварга болох гэж байна. Испани, Англичууд тэмцээнийг эрт орхисон нь хөлбөмбөг дэлхий даяар даяарчлагдан гадаадын том том лигүүдэд очиж тоглодог болсоноос ур чадвар ерөнхийдөө ойролцоо түвшинд ирж байгааг харуулж байгаа юм.

-  Та нэгэнтээ Испанийн ноёрхол уналаа гэж байсан. Испани цаашид ноёрхолоо сэргээх боломж бий юу?

-  Байлгүй яахав. Испанийн залуучууд 2012 оны Европын аваргад түрүүлсэн. Гадаадын том багуудад ч олноороо тоглож байна. Тэд дахиад зөндөө олон дэлхийн аваргад түрүүлнэ. Испани дээр бол санаа зовох юм байхгүй.

-  Шөвгийн найм эхлэчихлээ. Та аль багийг дэмжиж байна?

- Дэмжихийн хувьд би түрүүн ярьсан дөрвөн багаа бодож байна. Түүнээс түрүүлчихээсэй гэвэл эх орондоо зохиогоод 200 сая хүний уур уцаарыг хүргээд байгаа юм чинь одоо тэр 200 сая хүн амаа Бразил орон баярлуулах хэрэгтэй. Энэ чинь хоёр сая биш 200 сая шүү дээ. Эх орондоо зохиолоо Бразил 12 жилийн өмнө дэлхийн аваргад түрүүлж байсан. Түүнээс хойш нэлээн завсарлачихлаа. Аргентин ч гэсэн. Леониль Месси маань 1986 онд Марадона түрүүлснээс хойш түрүүлсэнгүй. Месси ч түрүүлсэн ялгаа байхгүй. Энэ дөрвөн баг бол дөрвүүлээ миний хайртай баг учир надад тэр энэ гээд байх юм алга.

-  Энэ жил төсөөлөөгүй хоёр ч баг шөвгийн наймд үлдлээ. Тэдгээр багууд шигшээд үлдэж чадах болов уу?

-  Колумбын хөлбөмбөгчид Европын том том лигүүдэд тоглодог. Тэр нь нөлөөлж байгаа юм байлгүй. Харин Косто Рикагийн хувьд тоглолт болгондоо зөв тактик хэрэглэснийх байх. Гэхдээ шөвгийн найм дээр ирлээ. Косто Рикагийн хувьд одоо болно биз дээ.  Би тэгж бодож байна. Косто Рика, Нидерландтай таарсан байгаа. Нидерландын ододууд  Косто Рикаг амархан хожихгүй. Гэхдээ сүүлчийн шүглийн дуу дугарахад ямар нэгэн байдлаар Нидерланд хожчихсон байна гэж бодож байна. Косто Рикаг би шөвгийн дөрөвт үлдчихвэл жинхэнэ сенсаци гэж хэлнэ. Түүнээс зүгээр наймд үлдэхийг бол тэгж хэлэхэд хэцүү. Гэхдээ үхлийн хэсгээс гарч ирсэн мундаг баг. Үхлийн хэсэгт хуучны мундаг багуудыг жагсаалаас гаргасан. Юманд бас нэг хүрэх газар, зогсох зогсоол гэж байдаг. Шөвгийн найм тэдний зогсоол байлгүй гэж харж байна.

-  Хуучны тоглогчид сайн байгаа. Нөгөө талаас шинэ залуу тоглогчид ч энэ ДАШТ-ийг манлайлж байна?

- Хуучны тоглогчид бол яахав. Бурханаас заяасан ясны тоглогчид гэж байдаг. Ер нь олон жил тоглох чадвар цөөхөн хөлбөмбөгчинд заяадаг. Шинэ залуу тоглогчдоос гэвэл яах аргагүй Колумбын Хамес Родригесыг хэлэхээр байна. Сонин амьдралтай хүү байна билээ. Тэр хүүг сонирхуулж хэлэхэд түүний төрсөн эцэг хөлбөмбөгчин байсан. Гэхдээ тийм ч сайн биш. Эцэг нь Родригесыг ээжтэй нь орхиод явчихсан. Харин хойд эцэг нь түүнийг хөлбөмбөгчин болгосон. Төлбөртэй секц дугуйланд нь явуулж, хөлбөмбөгийн сургуульд хүртэл оруулж өгсөн гэсэн. Намтарыг нь уншаад их сонин сайхан санагдсан. Хамес Родригес дэлхийн аваргын өмнө ч 45 саяар Францын нэгэн багт оччихсон байсан. Бид сайн тоглогчдыг дэлхийн аваргаар харж байж мэддэг бол хөлбөмбөгийн мэргэжилтнүүд аль хэзээний мэдчихсэн байдаг юм байна. Түүнийг мундаг тоглогч болно гэдгийг мэдчихсэн байсан. Ноднин би энэ тоглогчид анхаарал хандуулдаггүй байсан. Энэ жил тэр сайн байна.

-   Өөр ямар тоглогчид анхаарал хандуулж байна вэ?

-    Би энэ жил Месси, Снайдер, Ван Перси зэрэг сайхан хуучны оддод анхаарлаа хандуулж байгаа. Ер нь тэгээд хоёр жилийн өмнө аваргуудын лигээр од болж байсан тоглогч нарыг би сайн тоглоосой гэж хүсч байна.

-   Мессийг багаа чирсээр аварга болгох нь гэсэн яриа байгаа?

-   Тийм. Чирэхээс яах юм. Чирэх ёстой юм чинь. Угаасаа хөлбөмбөгт чирж байж дэлхийн аварга болгодог, сайн тоглуулдаг тохиодол байдаг. Ямар огт чирэгддэггүй баг чирэгдээд дэлхийн аварга болох гээд байгаа биш. 1986 онд Марадона Аргентиныг чирээд  дэлхийн аварга болгосон шүү дээ. Үүнд гайхаад байх юм байхгүй. Би Мессиг нэмж тав зургаан гооль оруулаад мэргэн бууч болоод дэлхийн аварга болоосой сайн тоглоосой гэж бодож байгаа. Ийм тохиолдол хөлбөмбөгт байдаг.

- Дэлхийн аварга бүрт Монголын үзэгч фанатуудад өөрийн эрхгүй манайхан хаана явна гэсэн санаашрал төрдөг байх?

- Монголын хөлбөмбөгийн холбоо Ерөнхийлөгч Ганболд, нарийн бичгийн дарга Ганбат нар олон улсын хөлбөмбөгийн холбооноос олон төсөл авч хэрэгжүүлсэн.  Манайх зургаа долоон жилийн өмнөхөө бодвол сайхан хиймэл зүлэгтэй, цэнгэлдэх хүрээлэнтэй, заалны хөлбөмбөгийн ордонтой болчихлоо. Намайг анх хөлбөмбөг тайлбарлаж байхад буюу наймхан жилийн өмнө энэ бүгд байгаагүй. Бид бүтээн байгуулалтын шатандаа явж байна. Энэ дашрамд намайг дэлхийн аваргыг тайлбарлаач гэж урьсан Энхбат захирал болон Ганзул даргатай спортын албаныханд баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Мөн SPS спортын төрөлжсөн сувгийн удирдлагууддаа ажлаас ойлгож чөлөөлж өгсөнд баярлалаа гэж хэлье. Би ажлаа өөрийнхөө хэмжээнд хийгээд явж байна. Үүнээс илүү сайн ажиллаж чадахгүй дээ. Байдаг нөөц бололцоогоо шавхан ажиллаж байна даа.

24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Балжинням (137.186.58.219)
    "Косто Рикагийн хувьд одоо болно биз дээ.Би тэгж бодож байна" Ene yu gesen yg ve? Ta yamar buduuleg, ongiroo hun be? Ene ygee tailbarlana? " Mongol odoo bolnoo" gej helehed Tiime ee geh ***** baina daa. Ta estoi tolgoi hooson gar baina, shinechlelees aidag, hogiin gar baina. Iim hezee ch osdoggyi um daa. Yriag chini sonsood uneheer gutlaa. Tom baguudig dagaj daldganahaa boli.
    2014 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.175.87)
    юү гэнээ? Хөлбөмбөгийн учрыг ойлгомоор юм даа. КостРика ядийм зүгээр л нэг эмоци. Завсрын үзэгдэл шиг. Тээр жил Грег ёвропын аврага авсан өөр юү ч үгүй. түүн шиг л юм даа. Ер нь Хөлбөмбөг хар массд зориулсан спорт болсон бна.
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
  • зочин (103.26.193.7)
    Балжинням Нанжид 2-тоо баярлаж байна шүү сайхан хөтлөж багаад
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    8 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    8 цаг 17 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    8 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 26 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    8 цаг 29 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК